Сөнөсөн тэнгист 200 нүцгэн хүн цуглуулж зураг авчээ

Хуучирсан мэдээ: 2021.10.19-нд нийтлэгдсэн

Сөнөсөн тэнгист 200 нүцгэн хүн цуглуулж зураг авчээ

Сөнөсөн тэнгист 200 нүцгэн хүн цуглуулж зураг авчээ

АНУ-ын уран бүтээлч, Сиднейн дуурийн театр, Швейцарийн мөсөн оргил зэрэг олны анхаарал татдаг газруудад хэдэн зуун нүцгэн хүн цуглуулж зураг авч байснаараа алдартай Спенсер Тьюник дараагийнхаа бүтээлийг Сөнөсөн тэнгист хийжээ.

Тэрбээр Сөнөсөн тэнгис ширгэж буй асуудалд хүмүүсийн анхаарлыг татахын тулд 200 нүцгэн хүн цуглуулж, цагаан будгаар будаж зураг авсан байна. Энэ сарын 17-нд Израилийн Сөнөсөн тэнгисийн ойролцоох Арадын цөлд 300 орчим хүн сайн дураар цуглаж, Сөнөсөн тэнгисийг нөхөн сэргээх нь чухал болохыг олон улсад ойлгуулж анхаарлыг нь татахаар 200 гаруй нь нүцгэлж, биеэ цагаанаар будан зурганд оржээ.

Тьюник “Би энд Сөнөсөн тэнгис ширгэж байгаад, байгалийн гамшиг болж байгаад олны анхаарлыг хандуулахыг зорьж байна. Байгаль орчны асуудлыг хүний биетэй хослуулан дүрслэхэд хүн байгалийн өмнө ямар эмзэг болох нь харагддаг юм. Бас эсрэгээр энэ хүний биес байгалийг хэрхэн доройтуулж байгааг ч харуулдаг” гэж ярьжээ.

Моделиудын биеийг цагаанаар будсанаараа Сөнөсөн тэнгисийн давс, эрдсүүдийг илэрхийлж байгаа аж. Зурганд орсон хүмүүс бүгд 19-70 настай, израиль голдуу сайн дурынхан. Тэдний дунд ойролцоох хотын захирагч ч байжээ.

Эх сурвалж: WASHINGTON EXAMINER

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ХахаХаха
2
ЗөвЗөв
2
ГайхмаарГайхмаар
2
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж