Афганистан дахь АНУ-ын элч Залмай Халилзад суудлаасаа буулаа

Хуучирсан мэдээ: 2021.10.19-нд нийтлэгдсэн

Афганистан дахь АНУ-ын элч Залмай Халилзад суудлаасаа буулаа

Афганистан дахь АНУ-ын элч Залмай Халилзад суудлаасаа буулаа

АНУ-ын цэргүүд Афганистаныг орхин гарснаас хойш хоёр сар хүрэхгүй хугацааны дараа АНУ-ын элч Залмай Халилзад суудлаасаа буулаа. Тэрбээр АНУ-ын Талибантай харилцах харилцаанд хамгийн чухал үүрэг гүйцэтгэж явсан ч олон сарын турш тэднийг төрийн эрхийг булаахгүй байхыг ятгасан нь талаар болсон юм.

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкений хэлснээр, цаашид түүний суудлыг орлогч Томас Уэст нь залгамжлах аж. Блинкен түүний суудлаасаа бууж байгааг зарлахдаа “Хэдэн арван жилийн турш АНУ-ын ард түмэнд үнэнчээр хүчин зүтгэсэнд талархлаа” гэж хүндэтгэл үзүүлжээ.

Блинкенд бичсэн захидалдаа Халилзад “Афганы засгийн газар, Талибаны хооронд төлөвлөж байсан хэлэлцээр бүтсэнгүй. Шалтгаан нь харин их ярвигтай. Энэ талаар жич тайлбарлана. Ийнхүү АНУ Афганистаны талаар шинэ бодлого баримтлах шаардлагатай болж байгаа учир би ажлаа өгч байна. Афганчуудын өмнөөс гүнээ харамсаж байна” гэж бичжээ.

Өдгөө 70 настай Халилзад Афганистанд төрж, нийслэл Кабул хотод өсч торнисон. Тэрбээр Дональд Трамп, Барак Обама, Жорж Буш Ерөнхийлөгч нарын үед ч Афганистан дахь АНУ-ын төлөөлөгчийн үүрэг гүйцэтгэсээр ирсэн юм.

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж