С.Жавхлан: Би Сангийн сайдтай уулзсан нь үнэн

Хуучирсан мэдээ: 2021.10.19-нд нийтлэгдсэн

С.Жавхлан: Би Сангийн сайдтай уулзсан нь үнэн

С.Жавхлан: Би Сангийн сайдтай уулзсан нь үнэн

НЭМЭЛТ: 14.00 ЦАГ

Бид Сүхбаатарын талбайд суулт хийж буй дуучин С.Жавхлангаас иргэн О.Отгонтөгсийн мэдээлэл үнэн эсэхийг тодрууллаа.

Тэрбээр хэлэхдээ "Аргаа барахаар аавынхаа толгойг маажина, үхэхээ дөхөхөөр үхэр буугаа тавина" гэж үүнийг хэлдэг юм. Сангийн сайдыг гараад ир, нүүр нүүрээ хараад ярья гээд очоод хэлчих. Одооноос гоё үйл явдал болж байна. Би 4-5 хоног гарч ирэхийг нь хүлээгээд энд суугаа. Тойроод ярьж байхаар уулзаад, нүүр нүүрээ хараад ярьсан дээр шүү дээ. Би Сангийн сайдтай уулзсан нь үнэн. Гэхдээ ямар асуудлаар уулзсан бэ гэдгийг нүүр нүүрээ харж байгаад ярьмаар байна” гэлээ.


"С.ЖАВХЛАН ЗАСГИЙН ГАЗАРТАЙ ХАМТАРЧ АЖИЛЛАХ САНАЛ ТАВЬЖ УУЛЗСАН"

НЭМЭЛТ: 13.30

Сүхбаатарын талбай дээр суулт зарласан дуучин С.Жавхланг Засгийн газраас 4 тэрбум төгрөг нэхэмжилсэн талаар иргэн О.Отгонтөгс өнөөдөр хэвлэлийн хурал хийж, зарласан.

Энэ талаар Сангийн сайд Б.ЖАВХЛАН:

-Төсвийн хэлэлцүүлэг хийж байх хооронд сошиал дээр ийм мэдээлэл гарсныг харлаа. Ер нь бол тийм уулзалт болсон. Өнгөрсөн дөрвөн жил С.Жавхлантай тохой залгаж, нэг танхимд сууж байсны хувьд уулзаж, ярилцах зүйл бий. Covid-19-ийн цар тахлын хүнд үед урлаг, аялал жуулчлалын салбарынхан маш хүнд цохилтод орсон. Энэ хүрээнд уулзалт болсон С.Жавхлан энэ асуудлыг тавьсан. Төслийн хүрээнд 21 аймаг, сумдаар тойрч, нийтдээ 4 орчим тэрбум төгрөг зарцуулах шаардлагатай байгаа учраас Засгийн газраас хамтарч, оролцооч гэсэн зүйл ярьсан. Мэдээж төсөв, санхүүгийн нөхцөлөө харсан ч ийм зүйлийг дэмжих боломжгүй. Түүн дээр бухимдсан тал бий. Тэгээд ийм зүйл хийнэ гэж хэлж байсан. Гэхдээ ярьж байсан зүйлээ ажил болгоод явна гэж бодоогүй. Төсвийн хуулийн хүрээнд төсвөөс урлаг, уран сайхны арга хэмжээг санхүүжүүлэх ямар ч боломжгүй.


"С.ЖАВХЛАН САНГИЙН САЙДААС 4 ТЭРБУМ ТӨГРӨГ НЭХСЭН"

Иргэн О.Отгонтөгс сүүлийн үед болоод байгаа жагсаал цуглаантай холбоотой асуудлаар өнөөдөр /2021.10.19/ мэдээлэл хийж, хууль бус үйлдлүүдийн талаар баримт дэлгэлээ. 

Тэрбээр “Би жирийн нэгэн бизнес эрхлэгч иргэн. Цаг үеийн асуудлаар өөрийн цахим хуудсаар дамжуулан мэдээлэл хүргэдэг боловч хүч хүрэхгүй байна. Тиймээс өнөөдрийн хэвлэлийн хурлыг хийж байна. Юуны түрүүнд МУГЖ С.Жавхлан, БНХАУ-ын Хөх хот дахь консул асан Д.Мөнх-Эрдэнэ гэх хоёр хүний тухай онцолж ярина хэмээн онцлов.

Тэрбээр, Дуучин С.Жавхлан, АН-ын гишүүн Д.Мөнх-Эрдэнэ нар ард түмний өмнөөс юуны төлөө жагсч байна вэ гэдэг тодорхойгүй. Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнээр солиод юу ч өөрчлөгдөхгүй. Учир нь хууль тогтоомж нь хэвээрээ байхад үр дүнгүй. Үүнийг С.Жавхлан, Д.Мөнх-Эрдэнэ нар мэдэхгүй байна гэж байхгүй. Австрали, БНХАУ-тай харилцаагаа зогсоогоод, нүүрсний асар том эрэлт бий болсон. Хил хаалттай. Хариуцлага тооцмоор байгаа бол  жинхэнэ хүмүүстэй нь хариуцлагаа тооцох ёстой юм. Ард түмний нэр барьж худал ярьж байна. Энэ мэт үйлдлүүд давтагдсаар байвал итгэх хүнгүй, ард түмний дархлаагүй боллоо. Ийм нийгмийг хүсээд байна гэж үү. Мөн МУГЖ С.Жавхлан, Сангийн сайд Б.Жавхлангаас дөрвөн тэрбум төгрөг өг. Би Монгол туургатны тоглолт хиймээр байна” хэмээн нэхсэн талаар төрийн албаныхан ярьж байна. Үүнийг яагаад гадуур ярихгүй байна вэ. С.Жавхлан засаг огцруулах акц хийнэ гээд залуучууд нэгдэж, лоббины золиос болж, хохироод байна шүү дээ. Мөнгө нэхсэн  талаар Сангийн сайдаас асуугаад үз. Үнэн худал нь мэдэгдэнэ. Би худлаа мэдээлэл өгсөн байвал хуулийн хариуцлагаа хүлээнэ” гэлээ.

Х.ДОРЖПАЛАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ТэнэглэлТэнэглэл
6
БурууБуруу
3
ЗөвЗөв
2
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж