"Төсвийн орлого тасарч, цалин тэтгэврээ олгож чадахгүй нь" | News.MN

"Төсвийн орлого тасарч, цалин тэтгэврээ олгож чадахгүй нь"

"Төсвийн орлого тасарч, цалин тэтгэврээ олгож чадахгүй нь"

"Төсвийн орлого тасарч, цалин тэтгэврээ олгож чадахгүй нь"

Урд хөрш хилээ хаахад л Монгол Улсын орлого тасарч, улсаараа хямрах “аюул” нүүрлэж байна. Хятад улсын Эрээн хот хөл хорио тогтоосон энэ өдрүүдэд Монголд хүнс, барааны үнэ өсч, хомсдол үүслээ. Экспортын орлогын 87 хувийг бүрдүүлдэг уул уурхайн салбар уналтад орж, нүүрс тээвэр үндсэндээ “тэг” зогсоод байна. Цар тахалгүй үед өдөрт хилийн боомтоор 1000 гаруй ачаа тээврийн машин гардаг байсан бол өнөөдөр ихдээ л 200 машин дөнгөн данган гарч байна.

Хэрэв улсын төсвийн гол эх үүсвэр тасарвал төр иргэдийнхээ цалин тэтгэврийг өгч чадахгүйд хүрч мэдэх нь. Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас мэдээлснээр, улсын төсвийн орлого тасрах эрсдэл үүсчээ. Гэтэл өнөөдөр Эрээн хотод тогтоосон хөл хорионы нөлөөгөөр Замын-Үүд, Бичигт гэсэн хоёр боомт "тэг" зогсоод байна.

Дотоодод цар тахлын нөлөөгөөр Ховд аймгийн Булган боомт хаагдсаныг Зам, тээврийн хөгжлийн яамнаас мэдээлж буй. Үндсэндээ бид хоол хүнстэй байх уу, ажилтай орлоготой байх уу, үгүй юу гэдэг урд хөршөөс хамаарах нь. Эдийн засагчдын зүгээс хилийн боомт хаагдаж, экспорт тэг зогсоход эдийн засагт савлагаа үүсч, иргэдэд хүндхэн цохилт болж байгааг сануулсаар байна. Нүүрсний экспорттой холбоотой асуудлаар холбогдох албаны хүмүүсийн байр суурийг хүргэж байна.

         УЛСЫН ТӨСВИЙН ОРЛОГО ТАСАРЧ, АЛДСАН ОРЛОГЫГ НӨХӨХ БОЛОМЖГҮЙД ХҮРЛЭЭ

УУХҮЯ-ны Уул уурхайн бодлогын газрын дарга Б.ЭЛБЭГЗАЯА:

-Улсын хэмжээнд дөнгөж 12 сая тонн нүүрс экспортлож, улсын төсвийн орлого тасалдсан. Бид экспортын хувьд алдагдал хүлээж, тасарсан орлогыг нөхөх боломжгүйд хүрлээ. Цар тахлын нөхцөл байдал, халдвар хамгааллын дэглэм, Монгол Улс дотоодод халдварыг алдсан зэрэг хүчин зүйл нь хил хаагдахад нөлөөлж байна. Ийм боловч нүүрсний экспорт тэг зогсоогүй. Эрээн хотод тогтоосон хөл хорионы нөлөөгөөр нүүрсний экспорт бүрмөсөн зогсоогүй. Бага хэмжээтэй ч үргэлжилж байна. Хилийн боомтуудаар өдөрт дунджаар 200 хүртэл ачаа тээврийн машин хилээр гарч байна. Өчигдрийн байдлаар Гашуунсухайт боомтоор 408 машин хилээр гарсан нь хамгийн өндөр үзүүлэлт байлаа. Харин уул уурхайн томхон компаниуд зогсонги байдалтай байна. Уурхайн хашаанаас өөр гарах урсгал хаагдсан учраас “Энержи Ресурс”, “Тавантолгой” ХХК зогсонги байгаа юм.

Нэгэнт экспортын төлөвлөгөө тасарсан тул бид олборлолтод анхаарахаа больсон. Харин Хятадуудын худалдан авсан, Цагаан хаданд овоорсон нүүрсийг гаргах тал дээр ажиллаж байна. Тус боомтод 2019 онд борлуулсан нүүрс хүртэл бий.

Хятадын талаас халдвар хамгааллын дэглэмээ сахиж, худалдсан нүүрсээ авмаар байгаагаа хэлж байна. Хэрэв Цагаан хаданд чингэлэгт терминал байгуулбал уртын тээвэр хийх боломжтой. Ерөнхийдөө нүүрсний экспорт Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын эрхлэх хүрээний асуудлаас тээвэр логистик, хил гааль, байгаль орчны маш олон асуудал үүссэн. Гэсэн ч УУХҮЯ хойшоо суугаагүй. Төр, хувийн хэвшил хамтран эхний ээлжид Гашуунсухайт боомтод чингэлэгт тээвэр байгуулсан ч хилийн асуудлаас үүдэн ашиглаж чадахгүй байна. Уг нь нэн даруй л ашиглах шаардлагатай. Чингэлэгт терминалаар Хятадын талаас цар тахалтай холбогдуулан богинын тээвэрт жолооч гаргах шийдвэрээс ухарлаа. Тиймээс монгол жолооч нарыг хилээр гаргах талаар хилийн боомтын бүх чиглэлийн байгууллага болон Ерөнхий сайдын яриа хэлцэл хийн ажиллаж байна. Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас цаашид Хятадын талтай экспортын хэмжээг тохирсны дагуу жил бүр тогтсон хэмжээгээр нүүрс нийлүүлэх санал гаргаж байна. Үүнийг хоёр улсын хооронд дээд түвшний уулзалтаар ярилцаж, манай улс жилд 50-иас дээш сая тонн нүүрс экспортлоё гэсэн санал дэвшүүлж байна.

           ХЯТАДЫН ТАЛААС ТОДОРХОЙ ХАРИУ ИРЭХЭЭС НААШ ХОЁР БООМТ АЖИЛЛАХГҮЙ

ЗТХЯ-ны Авто тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ё.ЖАРГАЛСАЙХАН:

-БНХАУ-ын Эрээн хотод Covid-19 илэрсэнтэй холбогдуулан хөл хорио тогтоосныг та бүхэн мэднэ. Өнөөдрийн байдлаар ямар нэгэн шийдвэрт хүрээгүй байна. Магадгүй хилээр дахин ачаа тээвэр нэвтрүүлэхгүй байж болзошгүй.

Бидний зүгээс Хятадын талын хариуг хүлээж байна. Эрээн хотод тогтоосон хөл хорионы нөлөөгөөр Замын-Үүд, Бичигтийн боомт хаалттай. Мөн Ховдын Булганы боомт дотоодод үүссэн нөхцөл байдлаас шалтгаалан хаалттай байна.

Бусад хилийн боомтын үйл ажиллагаа хэвийн. Нүүрсний экспорт тасалдалгүй, бага тоогоор ачаа тээврийн машин экспортод гарч байна. Хоёр улсын хоорондын хэлэлцээрийн үр дүнд бага хэмжээтэй ч тээвэрлэлт үргэлжилж байгааг жолооч нар ч бас ойлгох хэрэгтэй. Хэрэв урд хөрш хилээ хаавал бидэнд ямар ч арга байхгүй болно. Халдвар хамгааллын дэглэмээ хамтдаа барих нь чухал байна. Манай жолооч нар хилээр нэвтэрвчихвэл болно гэж ойлгоод байдаг. Гэтэл хил гарсны дараа ногоон бүсийг нь халдвартай бүс болгодгоос үүдэн хилийн боомт хаагдаад байна. Хятадын тал үндсэндээ ногоон бүс болчихоод байхад Монгол Улсад хүн амын 10-аас дээш хувь нь халдвар авсан, нас баралт өндөр байна. Иймд тус улс манай улсаас халдвар зөөвөрлөгдөхөөс болгоомжлох болсон.

  УУЛ УУРХАЙН КОМПАНИУДАА ДЭМЖИЖ, ОРЛОГО ОЛОХ БОЛОМЖОО БҮРЭН АШИГЛАДАГГҮЙ

Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвийн захирал, эдийн засагч Б.ЛАКШМИ:

-Нүүрсний экспорт зогсвол төсвийн орлого тасарна. Учир нь, төсвийн орлогыг бүрдүүлдэг гол эх үүсвэр болж байна. Орлого тасарвал төр албан хаагчдын цалин, тэтгэвэр тэтгэмжийг олгож чадахгүй тасалдах магадлал тун өндөр.

Энэ жилийн хувьд нүүрсний экспортыг өндрөөр төлөвлөсөн ч орлогодоо хүрч чадахгүй байвал төсөв нэлээн тасрах болов уу. Нөгөө талд, томхон асуудал үүсч байгаа нь Монгол Улсад орж ирэх валютын хэмжээ багасна. Улмаар зээлийн эргэн төлөлтөд томхон нөлөө үзүүлнэ.

Хоёрдугаарт, эдийн засаг хоорондоо уялдаа холбоотой учраас иргэдэд томхон дарамт үүсгэнэ. Инфляц өсч, бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдэх, амьжиргаа буурах зэрэг томхон сорил болно. Эдийн засгаа сэргээхэд гадаадын хөрөнгө оруулалт маш чухал. Мөн аль болох аж ахуйн нэгж, компаниудаа дэмжих шаардлагатай.

Түүнчлэн түүхий эдийн үнэ өссөн үед уул уурхайн салбарт үйл ажиллагаа явуулж буй компаниудаа дэмжиж, орлого олох боломжоо ашиглах хэрэгтэй. Ийм боломж бидэнд уг нь бий. Боломжоо бид бүрэн ашиглаж чадахгүй л байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ХарамсалтайХарамсалтай
4
ТэнэглэлТэнэглэл
4
БурууБуруу
3
ХахаХаха
1
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

59 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-10-19 202.9.40.103

Коронотай зохицож амьдарна гэсэн чнь ко.ийн өмнө сохорч уначлаа.
Харин босож чадахуу? гэсэн чнь чадахгүй болчлоо гэж хэлээд бгаамуу? бас.

Avatar

Зочин 2021-10-19 202.9.46.100

Энэ бүх хямралын суурь нь МАН. Амьд үлдчих санаатай алдаагаа бусадруу чихээд уснаас хуурай гарна гэж бодоод троллуудаараа дайруулаад байна даа.

Avatar

Зочин 2021-10-19 202.126.88.64

Ajiliin bairnii tureesiig zogsoo

Avatar

Зочин 2021-10-19 202.126.88.64

Banknii zeelee zogsoo

Avatar

Зочин 2021-10-19 139.5.217.179

Хамгийн гол нь төмөр замыг зогсоосон, буруу замаар будаа тээлгэсэн, өргөн царигтай тавьж хорлосон Х.Баттулгаас ял асуумаар байна.

Avatar

иргзн 2021-10-19 202.179.24.97

Улс орноо боддоггүй Хулгайч Луйварчидын Гэмт бүлэглэлүүд болох МАН, АН-уудын уршгаар өнөөдөр Монгол улс маань Бие даасан Улс орон гэхэд үнэхээр хэцүү байдалтай болж нэг Улс орны Эдийн засгийн хараат Улс орон болгосны Үр дагавар өнөөдөр ийнхүү Ард иргэд амсаж эхлэх нь, одоо Монголчууд бидэнд энэ Төрийн том Гэмт хэргийн тогтоолцоог нэн даруй нурааж устгаж Улсаа аварах зам л үлдлээ

Avatar

Зочин 2021-10-19 192.82.73.105

Дүр эсгэсэн ардчилагчд анархистүүдын учруулсан гай.Ардчилал зах зээлд шилжих нэрээр, монголын эдийн засгийг үймүүлж, юм хийж бүтээдэг хэдхэн үйлдвэрээ устгаж,тоног төхөөрөмжийг нь төмрийн хог болгон зарсан.Тэгээд газар доорх багахан нүүрсээ ухаж зарж амьдардаг, юу ч бүтээх чадваргүй хэрэгцээт бараг бүх зүйлээ гадаадаас зөөдөг арчаагүй орон болгосон. Одоо хар .Нүүрсний экспорт багахан хугацаанд саатахад л улс даяар сүйрэхэд хүрч байна.Гэтэл бусад орон үйлдвэрлэлээ сэргээгээд, шинэчилэн тоноглоод

Avatar

Баяраа ах нь 2021-10-19 64.119.27.165

Ковид-19 цар тахалыг Дэлхийн дайны оронд Дэлхийн худалдааг зогсоох зорилгоор дэгдээсэн. Одоо дэлхийн худалдаа Америкийг тойрсон нэг төвөөс Олон төвт болон хувьсана.. Америк төвтэй худалдаанаас Хятад улс хөгжсөн ба Хятадын хагас боловсруулсан түүхий эдээс Америк татгалзаж ,өөрийнтүүхий эдийн төв байгуулах шаардлагатай болсон.Орос, Хятад, Америк-Ангил , Япон, Герман баруун европ ,Зүүн европ, Турк,Энэтхэг,Араб,Торгоны замын улсууд г.м төвүүд үүснэ.Одоо хэрүүлийн цаг биш.Амьд үлдэх цаг.

Avatar

Зочин 2021-10-19 71.196.204.28

Самандын балайг шалгаж олсон орлогоос нь татвараа ав. Нуусан орлогбг нь илрүүл. Нууц хөрөггийг орлогыг нь хураа. Шоронд хий. Жил суулгаад орхи. Хүмүүжиж магадгүй. 4-тэрбумыг нэхсэн хэргээр нь баривчилсан ч болно шүү дээ

Avatar

Зочин 2021-10-19 109.70.100.24

Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт — https://is.gd/f4011T

Avatar

Зочин 2021-10-19 103.212.118.210

Гутамшиг, хоосон цээжээ дэлдэгч нар. Барбам ам, шалдан гуя. Зүгээр л ажилласаг, бодлоготой байгаач дээ. Даанч чадахгүй л дээ.

Avatar

Set 2021-10-19 66.181.182.51

Tumur zamtai bsan bol odoo alj bhgui yu. Jenko yalsaan

Avatar

Зочин 2021-10-19 59.153.86.56

Сонгууль болхоор мөнгө гараад ирдэг биздээ сайд уих ын гишүүд тасаглалаа зогсооооо

Avatar

Зочин 2021-10-19 150.129.142.182

Нэг мөр хаачих амар амьдрах аргаа өөрчилье харин ч сайхан боломж

Avatar

уншигч 2021-10-19 66.181.161.13

Тэнэгтээд байгаарай.Бензин тасалдахад л алиа алдаж байсанаа мартжээ.Нүүрс бусад экспортоор олсон мөнгөөрөө бензин авдаг юм шүү дээ.Үйлдвэрлэгч орон мөн үү бид нар.Яаж амьдрах юм.Малын буянаараа гэж сайрхаа ч.Тэр мал чинь тэр малчдын мал за юу чиний юм биш. Цагаа тулахад өөдөөс ч салаавч гаргаад зогсож байна.Хилээ бүр хаавал дундад зууны үеэс ч дор амьдрана даа.Бараг хүрэл зууны үе рүү орно.Ийм л юм болно доо хүн минь.

Avatar

bat 2021-10-19 202.126.88.52

МАН хариуцлагаа үүрч дээ. ямарч ажлын туршилгагүй Оюунэрдэнэ, Сагсуу архичин Хүүк нарыг сонгосоны үр дүн биз дээ. Хүүк ухаантай юм бол бүх намыг тараагаад шинээр бүртгэж сонгуулийг холимог системээр явуул. Ковидтэй тэмцэхэд улс онцгой эрхтэй халвартын комиссарыг ерөнхийлөгчийн дэргэд сонгож ажиллуулах хэрэгтэй. МАН-ын Сэнгүүдийг солих хэрэгтэй. УИХ-ыг тарааж КОВИДын шинэ хууль гаргаж Ерөнхийлөгч түр улс орны удирдах хэрэгтэй байна даа. Улс орон хэвийн байдалд орсон дараа Сонгуулиа явуул.

Avatar

Зочин 2021-10-19 192.82.73.105

Болох болохгүй хог шаарууд үүрлүүлдэг монголд гай тарихаас өөр юу ч хийх хийх чадваргүй,зэрлэг танхай бүдүүлэг анархистууд, ардчилагч нэртэй хулгайчдынхаа үнэн нүүрийг бусдад бүү наа. Архичин ажлын туршлагагүй бүдүүлэг этгээдүүдийг төрийн тэргүүнээр сонгодгүй юм. Чи монголчуудыг бүү бас, багахан доромжил. Юу ч мэдэхгүй мангараа л харуулж байгаагаа ойлго..

Avatar

Иргэн 2021-10-19 192.82.88.106

Тэр хятадаас зээл авч 4 аймагт барих махны үйлдвэрээ УИХ-ын гишүүдэд олгох 4 тэрбум төгрөгөасөө 1 тэрбумыг нь танаад хагасаар нь барьчих юм биш үү..Хэнтийд барих хэрэггүй хөшөө музейнүүдээ боль.Бэрхийн уурхайн музей яг хэнд хэрэгтэй ямар ашигтай юм..Оюунэрдэнэ ажиллаж баысан тосгоны уурхай гэж хүмүүс очиж үзэх юм уу. Хэтэрсэн тэнэглэлээ болиоч.

Avatar

Зочин 2021-10-19 66.181.176.227

Монголын засаг тахлыг тоохгүй ганд ньхаяснаас энэ бүх зүйл улбаалсан. Одоо хохь нь гэхээсөөр үг олпохгүйн.монголоо тахалд идүүлсэн газар оронтой хэннаймаа хупалдаа хийх гээдяварав дээ. Ямар гөлзуурсан ыиш .

Avatar

Зочин 2021-10-19 66.181.180.115

Нөгөө Оросоор дамжин нүүрсээ тээвэрлэж Япон, Солонгост зарах юу болсон бэ? Бөөн юм болоод сүржигнээд байсан. Төмөр замаа хурдан тавьж байхгүй дэ

Avatar

Зочин 2021-10-19 59.153.113.33

эдийн за саг эдийн засаг эрүүл мэнд яахав короонтой зохицож амьдарна гэсэн.улсаараа короноодох нь зрүүл мэндээ түрүүчийн УОК шиг хамгаалах байсыйм. оройтсон бороо болждээ.

Avatar

mgl 2021-10-19 202.126.89.26

Хилийн ойр орчим ногоон бүс байгуулаад болно ш дээ. Ногоон бүсэд байгаа хэнийг ч гаргахгүй, хэнийг ч оруулахгүй байвал болно ш дээ.

Avatar

Зочин 2021-10-19 202.9.40.66

Ер нь бол Фүүк короно тараасан. Гайтай н**ш ш дээ!!!

Avatar

Зочин 2021-10-19 98.193.13.144

puuk ni ch baina uu paak ni ch baina uu odoo ongorson, ireeduigee harj songoltoo hiih baisiim daa. har mass arai l bainaa

Avatar

Дорж 2021-10-19 122.201.21.152

Үнэхээр арчаагүй чадваргүй Засгийн газрыг огцруулж чаддаг хүмүүмээр нь ажлыг нь хийлгэмээр байна

Avatar

Зочин 2021-10-19 176.236.73.195

Uursduu buruutai. Gahai shig taivan heneggui baij dotooddoo aldchihaad odoo gonginoldood ogt hereggui.

Avatar

Зочин 2021-10-19 202.179.24.90

uher shig gedeggui biluu?

Avatar

Зочин 2021-10-19 59.153.115.205

mod tarih bolohooroo mungutei bolchihdog biz dee

Avatar

допингтой бөх 2021-10-19 192.82.86.97

галзуу солиотой дуучинг хүлээж авах завтай сангиин сайд байх юм үүнии оронд ДОРЖХАНДААС ЗӨВЛӨГӨӨӨ СОНС ЭХЛЭЭД ДЭД САЙДАА БОЛЬ ТЭЖЭЭВЭР БӨХЧҮҮДИИГ АЖИЛ ХИИЛГЭ ОЛОН ДЭМИИ ХҮРЭЭЛЭНГ ТАТАН БУУЛГА

Avatar

мунхаг монгол 2021-10-19 192.82.86.97

баянхонгорчуудад улстөр зохихгүй байна баттулга занданшатар ганбаатар бидон ганбаа мөнхэрдэнэ пүрэвхүү загдаа энхбаярын хүүг эрхлүүлэхэд 2 тэрбум зарлаа хүн зоддог тэргүүнтэй монгол дэлхиин шившиг

Avatar

мунхаг монгол 2021-10-19 192.82.86.97

баянхонгорчуудад улстөр зохихгүй нэл мангарууд баттулга танкчин занданшатар согтуу бидон ганбаа чаралбаа мөнхэрдэнэ ганбаатар шарваач пүрэвхүү халамжит загдаа

Avatar

Зочин 2021-10-19 202.21.98.238

МАН-ГАРУУДЫГ БАГААР СОНГОСОН МАН-Ы ДЭМЖИГЧИД ХҮРТЭХ ЁСТОЙГОО ХҮРТЭЦГЭЭ! ХОХЬ ЧИНЬ!!! АНХНААСАА МАШ ОЛОН АЛДААТАЙ МЕНЕЖМЕНТ ХИЙСЭЭР ИРСЭН. ТЭГЭЭГҮЙ БОЛ АРАЙЛ ГАЙГҮЙ БАЙХ БҮРЭН БОЛОМЖТОЙ БАЙЛАА. БАХ ТАВ ХАНАЖ БАЙНА ОРКУУДАА!!! ТА НАР ҮХЭН ҮХТЛЭЭ ХАЙРТ НАМ ЗАСАГ, ХҮҮК ЛАЛАРАА ШҮТЭЭРЭЙ!!!

Avatar

ЗОЧИН 2021-10-19 103.212.118.36

ХА ХА ХА ЁСТОЙ ЗӨВ. ХОХЬ НЬ

Avatar

Зочин 2021-10-19 103.212.119.44

АН-ЫН БААСЫГ ОДООЛ ЦЭВЭРЛЭЖ ДУУСЧ Б.НА МАН ,СЭРГЭЭЖ ЧАДНА ӨДИЙ ДАЙТАЙ БОЛСОН ЮМ .БОЛОХ БАЙЛГҮЙ МАН-ЫГ ХАРААГЧ ХУЛИХ, ХУЛГАЙЧ АН-ЫГ ХҮСЭЭД БАЙНА ДАА ДОЛООН УУЛЫН ЦААГУУР ДАЛД ОР .

Avatar

Зочин 2021-10-19 98.193.13.144

MAN +AN 2-uulaa doloon uuliin tsaguur daldarval taarna. Nam dagasan teneglel uls orniig chin iim bolgoj baigaan….

Avatar

zochin. 2021-10-19 202.179.26.151

baga tetgeveree nemeechee, yduurald ormoorgui bna

Avatar

Зочин 2021-10-19 139.5.219.138

Юун тэтгэвэр нэмэх, цалингаа тавьж чадахгүй гэж байхад.

Avatar

Иргэн 2021-10-19 192.82.88.106

УИХ-ын гишүүд сайд нарынхаа
цалин,хангамжийг хас..Цалин авна дээр нь хулгай хийнэ.Урваж шарваж гадаад эздээсээ мөнгө авна.

Avatar

Зочин 2021-10-19 192.82.74.148

Монголын ард түмний шүтээн МАН аварнаа. Элдэв хангай хэл ам хийлгүй хоёр сар тэвчээртэй хүлээж бай. Хүрэлсүх , Оюуэрдэнэ ,занданшатар байхад болноо. Энэ бурхадууд аварнаа.

Avatar

Зочин 2021-10-19 202.9.40.85

Офшороос мөнгөө оруулаад ирвэл монгол улс сэргэнэ дээ

Avatar

Зочин 2021-10-19 139.5.219.138

Зүгээр суугаад олз олох юм ярьсаар л. Ха ха. Амжилт хүсье.

Avatar

У 2021-10-19 66.181.160.83

САЙХАНБИЛЭГИЙГ УРЬЖ ИРҮҮЛЭХ ХЭРЭГТЭЙ
ОДОО ОЮУ ТОЛГОЙ Л ЗГ – г аварна даа

Avatar

Зочин 2021-10-19 202.21.98.238

YAAHIIN. SHUUD ZOGSOO!!!

Avatar

Иргэн 2021-10-19 192.82.88.106

Чоно борооноор гэж,хямрал болохоор нөгөө хот руугаа дайрч мал бариад амь зулбаж зугатаасан золбин нохой бас эргэж ирэх санаатай юу. .Оюу Толгойн гэрээг Баяр Баярцогт,Сү.Батболд тэргүүтэй ноход авилга авч завааруулсан.Дараа нь Сайханбилэг гэгч н**ш Дубайн гэрээ гэгчийг хууль зөрчин хийж бүр дордуулсан юм …

Avatar

Зочин 2021-10-19 202.179.24.122

МАН ч улсаар минь тоголчихлоо 76 тэнэгт найдаад хэрэггүй болж бна Одоо бушуухан огцроод учраа.хурдан олохгүй бол хугацаа яваад бна Нөгөө.гуравдагч хөршүүдэдээ хандаачэ….

Avatar

чинбаа 2021-10-19 66.181.183.79

МАН ын ард түмнээ мунхруулах бодлогийн золиос чи

Avatar

Зочин 2021-10-19 103.57.95.109

Түүхэнд байгаагүй энэ хүнд үед АН засгийн эрх бариагүй байгаа нь ямар их хувь заяа вэ? Тэгсэн бол монголчууд ч нэг мөсөн өнгөрөх байлаа

Avatar

Зочин 2021-10-19 202.179.25.162

энэ МАНингийн хөлсний бичээч нар бөгсөөрөө цухуйтал мөнгө чихүүлж дээ.

Avatar

Зочин 2021-10-19 66.181.185.240

Мөнгө нь цаас болно оо удахгүй

Avatar

Зочин 2021-10-19 139.5.219.138

Яг үнэн. Н.Алтанхуяг байсан бол сандал дээрээ яйжийж хэвтчихээд энэ зэрэгтэй байгаа нь их юм, З.Энхболд нь доллар 5000 хүрээгүй нь их юм гээд хэрэлдээд байж байгаа даа. Хамгийн гол нь төмөр замыг зогсоосон, буруу замаар будаа тээлгэсэн, өргөн царигтай тавьж хорлосон Х.Баттулгаас ял асуумаар байна.

Avatar

Зочин 2021-10-19 103.57.95.109

Монголчууд өөрсдийнхөө лимитийг мэдэхгүй юм л бол хятадуудыг муулдаг . Тэгээд хятадгүй хөгжиж харагдаач

Avatar

Зочин 2021-10-19 64.119.29.217

Ingeed l ene zasgiig chadvargui bn hurdan ogtsor geed bhad oilgohgui gvriigeed l bgaam daa. Unah geheer gishuudee 4 terbum tugruguur avilgadaad l ….. ard irged ni garaad jagsahaar barij horiod l ….. heden irged ni kovidoor uheed l …. deeguuree oorsdoo mongo huvaaj husaal …. iim l bn sh dee 🙁

Avatar

Зочин 2021-10-19 66.181.186.132

УИХ-ын гишүүн бүрт олгох гээд байгаа 4 миллиард ₮-ийг больчихвол хангалттай мөнгө гараад ирнэ дээ!!!

Avatar

Зочин 2021-10-19 202.9.41.16

Дарханы засмал замыг уул нь хятадуудааар бариулчих л байсан юм

Avatar

Зочин 2021-10-19 103.26.194.126

Hyataduud l buh tenderiig ni avaad barij baigaa sh dee erguu hujaa

Avatar

Зочин 2021-10-19 139.5.219.138

Tegeed yagaav. Hytaduudiig ni oruulahgui bolohoor barij chadahgui bgaa biz dee. Hyatad coronagui bolchood bhad hilee haa, oruulahgui gej oriloldsoor odoo ene.

Avatar

Зочин 2021-10-19 202.9.41.16

Юм л бол хятадуудыг хараагаад л хятадтай сайн харилцаатай байж болохгүй гэж ярьдаг хүмүүс одоо юу бодож байна даа. Хятад хилээ 2022 он гаргаад нээж магадгүй гэсэн. Хоёр хөрштэйгээ муудалцвал юу болдогийг ухаартал нь хилээ хоёр хөрш хаах байх. Улс оронд хэрэгтэй бол ямар ч улстай найрсаг харилцаатай байсан ч яадаг юм. Юм л бол АНУ барууны орнуудыг дуурайж хятадыг шүүмжилдэгээ монголчууд болих хэрэгтэй. Хятад, оростой хамтдаа л хөгжих ганц зам байгаа. эс тэгвээс түгжигдмэл хоцрогдсон улс л болно

Avatar

Зочин 2021-10-19 66.181.186.132

Орост дээрэлхүүлж хүчиндүүлсэн гомдлоо "Муу Оросууд" гэж хэлж чадахгүй, "Муу х***а" гэж дуугардаг шальчгарууд шүү дээ, монголчууд бол!!!

Avatar

Зочин 2021-10-19 202.9.40.85

Муу оросууд

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж