Прокурор: Д.Хаянхярваагийн оффис, ажил, гэрт нэгжлэг хийсэн

Хуучирсан мэдээ: 2021.10.19-нд нийтлэгдсэн

Прокурор: Д.Хаянхярваагийн оффис, ажил, гэрт нэгжлэг хийсэн

Прокурор: Д.Хаянхярваагийн оффис, ажил, гэрт нэгжлэг хийсэн

"Эрдэнэс Монгол" компанийн захирал Д.Хаянхярваагийн өрөөнд гүйцэтгэх ажиллагаа явуулж, 48 цаг саатуулаад буй. Д.Хаянхярвааг бусдад давуу байдал бий болгож, хахууль авсан байж болзошгүй хэмээн үзэж, ийн баривчилсан байна.

Хуулиараа нэгжлэг хийх, үзлэгийг нээлттэй хийж болох ч гүйцэтгэх ажиллагааны хэрэг нь хаалттай, нууц байх ёстой ч АТГ-аас энэ явцын мэдээллээ олон нийтэд ил цацаж, түгээсэн нь улс төрийн явуулга байж болзошгүй гэх хардлага төрүүлээд байгаа юм.

Энэ талаар Улсын ерөнхий прокурорын хэвлэлийн албанаас тодруулахад “Эрдэнэс Монгол” ХХК-ийн эрх бүхий албан тушаалтнууд тус компаниас 2019 онд зарлагдсан “Автомашины даатгал”, “Удирдлагын хариуцлагын даатгал”, “Эрүүл мэндийн даатгал”-ын тендер сонгон шалгаруулалтад Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийг зөрчиж, шаардлага хангахгүй нэр бүхий аж ахуйн нэгжийг сонгон шалгаруулж, давуу байдал бий болгож, улмаар гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийснийхээ хариуд хахууль авсан байж болзошгүй" гэх гэмт хэргийн талаарх гомдлыг Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс хүлээн авч шалгаад, 2021 оны аравдугаар сарын 18-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, Нийслэлийн прокурорын газрын хяналтад мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. 2021 оны аравдугаар сарын 18-ны өдөр “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Гүйцэтгэх захирлын оффис, ажлын байр, гэрт прокурорын зөвшөөрлөөр нэгжлэг хийж, гэмт хэргийн ул мөр илэрсэн тул баривчилсан" гэсэн тайлбар өгөв.

Ш.ОЧ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ЗөвЗөв
4
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж