‘’Олон улсын мэргэжлийн дуулаачдын IV уралдаан’’-ы удирдамж

Хуучирсан мэдээ: 2021.10.19-нд нийтлэгдсэн

‘’Олон улсын мэргэжлийн дуулаачдын IV уралдаан’’-ы удирдамж

Дуунаас дуурь хүртэлх олон зуун нийтийн болон мэргэжлийн дууны бүтээл туурвисан алдартай уран бүтээлч, нэрт хөгжмийн зохиолч Г.Дарамзагдын уран бүтээлийн давтагдашгүй нандин өв сангаас залуу дуучдад эзэмшүүлэх, тэдний дуулах ур чадварыг төгөлдөржүүлэх, улмаар нийт Монгол туургатны дууны өв соёлд уламжлуулан үлдээх, дууны хөгжмийн найруулгыг шинэчлэн баяжуулахад хувь нэмэр оруулах зорилготой олон улсын мэргэжлийн дуулаачдын IV уралдааныг онлайнаар 2021 оны арваннэгдүгээр сарын 4-нөөс 26-ны өдрийн хооронд хоёр үе шаттайгаар зохион байгуулна.
Монголчуудын сэтгэл зүрхэнд хоногшсон олон найрал дуугаар алдаршсан Г.Дарамзагд Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын уугуул юм. Тэрбээр 1947 оноос Ардын армийн дуу бүжгийн чуулгад дуучин, 1951-1961 онд тус чуулгадаа найрал дууны удирдаачаар ажиллаж байв. 1961-1966 онд Москвагийн Хөгжмийн дээд сургуульд найрал дууны удирдаач мэргэжлээр суралцаж төгссөн. Үүнээс хойш УАДБЧ, Дорнод аймгийн хөгжимт драмын театр, Улсын дуурь бүжгийн театр, Орхон аймгийн Соёлын ордонд ажиллаж байсан билээ.
Удирдамжтай танилцах линк:https://drive.google.com/…/1NWJPSxOFCfBAcu3l0nt9…/view
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж