Эрх баригч намын генсек улс төрийн намуудад санаа зовниж сууна

Хуучирсан мэдээ: 2021.10.19-нд нийтлэгдсэн

Эрх баригч намын генсек улс төрийн намуудад санаа зовниж сууна

Эрх баригч намын генсек улс төрийн намуудад санаа зовниж сууна

УИХ-ын сонгуулийн 18, 28-р тойрогт нөхөн сонгууль болж, нэмэлт санал хураалт явуулсан ч ирц хүрсэнгүй. Тухайн хоёр тойрогт хоёуланд нь ирц хүрээгүй ч УИХ-ын сонгуулийн тухай хуулиар хамгийн олон хүний санал авсан нь сонгогдох заалтын дагуу Ц.Идэрбат, Э.Батшугар нар УИХ-ын гишүүний батлахаа гардаж, удахгүй тангаргаа өргөнө. Ингэснээр МАН-ын УИХ дахь суудал хоёр кнопоор нэмэгдэж, тэд УИХ-д 62-уулаа болов.

Энэ удаагийн нөхөн сонгууль Covid-19 цар тахлаас гадна улс төрийн намуудад өгсөн иргэдийн анхааруулга байлаа. Сонголтгүй сонголт тулгадаг, ардчиллын зарчимтай ч нийт сонгогчдынхоо 50 хувийн саналыг авч чадаагүй хүмүүс УИХ-ын гишүүн болж байгаа нь ч шүүмжлэл дагуулж буй.

Эрх баригч намын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясалан ч ирц хүрээгүйд, улс төрийн намуудын хагаралд санаа зовниж буйгаа илэрхийлээд, цаашид Улс төрийн намуудын тухай хуулиа яаралтай шинэчлэх ёстой гэдгийг илэрхийлжээ.

Тэрбээр “Энэ удаагийн нөхөн сонгуульд МАН-ын нэр дэвшигчид олонхийн санал авсан ч сонгогчдын ирц анх удаагаа 50 хувьд хүрээгүйд эрх баригч намын хувьд санаа зовж дүгнэлт хийж байна. Ардчилал бол олонхийн саналаар төр засгаа сонгон бүрдүүлдэг тогтолцоо. Ард түмнээс сонгогдон бүрдсэн төр засаг нь аль болох олон иргэний санал, дэмжлэг авсан байх учиртай. Гэтэл Монгол Улсын иргэдийн сонгуулийн оролцоо жил ирэх тутам багасч байгаа нь ардчиллын бэхжилтэд сөргөөр нөлөөлөх үр дагавартай.

Сонгогчдын сонгуулийн оролцоог нэмэгдүүлэх, улс төрийн намуудыг чадваржуулахад тогтолцооны шинэчлэл хэрэгтэй гэдгийг энэ удаагийн нөхөн сонгууль тод харууллаа. Улс төрийн намын шинэчлэл хийж, Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн дагуу намуудыг цаг зуурын шинжтэй популист үйл ажиллагаа явуулдаг бус, алсын хараатай улс орны хөгжлийн бодлогыг боловсруулж өрсөлддөг, нийгмийн өмнө үүрэг хариуцлага хүлээж, санхүүжилтээ ил тод тайлагнадаг бодлогын намууд бий болгох ёстой. Үүний тулд УИХ-д суудалтай, суудалгүй бүх нам хамтран улс төрийн намын шинэчлэлийн үйл хэрэгт оролцохыг уриалж байна” гэжээ.

Ш.ОЧ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ХахаХаха
2
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж