Бен Симмонс – Дургүйд хүчгүй

Хуучирсан мэдээ: 2021.10.19-нд нийтлэгдсэн

Бен Симмонс – Дургүйд хүчгүй

Бен Симмонс – Дургүйд хүчгүй

Багаасаа явна, намайг солилцоонд оруул гэж нэг хэсэг удирдлагуудаа зовоосон Бен Симмонс эцэст нь Филадельфиа хотноо эргэн ирж, багийнхаа бэлтгэлд оролцож эхлэв. Саяхан л NBA-ийн дараагийн эриний нүүр царай, ханхүү гэх мэтээр өргөмжлөгдөж байсан түүний хувьд өндөр үнийн дүнтэй гэрээ, тааруу шидэлтийнхээ улмаас аль ч багт тоогдох шинж алга.

Улирлын өмнөх бэлтгэл, тоглолтуудад оролцоогүй Симмонс аргаа ядаад багтаа эргэн ирсэн. Багийнх нь андууд түүнийг ятгах гэж Лос Анжелес руу очих гэтэл хүлээж авахгүйгээ хэлсэн гэх шуум ч бий.

Саяхан Дэнни Грийн багийн анд Симмонсын талаар ярихдаа “Симмонс багийнхнаасаа уучлалт гуйвал тэр л биз. Бидэнд хамаагүй ээ. Бид зүгээр л хүн бүр энд ирээд ажлаа хийгээсэй гэж л хүсч байна. Би лав түүнээс хийдгээсээ өөр зүйл хий гэж гуйхгүй. Урдах ажлаа, өмнө нь хийж байсан зүйлээ хийгээд л бидэнд нөлөө үзүүл. Бид дорнод бүсийн номер нэг баг. Би түүнээс үсрэлттэй шидэлт хий гэж гуйхгүй. Зүгээр л ирээд мэргэжлийн тамирчин гэдгээ харуулж, ажлаа хий” гэжээ.

Харин Сет Көрри “Би юу болсныг сонссон. Түүний яагаад ингээд байгаа шалтгаан, юу хүсч байгааг нь ч мэдэж байна. Тэр надад юуг ч тайлбарлах шаардлагагүй. Тэр нас бие гүйцсэн хүн. Юу хүссэнээ л хийг. Гэхдээ түүний талбайд гарсан зорилго ялах л байх ёстой” хэмээн ярив.

Эх сурвалжуудын мэдээлж буйгаар Бен Симмонс багийнхаа бэлтгэлд оролцоод бушуухан шиг л заалыг орхиж буйгаас гадна багийнхаа хуралд ч суухгүй байгаа аж. Цахим орчинд цацагдсан түүний бэлтгэл хийж байгаа ургаас харахад Симмонс Филадельфиад аз жаргалгүй, зүгээр л ажилдаа очиж, цагаа бүртгүүлж буй мэт харагдаж байна.

Ямартай ч NBA-ийн шинэ улирал маргааш (2021.10.19) эхлэх гэж байна. Энэ улирлын төгсгөлд Бен Симмонс Филаделфиа 76ers багийн өмсгөлтэй байх эсэх нь эргэлзээтэй хэвээр.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж