МАН шинэ гишүүдээ хүлээн авч уулзжээ

Хуучирсан мэдээ: 2021.10.19-нд нийтлэгдсэн

МАН шинэ гишүүдээ хүлээн авч уулзжээ

МАН шинэ гишүүдээ хүлээн авч уулзжээ

Улсын Их Хурлын сонгуулийн 18, 28 дугаар тойргийн нөхөн сонгуульд Монгол Ардын нам (МАН)-аас нэр дэвшигч Э.Батшугар болон Ц.Идэрбат нар олонхын санал авч, ялалт байгуулсан. Энэ удаагийн нөхөн сонгуулийн ирц хүрээгүй, нэмэлт саналт хураалт явуулсан ч дахин ирц бүрдээгүй юм. 

Э.Батшугар нийт сонгогчийн 51.2 хувийн санал буюу 28537 сонгогчийн санал авсан бол Ц.Идэрбат нийт сонгогчийн 73.3 хувь буюу  17264 хүний санал авсан юм.  Сонгуулийн Ерөнхий хороо өчигдөр (2021.10.18) Э.Батшугар, Ц.Идэрбат нарыг УИХ-ын гишүүнээр сонгогдсонд тооцож, тогтоол гаргаж, үнэмлэх гардуулж, сонгуулийн дүнг УИХ болон Ерөнхийлөгчид өргөн барьсан.

УИХ СЕХ-ны дүнг хүлээн авсны дараа УИХ-ын чуулганаар шинэ гишүүдээ тангараг өргүүлэх хуулийн зохицуулалттай. Шинээр сонгогдсон гишүүд энэ долоо хоногийн чуулганы нэгдсэн хуралдаанаар тангаргаа өргөх бололтой. 

МАН-ын удирдлагууд нөхөн сонгуульд ялалт байгуулж сонгогдсон шинэ гишүүдээ хүлээн авч уулзжээ. Ингэхдээ намын дарга Л.Оюун-Эрдэнэ, намын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан нар хүлээн авч уулзсан байна. 

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж