988,419 ширхэг хувьцаа арилжжээ

Хуучирсан мэдээ: 2021.10.19-нд нийтлэгдсэн

988,419 ширхэг хувьцаа арилжжээ

2021 оны 10 дугаар сарын 19-ний өдөр энгийн арилжаагаар 42 хувьцаат компанийн 286,714,833 төгрөгийн үнийн дүн бүхий 988,419 ширхэг хувьцаа арилжигдсанаас 20 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 18 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 4 үнэт цаасны ханш тогтвортой байлаа. Үүнээс "Монголын хөгжил үндэсний нэгдэл" ХК (HAM +8.75%), "Гермес центр" ХК (HRM +4.84%), болон "Махимпекс" ХК (MMX +4.71%) -ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Улсын их дэлгүүр" ХК (UID -13.61%), "Эрдэнэт авто зам" ХК (EAZ -13.73%) болон "Ариг гал" ХК (EER -11.22%) хувьцаа хамгийн  их уналттай байлаа.

Хөрөнгө оруулалтын 2 сангийн нийт 77,151 ширхэг нэгж эрх 37,847,945 төгрөгөөр арилжигдсан байна.

Компанийн бондын арилжаагаар 50 ширхэг Эрдэнэс таван толгой бонд 5000 ам доллараар, 1 ширхэг Эрдэнэс таван толгой бонд 96,000 төгрөгөөр тус тус арилжаалагдсан байна.

"Тэнгэрлиг медиа групп" ХК -ийн 93793 ширхэг хувьцаа багцаар арилжаалагдсан байна.

ТOP-20 индекс 1.49 хувиар буурч 39,444.95 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 4,828,822,272,403 төгрөг боллоо.

Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж