Эмэгтэйчүүдийн рейтингийг С.Одонтуяа тэргүүлж, Д.Сарангэрэл удаалав

Хуучирсан мэдээ: 2021.10.19-нд нийтлэгдсэн

Эмэгтэйчүүдийн рейтингийг С.Одонтуяа тэргүүлж, Д.Сарангэрэл удаалав

Эмэгтэйчүүдийн рейтингийг С.Одонтуяа тэргүүлж, Д.Сарангэрэл удаалав

"МЕК" компаниас Монголын нийгэм, улс төрийн нөхцөл байдал, улс төрчид болон улс төрийн намын үйл ажиллагагаанд өгч буй  иргэдийн үнэлэмжид сар бүр тандалт хийж, үр дүнг танилцуулдаг. Энэ удаагийн тандалт судалгаагаар, эмэгтэй улс төрчдийн жагсаалтыг УИХ-ын гишүүн С.Одонтуяа, Д.Сарангэрэл нар тэргүүлж, хөрөнгө оруулалтын тухай хуулиас нэрээ татаад байсан П.Анужин, Д.Өнөрболор нар хамгийн бага үнэлгээ авсан байна.

Судалгааны мэдээллийг Улаанбаатар хотод оршин суудаг сонгуулийн насны 1008 иргэнээс 2021 оны аравдугаар сарын 14-нөөс 17-ны өдрүүдэд квотчилсон санамсаргүй түүврийн аргачлалаар түүвэрлэн утсаар цуглуулжээ. 

Дашрамд дурдахад, өнгөрсөн есдүгээр сард иргэдэд үйл ажиллагаа нь таалагддаг эрэгтэй улс төрчдийн жагсаалтыг Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Ерөнхийлөгч асан Х.Баттулга тэргүүлсэн юм. Иргэдэд үйл ажиллагаа нь таалагддаг улстөрчдийн жагсаалтын дөрөвдүгээр байранд УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг, С.Ганбаатар нар  бичигдсэн бол Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар нар 2021 он гарснаас хойш анх удаа дээрх жагсаалтад орж ирсэн нь онцлог байв.

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ХахаХаха
6
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж