АН: Э.Одбаярыг бичлэг тараасан гэж Ерөнхий сайд гомдол гаргасан | News.MN

АН: Э.Одбаярыг бичлэг тараасан гэж Ерөнхий сайд гомдол гаргасан

АН: Э.Одбаярыг бичлэг тараасан гэж Ерөнхий сайд гомдол гаргасан

АН: Э.Одбаярыг бичлэг тараасан гэж Ерөнхий сайд гомдол гаргасан
Урьдчилан хорих 461 дүгээр ангид хоригдож буй нэр бүхий иргэдийн болон тэднийг суллахыг шаардан өлсгөлөн зарласан иргэдийн асуудлаар УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбат, намын дарга М.Тулгат, дэд дарга Ц.Оюундарь нар өнөөдөр (2021.10.19) мэдээлэл хийлээ.

АН-ЫН ДАРГА М.ТУЛГА:
-Монгол Улсын Үндсэн хуульд заасан эрхээ эдэлснийхээ төлөө цагдан хорих 461 дүгээр ангид хоригдож буй иргэн Д.Монголхүү, Э.Одбаяр нарыг Ардчилсан намын зүгээс батлан даалтад авах хүсэлтийг Улсын ерөнхий прокурорт хүргүүлж байна. Тэднийг баривчлах явцад цагдаагийн алба хаагчдын зүгээс гаргасан хүний эрхийн зөрчлүүд, хууль бус үйлдлийг шалган тогтоож, хууль зөрчсөн буруу жишгийг дахин давтахгүй байхыг прокурорын байгууллагаас шаардаж байна. Иргэн Э.Одбаярын хувьд цагдан хорих 461 дүгээр ангид өлсгөлөн зарлаад 10 гаруй хонож байхад эрх баригчид огт тоохгүй байна. Түүнийг бичлэг тараасан гэх үндэслэлээр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ гомдол гаргасан юм билээ. Иргэн Д.Монголхүүг хууль сахиулагчтай зүй бусаар харьцсан гэх үндэслэлээр хорьсон байна лээ. Үндсэн хуулийн өмнө иргэн бүр тэгш эрхтэй байх ёстой. Ингэж болохгүй байх. Эдгээр залуус тайван замаар үг хэлэх эрхээ эдэлсэн. Онц ноцтой гэмт хэрэгтэн бол биш.
АН-ЫН БҮЛГИЙН ДАРГА Д.ГАНБАТ:
-Бид хүний эрхийн талаар мэдээлэл хийж байна. Монгол Улсын иргэд Үндсэн хуульд заасан эрхээ эдэлж чадахгүй байна. Эрхээ эдэлснийхээ төлөөр цагдан хорих 461 дүгээр ангид хоёр иргэн хоригдлоо. Би өөрийн биеэр очиж эргэсэн. Иргэн Э.Одбаярын хувьд өлсгөлөн зарласан. Төрийн ордны хоёр талд иргэн Ц.Чинбат гэх ижил нэртэй хоёр иргэн эсэргүүцлээ илэрхийлж байна. Мөн Сүхбаатарын хөшөөний өмнө УИХ-ын гишүүн асан С.Жавхлан суулт зарлаад тав хонолоо. Тэгэхээр эрх баригчдыг энэ асуудалд анхаарлаа хандуулахыг шаардаж байна. Татвар төлөгчдийн мөнгөөр санхүүжиж буй эрх баригчдын гарт цагдаа, хууль хүчний байгууллагынхан гээд бүгд байна. Иргэдэд үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх л бий.
Монгол Улсын иргэн хүний амь нас хамгийн үнэт зүйл. Монголын сүүлийн 30 жилийн түүхэн дэх хамгийн муу Засгийн газрыг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийнх гэж хэлнэ. Засгийн газарт бүх боломж нь байна. Гэтэл бид хоёр том хөрштэйгөө ойлголцож чадахгүй сууна. Одоо эндээс гараад Ардчилсан намын удирдлагуудтайгаа хамт эсэргүүцлээ илэрхийлж буй иргэдтэй уулзаж, Улсын ерөнхий прокурорт хүсэлтээ өгнө.
"ХУУЛИЙН ДАГУУ ХОРОО ХУРАЛДАЖ, НЭР БҮХИЙ ГУРВАН ГИШҮҮНИЙГ НАМААС ХАССАН"
Тэрбээр намынхаа асуудлаар сэтгүүлчдийн асуултад хариулахдаа "Миний хувьд УИХ дахь Ардчилсан намын бүлгийн даргынхаа үүргийг гүйцэтгэж байна. Би УИХ-ын гишүүнийг бүлгээсээ хасах эрхтэй хүн биш. Ардчилсан намын удирдлагаас надад албан бичиг ирүүлсэн. Хуулийн дагуу дүрмийн хороо хуралдаж, нэр бүхий гурван гишүүнийг намаас хассан. Энэ шийдвэрийг би танилцуулсан. Одоо УИХ дахь Ардчилсан намын бүлэг найман гишүүнтэй болсон. Аль болох Ардчилсан намд гишүүд хэрэгтэй байна. Сөрөг хүчнийхээ дуу хоолойг гаргах ёстой" гэв.

МЭДЭГДЭЛ

Монгол Улсын Үндсэн xуулийн 16 дугаар зүйлийн 10, 16-д заасны дагуу иргэд сайн дураар эвлэлдэн нэгдэж, улмаар Covid-19 цар тахлын үеэр хууль иргэдэд үйлчлэх авч, эрх мэдэлтнүүдэд үйлчлэхгүй байх “Давхар стандарт” үзэгдэл бодитоор бий болоод байгааг эсэргүүцэн #NoNaadam, #NoDoubleStandart зэрэг хөдөлгөөнүүдийг өрнүүлсэн билээ. Эдгээр хөдөлгөөн эрх баригчдыг шүүмжилж, үзэл бодлоо тайван замаар илэрхийлж ирсний гол зорилго нь МАН-ын дангаар бүрдүүлсэн Засгийн газрын үед Үндсэн хуулийн 14.1-д тунхагласан “хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байх” суурь зарчим алдагдаж буйг эсэргүүцсэнд оршино гэж АН үзэж байгаа бөгөөд, иргэдийн эдгээр хөдөлгөөнтэй байр суурь нэгтэй байгаагаа үүгээр мэдэгдэж байна.

Цагдаагийн байгууллагын зүгээс иргэдийн үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх, тайван жагсаал цуглаан хийх Үндсэн хуулиар олгогдсон эрхэд нь удаа дараа эрээ цээргүй халдав. Мөн олныг хамарсан үйл ажиллагаануудыг зохион байгуулсан дарга нартаа хариуцлага тооцож чадахгүй атлаа энгийн иргэддээ хүч хэрэглэх, дарамтлах, мөрдөн мөшгөх байдлаар илт ялгавартай хандаж, улмаар иргэн Д.Монголхүү, Э.Одбаяр нарыг урьдчилан хорих 461 дүгээр ангид 2021 оны аравдугаар сарын 5-ны өдрөөс эхлэн цагдан хориод байна.

Тэдний нэг нь өлсгөлөн зарлаад 10 гаруй хонож байгаа бөгөөд биеийн байдал нь маш муу байгаа гэх мэдээг эрх баригчид огт тоохгүй байгааг эсэргүүцэж байна. Мөн эдгээр иргэдийг суллахыг шаардан иргэн Ц.Чинбат, Ц.Чинбат нар Сүхбаатарын талбай болон Хэлмэгдэгсдийн хөшөөний дэргэд тус тус өлсгөлөн зарлаад цөөнгүй хонож байхад эрх баригчид зориудаар үл тоомсорлож буй нь иргэнийхээ эрүүл мэнд, эрх чөлөөг хамгаалах төрийн үүргээ умартсан эс үйлдэл гэж үзэж байна.

Хүмүүний үндсэн эрхийг үнэт зүйлээ болгосны хувьд Ардчилсан нам нь шударга нийгэм, үнэн зөв үйлсийн төлөө тэмцдэг, тэмцсэнийхээ төлөө дарангуйлалд өртөж буй аливаа иргэдийг намын харьяаллаас үл хамааран өмгөөлөлдөө авч, хуульд заасан боломжит бүхий арга хэлбэрээр эрх ашгийг нь тууштай хамгаалах болно. Монгол Улсын нутаг дэвсгэрт хууль сахиулах ажиллагаа нь ялгавартай, тэгш бус, алагчилсан болж буй энэ завхралтай бид хэзээ ч эвлэрэхгүй. Иймд:

  1. Монгол Улсын Үндсэн xуульд заасан эрxээ эдэлснийxээ төлөө цагдан хорих 461 дүгээр ангид “таслан сэргийлэгдсэн” иргэн Д.Монголxүү, Э.Одбаяр нарыг Ардчилсан нам (хуульд заасны дагуу төлөөллөөрөө дамжуулан) батлан даалтад авах хүсэлтийг Улсын ерөнхий прокурорт хүргүүлж байна.
  2. Иргэн Д.Монголхүү, Э.Одбаяр нарыг баривчлах явцад цагдаагийн албан хаагчдын зүгээс гаргасан хүний эрхийн зөрчлүүд, хууль бус үйлдлүүдийг шалган тогтоож, цаашид хэрэг шалгах үйл ажиллагаанд хууль зөрчсөн буруу жишгийг дахин давтахгүй байх талаар онцгой анхаарч ажиллахыг прокурорын байгууллагаас шаардаж байна.

АРДЧИЛСАН НАМ   

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ТэнэглэлТэнэглэл
3
ЗөвЗөв
2
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

15 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-10-19 103.80.211.207

Өдий төдий хүмүүсийн эрх зорчигдөөд шүүх, цагдаа дээр олон хүмүүс байна тэдний өмнөөс АН хөөцөлдөх хэрэгтэй байна . АН-ын бүртгэлтэй олон хүн хуулийн байгууллага дээр очоод байна АН-эднийхээ төлөө ядаж дуугараач…Хөөе ПИТОН Д. Ганбат хүний эрхийн төлөө тэмцэгчээ намын гишүүдээ ялгварлахгүй хандаач….

Avatar

Зочин 2021-10-19 103.80.211.207

Энэ нам ёстой хэлэх үг алга даа. Тамгагүй С.Эрдэнэ юу гэнэ намын дарга , дэд дарга, 40-ын битон Д.Ганбат хэвлэлийн хурал хийнэ. Д.Ганбат ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө Сүхбаатарын талбай дээр өлсгөлөн зарлаад байхад хүний эрх зөрчигдлөө гэж ган хийлүү яалаа даа…

Avatar

Иргэн 2021-10-19 202.21.96.212

С.Эрдэнэ амь тавьлаа

Avatar

Зочин 2021-10-19 185.220.101.61

====== Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт — https://is.gd/f4011T

Avatar

Зочин 2021-10-19 202.9.41.14

Энэ питан Ганбаа ингэж мөнгөний өмнө нүд сохорч бхад бусад нь ч аргагүй юм дөө ! Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө ардын нам бах Эрдэнийг худалдаж авч бсн шиг мөн л ардын нам бах Эрдэнээр дамжуулж питан Ганбааг худалдаж авлаа ! Женко харин энэ наймаанд оролцож буй эсэх нь анхаарал татаж бн ?!

Avatar

Зочин 2021-10-19 43.228.131.110

Монгол улсын үеийн ерөнхийлөгч ерөнхий сайд нар элдэвээр хэлүүлж л байсан тэд Оюунэрдэнэ тэнэг шиг ингэж шүүх цагдаа облж байсаныг мэдэхгүй юм байна. Тэд үг хэлэх эрх чөлөөгхүндэтгэж үздэг байж. Энэ балай ёстой хөгийн гар юмаа.

Avatar

зочин 2021-10-19 64.119.26.23

Сайд болох гээд бүлгээсээ хөөгдсөн л***р

Avatar

зочин 2021-10-19 64.119.26.23

Шорон Эрдэнээгийн гар хөлүүд

Avatar

Зочин 2021-10-19 150.129.142.182

ХЭРЭГТЭН ӨМӨӨРӨӨД ЯВХААР УЛС ТӨРИЙН ХҮЧИН УХААНТАЙ ЮМ БОЛ ТЭР ХЭДЭН ХУУЛИЙГ НЬ ЧАНГАЛСАН ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛЭЭЧ ДЭЭ ХӨӨН ЭЛЦЭХ ГЭЭД ОЛОН ЦООРХОЙГ

Avatar

Зочин 2021-10-19 66.181.187.221

Өө за! Бүгд хууль шүүхийн өмнө адил тэгш эрхтэй гэдэг нь худлаа болж бн уу??!! АН-н гишүүн гэхээрээ юу ч хийж болдог нам нь дааж хаацайлж болдог гэсэн үг юм уу??!! Ардчилалын нэр барьсан хулгайч луйварчид тарвалзаад байдаг нь ийм учиртай байсан юм уу???!!

Avatar

Зочин 2021-10-19 202.9.41.16

АН-ын гишүүн гэхээрээ хоригдож болдоггүй юмуу. Хэрэг хийсэн л бол бүгд тэгш эрхтэй хариуцлагаа хүлээх ёстой.

Avatar

Эрдэнэ 2021-10-19 192.82.66.41

Хшигарвин гэж нэг компаний тэжээвэр байна

Avatar

зочин 2021-10-19 202.131.233.251

олны танил бус хүмүүс зөрчил гаргаад хариуцлагаа үүрээд л явж байгаа. танил талтай намын нэрээр халхавчилсан эдгээр нөхөд тэгээд хариуцлага хүлээхгүй яваад байж болно гэж байгаа юм байхдаа. ардчилал анархизм биш байхаа. тэгээд ч ийм замбараагүй хөл толгой нь олдохгүй дураараа ашилдаг нийгэм бишээ

Avatar

ylc 2021-10-19 216.38.195.77

ho

Avatar

СОНГОГЧ 2021-10-19 202.9.46.94

АН УХАМСАР ДОРОЙ ТӨЛӨВШИЛГҮЙ ЗАЛУУСЫГ ИВЭЭН ТЭТГЭЖ, ТӨРИЙН ЭСРЭГ ТУРХИРАХАА ЗОГСООВОЛ ЯАСАН ЮМ БЭ? 30 ЖИЛ ӨДӨӨН ТУРХИРЛАА ОДОО БОЛОО ЮМ БИШ ҮҮ? МОНГОЛЫН ЗАСАГ ТӨР ТОГТВОРГҮЙ БАЙХ НЬ ХЭДХЭН ХОРЛОН СҮЙТГЭГЧДЭД Л АШИГТАЙ БХ!!!!!!!!!!!!!!! АРД ТҮМЭН ТА НАРЫН ХОРЛОЛ, ЯВУУЛГААС ЗАЛХАЖ ГҮЙЦЛЭЭ. …….ҮҮНИЙГЭЭ УДАА ДАРААГИЙН СОНГУУЛИАР НОТЛОН ХАРУЛСАН ШҮҮ !!!!!!!!!!!!!!!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж