"Чингис хаан" музейн бүтээн байгуулалтын ажил 98 хувьтай үргэлжилж байгаа бөгөөд нийт 62.8 тэрбум төгрөг зарцуулсан талаар Соёлын сайд Ч.Номин танилцууллаа. "Чингис хаан" музейн барилгын ажил дуусч, Улсын онцгой комисс хүлээн авсан. Хотын төвд сүндэрлэх шинэхэн музей одоо үзмэрүүдээ дэлгэн, үзэгчдээ хүлээн авах л үлдээд буй.
Музей хэзээнээс үүд хаалгаа нээх талаар Соёлын дэд сайд М.Батбаяраас тодрууллаа. Тэрбээр "Музейн барилгыг Улсын комисс хүлээн авсан. Ирэх оны хоёрдугаар улиралд албан ёсоор музей үүд хаалгаа нээхээр төлөвлөсөн" гэв.
Музейн бүтээн байгуулалтын ажлыг Соёлын яамны захиалгаар, “Балданс” компани музейн зураг төслийг хийж, “Билгүүн Монгол констракшн” ХХК барилга угсралтын ажлыг гүйцэтгэн, Барилгын хөгжлийн төв захиалагчийн хяналт тавин ажилласан байдаг.
Байгалийн түүхийн музейн буурин дээр "Чингис хаан" музейн барилгын ажлыг өнгөрсөн 2020 оны тавдугаар сард эхлүүлсэн. Гэвч "Балданс" компанийн зураг төслөөр боссон музейн бүтээн байгуулалт олны шүүмжлэл дагуулаад байгаа билээ.
Музейн үзмэр дэглэлтийн төлөвлөгөөнд 15 танхимд нийт 6033 ширхэг үзмэр, эд өлгийн зүйл дэглэхээр тусгажээ. Үүнээс 5927 ширхэг буюу нийт үзмэрийн 98.2 хувийг нь дотоодын эх үүсвэрээс, 106 ширхэг буюу 1.8 хувийг нь гадаадын музей, номын сан, архив зэрэг байгууллагын эх үүсвэрээс бүрдүүлэхээр тооцсон байна.
Зочин 2021-10-19 202.126.89.208
Эд нар ямар хүний үг авах биш, жижигхэн газар яаруу сандруу нэг тиймэрхүү л юм болж
Зочин 2021-10-19 103.80.210.183
хуучин барилгаа гаднаас нь дотроос нь хүчитгээд галарей хийж чимсэн бол илүү дээр байх байлаа даа. манай үмхийрсэн хулгайчууд мөнгө идэж л чадна даа.
999 2021-10-19 66.181.182.51
Хүмүүсийн бичсэн сэтгэгдэл үнэхээр зөв. Чингэс хааны музей гэж тэр сайхан нэр өгчихөөд барилга нь үнэхээр үзэмжгүй, зүгээр л нэг орон сууцны барилгаас долоон доор харагддаг. Анх олон нийтийн санал асуулга авч сонгомоор байсан.
Хэн нэгний арын хаалга, танил талаар л энэ загварыг сонгосон байхдаа. Хайран хөрөнгө.
Зочин 2021-10-19 202.9.46.143
Харахад муухай ч ядахдаа гүйцэтгэл нь чанартай гэж найдъя… Ороод харахаар хавтан хоорондын чигжээс дутуу, шатны хэмжээ дамжаа өөр /хүн бүдэрч унамаар/, будаг нь халцарч унаад байдаг юм хийсэн байх вий дээ
ЦОГТ 2021-10-19 192.82.78.76
ЭНЭ ХЭМХЭРХИЙ ХАЙРЦАГ ШИГ ЮМАА БИТГИЙ ЧИНГИС ХААНЫ НЭРЭЭР НЭРЛЭЭЧ, ШИВШИГ ЯДАХНАА ӨВӨРМОНГОЛЫН ДАЙНЫ ЮМ ХИЙСЭН БОЛ ИХ ХААНЫ НЭРЭЭР НЭРЛЭХСЭН.