“Билигт гүүш”-ийн эзэд тодорчээ

Хуучирсан мэдээ: 2021.10.19-нд нийтлэгдсэн

“Билигт гүүш”-ийн эзэд тодорчээ

“Билигт гүүш”-ийн эзэд тодорчээ

Монголын зохиолчдын эвлэл, МЗЭ-ийн Орчуулгын үндэсний төв, “Гэндэндарам” сан хамтран уран зохиолын шилдэг орчуулгын бүтээлд олгох “Билигт гүүш” шагналын уралдааныг орчуулагчдын дунд зарласан. Энэхүү уралдаан нь нэрт дуун хөрвүүлэгч, Соёлын гавьяат зүтгэлтэн Ж.Гэндэндарамын санаачилга, санхүүжилттэйгээр үүсгэгдсэн, уран зохиолын орчуулгын үнэ цэн, чанар чансааг өндөрт өргөх, авьяас билигт орчуулагчдыг хөхиүлэн дэмжих, алдаршуулах зорилготой билээ.

“Билигт гүүш” уралдаан 2015 оноос эхлэн зохион байгуулагдаж байгаа юм. Шилдэг дуун хөрвүүлэгчд ийг хоёр жил тутамд шалгаруулж ирсэн тус уралдаан гурав дахь удаагаа энэ жил зохион байгуулагдлаа.

“Гэндэндарам сан" энэ 2021 оноос МЗЭ-тэй хамтран ажиллахаар шийдвэрлэж, тус шагналыг МЗЭ-ийн Орчуулгын үндэсний төвийн шагнал болгохоор тогтжээ.

Энэ жилийн "Билигт гүүш" шагналын Билигт гүүшээр СГЗ Го.Аким тодорч, Марсел Прүстийн "Алдуул цагийн эрэлд" зэрэг орчуулгаараа Л.Алтангэрэл дэд байр, Үй Хуагийн "Амьдрахуй", "Цусаа худалдсан тэмдэглэл" зэрэг шилдэг орчуулгаараа залуу орчуулагч Мө.Батбаяр гутгаар байрт шалгарсан байна.

Х.ДОРЖПАЛАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж