Зеленский: Путинтэй ямар ч хэлбэрээр уулзахад бэлэн

Хуучирсан мэдээ: 2021.10.19-нд нийтлэгдсэн

Зеленский: Путинтэй ямар ч хэлбэрээр уулзахад бэлэн

Зеленский: Путинтэй ямар ч хэлбэрээр уулзахад бэлэн

Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй ямар ч хэлбэрээр уулзахад бэлэн байгаагаа илэрхийлэв. Тодруулбал, Зеленский “ICTV” телевизэд Даваа гаригт өгсөн ярилцлагадаа "Украинд Оростой эргээд ямар нэгэн байдлаар харилцах сонирхол төрсөн" гэжээ.

Зеленский энэ дашрамд (Герман, Орос, Франц, Украин) Нормандын дөрвийн уулзалтыг зохион байгуулах боломж байгааг онцолсон байна.

Путины хувьд Украины Ерөнхийлөгч Зеленскийтэй уулзахад бэлэн байгаагаа өнгөрсөн зургадугаар сарын сүүлээр илэрхийлж байв. Гэвч тэрбээр уулзалтаас өмнө хэлэлцэх асуудлын талаар тодорхой ойлголттой байх ёстойг анхааруулж байсан билээ.

Тэрбээр "Зеленский Украиныг гадаадын мэдэлд оруулж байна. Украинд өдөр тутам тулгарч буй гол асуудлуудыг Киевт биш Вашингтонд, тодорхой хэмжээгээр Берлин, Парист шийдэж байна. Тийм байхад бид юу хэлэлцэх билээ" гэж байв.

ЭХ СУРВАЛЖ: TASS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
2
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж