Бээжингийн олимпийн галт бамбарын ёслолыг бусниулахыг оролджээ

Хуучирсан мэдээ: 2021.10.19-нд нийтлэгдсэн

Бээжингийн олимпийн галт бамбарын ёслолыг бусниулахыг оролджээ

Бээжингийн олимпийн галт бамбарын ёслолыг бусниулахыг оролджээ

Грекийн эртний Олимпиа уулын бэлнээ Бээжингийн өвлийн олимпийн галыг асаах ёслол өчигдөр (2021.10.18) болов. Энэхүү ёслолын арга хэмжээнд Олон улсын олимпийн хорооны ерөнхийлөгч Томас Бах болон Бээжингийн олимпийн зохион байгуулах хорооны дэд ерөнхийлөгч Юү Зайцинь тэргүүтэй албаны хүмүүс оролцжээ.

Энэ үеэр Шинжаан Уйгар, Төвөдөд хэрэгжүүлж буй Хятадын төрийн бодлогыг эсэргүүцсэн эсэргүүцэгчид “No Genocide Games” гэх баннертэй Херагийн сүм рүү нэвтэрчээ. Хамгаалалтын албаныхан даруй арга хэмжээ авч, эсэргүүцэгчдийг саатуулсан аж.

Уламжлал ёсоор олимпийн галт бамбар долоон хоног Грек улсаар аялдаг ч энэ удаад цар тахлын улмаас аялахгүй гэнэ.

Галт бамбарын буухиаг Грекийн уулын цанын тамирчин Йоаннис Антониу эхлүүлж, Хятадын шорт трекийн тамирчин Ли Жяжуньд бамбараа шилжүүлжээ. Өнөөдөр Афин хотын Панатенаик цэнгэлдэхэд Хятадын тал галт бамбараа хүлээн авч, эх орондоо ирнэ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж