ЛеБроны хөрш харшаа зарахаар болжээ

Хуучирсан мэдээ: 2021.10.19-нд нийтлэгдсэн

ЛеБроны хөрш харшаа зарахаар болжээ

ЛеБроны хөрш харшаа зарахаар болжээ

АНУ-ын мэргэжлийн сагсан бөмбөгийн “NBA”-гийн алдарт тоглогч ЛеБрон Жеймстэй ойр байхыг хүссэн хүмүүст боломж гарч ирлээ. Учир нь ЛеБроны хөрш Лакерс багийн хамтран эзэмшигч Жессе Басс өчигдөрхөн Лос-Анжелес дахь харшаа 11 сая ам.доллараар худалдахаар зар тараасан аж.

Жессегийн гурван давхар харш усан сан, гэрийн кинотеатр, фитнесс заал, баартайгаас гадна зургаан унтлагын өрөө, есөн ариун цэврийн өрөөтэй. Түүнчлэн гол унтлагын өрөөтэй залгаа хувцас солих өрөө, шүршүүр, ваннын өрөөний цонх нь далай руу харсан байрлалтай.

Жессе тус харшийг 2018 онд ЛеБронтой ойр байх гэж худалдан авч, өөрийн таашаалд нийцүүлэн засч тохижуулжээ.

Эх сурвалж: TMZ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж