Эрээнд 5 тохиолдол бүртгэгдэж, хотын хөдөлгөөнийг хаажээ | News.MN

Эрээнд 5 тохиолдол бүртгэгдэж, хотын хөдөлгөөнийг хаажээ

Эрээнд 5 тохиолдол бүртгэгдэж, хотын хөдөлгөөнийг хаажээ

Эрээнд 5 тохиолдол бүртгэгдэж, хотын хөдөлгөөнийг хаажээ

БНХАУ-ын Эрээн хотод өнөөдөр (2021.10.19) covid-19-ийн таван тохиолдол бүртгэгдэж, 00.00 цагаас хүнсний дэлгүүр, эмийн сангуудаас бусад хотын бүх хөдөлгөөнийг бүрэн хааж, дэглэмийг чангатган, иргэдийн хөдөлгөөнд дрон болон камерын хүчээр нэмэлт хяналт тавьж эхэлжээ. Мөн эрсдэлийн бүсээс хамаарч 2, 3 дахь удаагийн ПСР шинжилгээг хэсэгчлэн авах ажлыг үргэлжлүүлэн хийж байгаа аж.

Халдварын  тархац, нөхцөл байдалдтай холбогдуулан ӨМӨЗО-ы Шилийн гол аймгийн бусад хошуудад бэлэн байдлыг нэмэгдүүлж дараах арга хэмжээнүүдийг авч эхлээд байна.

  • Цар тахлын голомттой бүс нутаг болох Эрээн хот, Альшаа аймаг Эзнээ хошуу зэрэг газруудаас 2021 оны аравдугаар сарын 1-нээс хойш ирсэн иргэдийг ПСР-ын шинжилгээнд хамруулж, гэрт нь долоо хоног тусгаарлах
  • Олон нийтийн үйлчилгээний газруудад иргэдийг нэвтрүүлэхдээ биеийн халууныг тогтмол хэмжих зэргээр цар тахлын дэглэмийг чанд мөрдүүлөх
  • Эмнэлгийн үйлчилгээний чадамжийг сайжруулж, цар тахлаас урьдчилан сэргийлэх, халдвар тархах эрсдэлийг бууруулах нөхцлийг бүрдүүлж, бэлэн байдлыг хангах
  • Хүнсний бүтээгдэхүүн, түүхий эдийн халдвараас урьчилан сэргийлэх ариутгал халдваргүйжүүлэлт хийж, бүтээгдэхүүнээс тогтмол ПСР шинжилгээ авах
  • Вакцинжуулалтад 18-аас дээш насны иргэд, түүнчлэн малчдыг хамруулах ажлыг эрчимжүүлж, цар тахлын үеийн дэглэм, урьдчилан сэргийлэх мэдээлэл түгээх ажлыг эрчимжүүлэх, цар тахлыг дэглэмийг зөрчсөн тохиолдолд холбогдох хуулийн хариуцлага хүлээлгэхийг сануулах зэрэг арга хэмжээ авч эхлээд байна.

БНХАУ-ын зарим бус нутгуудад цар тахлын нөхцөл байдал хүндрэх төлөвтэй байгааг анхааралдаа авч, тус улсын Үндэсний Эрүүл мэндийн хороо, Өвчнөөс урьдчилан сэргийлэх, хяналтын товчооноос ӨМӨЗО, Нинься, Ганьсу, Шааньси мужуудад ажлын хэсэг илгээж, орон нутгийн удирдлагуудыг цар тахалтай тэмцэх мэргэжил, арга зүйн удирдлагаар хангаж эхлээд байгаа талаар Монгол Улсаас Эрээн хотод суугаа Консулын газраас мэдээлсэн байна.

Ш.ЧИМЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХахаХаха
2
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

7 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Zochin 2021-10-19 85.104.79.228

Hed honog haaj bga bol yag

Avatar

Зочин 2021-10-19 109.70.100.24

! Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт — https://is.gd/f4011T

Avatar

амл 2021-10-19 66.181.178.43

ХЭД ХОНОГ ХААХ НЬ ТОДОРХОЙ БОЛЖЭЭ

Avatar

Зочин 2021-10-19 202.21.108.16

Ар Монгол дахь вакцин ажиллагаа амжилттай болсон тул Өвөрлөгчүүд дээр хэрэгжүүлэхээр ХКН шийджээ.

Avatar

Badarch taxar 2021-10-19 103.57.94.80

За ингээд х***а бараа хүнс зардаг монголын наймаачид тэрийг нь хэрэглэдэг монгол хүмүүс хөөрхий болов оо

Avatar

Зочин 2021-10-19 202.21.127.160

5 хан тохиолдолд гэтэл манайх хэд бга билээ

Avatar

луухан 2021-10-19 49.0.140.26

х***а ах дээрээ очиж амдиралдаа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж