БНАСАУ өнөөдөр (2021.10.19) Японы эргийн ойролцоох тэнгист үл мэдэгдэх пуужин харвасан талаар Япон болон Өмнөд Солонгосын эх сурвалжууд мэдээлж байна.
БНСУ, Япон, АНУ гурван улсын тагнуулын дарга нар Сөүлд уулзаж, Пёньяны тухай хэлэлцэх үеэр БНАСАУ ийм үйлдэл гаргасан нь ажиглагчдын анхаарлыг татаж буй юм.
Сүүлийн үед Пёньян өөрсдийнхөө дуунаас хурдан, алсын тусгалт, далавчит гэж тодорхойлсон пуужин болон агаарын халдлагаас хамгаалах зэвсэг идэвхтэй туршиж байгаа билээ.
Хэдийгээр олон улсын хатуу хориг арга хэмжээ, дотооддоо хүнсний хомсдол, өлсгөлөнтэй байгаа ч Ким Жон Ун дийлдэшгүй арми бүтээхээ амлан, энэ онд зэвсгийн туршилтуудаа нэн шаргуу үргэлжлүүлж байгаа юм.
Эх сурвалж: BBC