“Facebook” Европт 10 мянган ажилтан хөлсөлж метаверс бүтээнэ

Хуучирсан мэдээ: 2021.10.19-нд нийтлэгдсэн

“Facebook” Европт 10 мянган ажилтан хөлсөлж метаверс бүтээнэ

“Facebook” Европт 10 мянган ажилтан хөлсөлж метаверс бүтээнэ

Нийгмийн цахим харилцааны платформ “Facebook” компани Европт 10 мянган ажилтан хөлсөлж, VR орон зайд харилцах боломжтой дэвшилтэт цахим платформ метаверс бүтээхээр төлөвлөж байгаа аж.

Өнгөрсөн долоо хоногт тэдний зарласнаар, дээрх төлөвлөгөөнд биелүүлэхэд таван жил шаардлагатай бөгөөд хөрөнгө оруулагчдаас санал хураасны дагуу Европын технологийн аваргууд болон тэдний ажилчдыг хөлслөхөөр шийджээ.

Компанийн төлөөлөгч Ник Клегг, Йавиер Оливан нар энэ талаар цахим хуудастаа “Бид метавуэрсийг амьдралд бодит болгох их ажлыг эхлүүлж байна. Иймд бидэнд чадварлаг инженерүүд хэрэг болно” гэж бичжээ.

Метаверсийг энгийнээр тайлбарлавал, хэрэглэгч нар өөр өөрсдийн дижитал төрхөөрөө интернэт сүлжээ мэт орон зайд нэвтрэн, аялж, бие биетэйгээ харилцах боломжтой болох юм. Улмаар өөр өөр газарт ажиллаж байгаа компанийн ажилчид виртуал хурлын өрөөнд хамтдаа суун хурлаа хийж, удаан уулзаагүй гадаадад амьдардаг найзтайгаа цахим кофе шопт уулзан ярилцах боломж бүрдэх билээ.

Энэ санааг хэрэгжүүлсэн цахим тоглоом, харилцааны платформ олон байдаг ч “Facebook”-ийн бүтээсэн метаверсийг хэн ч эзэмшиж, удирдахгүй аж. Учир нь эл бүтээл зөвхөн нэг платформ гэхээс илүү интернэт сүлжээ мэт асар том байх тул олон улсад хэрэглэгч бүрт нээлттэй, хүссэн аль ч компани сайн дураараа хөгжүүлж болдог байхаар зохицуулах аж.

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ГайхмаарГайхмаар
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж