Авлигатай тэмцэх газар (АТГ)-ын албан хаагчид өнгөрсөн Даваа гариг (2021.10.18)-ийн шөнө “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Д.Хаянхярваагийн ажлын өрөөнд нэгжлэг хийж, 20 мянган ам.доллар олсон гүйцэтгэх ажиллагааныхаа мэдээллийг ил тод зарласан.
Д.Хаянхярваагийн албан өрөөнд нэгжлэг хийж, улмаар баривчлан саатуулсан нь хүний эрхийг ноцтой зөрчсөн үйлдэл байв уу гэдгийг Хүний эрхийн үндэсний комиссоос тодрууллаа.
Тус комисоос “Манай байгууллагад одоогоор энэ хэрэгтэй холбоотой ямар нэгэн өргөдөл, гомдол ирээгүй байна. Цагдаагийн байгууллага шалгаж байгаа мэдээлэл авсан. Мөн тухайн иргэн манай байгууллагад өөрийн биеэр гомдол мэдүүлсэн тохиолдолд бид хүсэлтийг хүлээн авч шалгаад, энэ талаар мэдээлэл өгнө” гэлээ.
Г.ЭНХЖАРГАЛ
Холбоотой мэдээ