Трамп: Капитолын хэрэгтэй холбоотойгоор баримт цуглуулахаа зогсоо!

Хуучирсан мэдээ: 2021.10.19-нд нийтлэгдсэн

Трамп: Капитолын хэрэгтэй холбоотойгоор баримт цуглуулахаа зогсоо!

Трамп: Капитолын хэрэгтэй холбоотойгоор баримт цуглуулахаа зогсоо!

Цагаан ордны тусгай хороо 2021 оны нэгдүгээр сарын 6-ны өдөр болсон Капитолын үймээнтэй холбоотой баримт мэдээллийг гаргаж өгөхийг Үндэсний архивын газраас хүсч, улмаар уг шаардлага улам ширүүсч буй. Тухайн өдөр Трампын дэмжигчид 2020 оны АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүнг эсэргүүцэн бослого гаргаж, Капитолын ордныг эзэлж байв.

Тусгай хорооны уг шаардлага АНУ-ын ерөнхийлөгч асан Трампыг ихээхэн бухимдуулж, улмаар тэрбээр DC дүүргийн шүүхэд зарга мэдүүлсэн байна. Уг заргын бичигт дурдсанаар "Байдены илт явуулгатай хорооны хүсэлт намайг болоод миний мэдэлд байсан засаг захиргааг хууль бусаар мөрдөн шалгах зорилготой агнуурын хэрэгслээс өөр юу ч биш" гэжээ.

Мөн тэрбээр "Манай улсын хуулинд ерөнхийлөгч асан болон түүний ойрын зөвлөхүүдийн эсрэг ийм түрэмгий, бүдүүлэг үйлдэл хийхийг зөвшөөрсөн заалт байхгүй" гэж онцолсон байна.

Тусгай хороо өнгөрсөн наймдугаар сард Үндэсний Архивын газраас Трампын засаг захиргааны үеийн аливаа баримт бичиг болон Капитолын үймээний дараах хор уршгийн талаарх мэдээллийг гаргаж өгөхийг хүссэн юм. Учир нь тус хороо Трампын дэмжигчид 2020 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн дүнг баталгаажуулах Конгрессын нэгдсэн хуралдааныг зогсоох зорилгоор нэгдүгээр сарын 6-нд Капитолын ордонд нэвтэрсэн хэргийг шалгаж буй бөгөөд энэ нь мөрдөн шалгах ажиллагааны нэг хэсэг болжээ.

Цагаан ордны зөвлөх Дана Ремус аравдугаар сарын 8-нд АНУ-ын архивын ажилтан Дэвид Ферриерод илгээсэн захидалдаа Конгресст шаардлагатай бичиг баримтуудыг гаргаж өгөхийг дахин шаардсан байна. Харин Ферриеро хариу мэдэгдэл хийхдээ “Энэхүү хүсэлтийг экс ерөнхийлөгчид мэдэгдсэнээс хойш 30 хоногийн дараа баримт бичгийг гаргаж өгөх боломжтой” гэсэн хариулт өгчээ.

Тусгай хороо нь Трампын захиргааны үеийн баримт бичгийг шаардахаас гадна тус захиргааны үед өндөр алба хашиж байсан хэд хэдэн албан тушаалтанд шүүхийн зарлан дуудах хуудас илгээгээд байгаа юм. Үүний нэгд багтсан Трампын ерөнхий стратегич асан Стив Бэннон өнгөрсөн долоо хоногт товлогдсон шүүх хуралд оролцоогүй нь Ардчилсан намын тэргүүлсэн зөвлөлийг бухимдуулж, улмаар түүний эсрэг эрүүгийн хэрэг үүсгэх асуудлаар санал хураалт явуулахад хүргэжээ.

Эх сурвалж: XINHUA

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж