АНУ-ын ТНБД асан Covid-19-ийн хүндрэлийн улмаас таалал төгсчээ | News.MN

АНУ-ын ТНБД асан Covid-19-ийн хүндрэлийн улмаас таалал төгсчээ

АНУ-ын ТНБД асан Covid-19-ийн хүндрэлийн улмаас таалал төгсчээ

АНУ-ын ТНБД асан Covid-19-ийн хүндрэлийн улмаас таалал төгсчээ

ХХ зууны сүүл, XXI зууны эхэн үед Бүгд найрамдахчуудын хэд хэдэн засаг захиргаанд ажиллаж, Америкийн гадаад бодлогыг тодорхойлоход үнэтэй хувь нэмрээ оруулсан, АНУ-ын анхны өнгөт арьст Төрийн нарийн бичгийн дарга Колин Пауэлл Covid-19-ийн хүндрэлийн улмаас 84 насандаа таалал төгсчээ.

Пауэллийн гэр бүлийнхэн фэйсбүүк хуудастаа "АНУ -ын Төрийн нарийн бичгийн дарга асан, Штабын дарга нарын нэгдсэн штабын дарга, генерал Колин Л.Пауэлл Covid-19-ийн хүндрэлийн улмаас өнөө өглөө тэнгэрт халилаа" гэж бичээд, түүнийг халдварын эсрэг вакцины тунд бүрэн хамрагдсан байсныг тэмдэглэсэн байна.

Пауэлл цусны сийвэнгийн хорт хавдартай байсан бөгөөд амьдралынхаа сүүлийн өдрүүдэд Мэрилэнд мужийн Уолтер Рид эмнэлгийн төвд эмчлүүлж байжээ.

АНУ-ын 43 дахь Ерөнхийлөгч Жорж В.Бушийн засаг захиргаанд Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан тэрээр Америкийн гадаад бодлогын хэлтсийг удирдсан африк гаралтай анхны хүн юм.

Пауэллийг Төрийн департаментын даргаар ажиллаж байх үед АНУ 2001 оны есдүгээр сарын 11-ний террорист халдлагын дараа Афганистанд цэргийн ажиллагаа явуулж эхэлсэн. Мөн түүний удирдлага дор 2003 онд Америкийн цэргүүд Ерөнхийлөгч асан Саддам Хуссейны дэглэмийг унагахын тулд Ирак руу довтолж байв.

Пауэллийн гэр бүлийн мэдэгдэлд “Уолтер Ридийн Үндэсний эрүүл мэндийн төвийн ажилтнуудад анхаарал халамж тавьж эмчилж байсанд талархал илэрхийлэхийг хүсч байна. Бид хайрт эр нөхөр, гайхалтай эцэг, өвөө, агуу америк хүнээ алдлаа” гэж дурджээ.

Армийн генерал байхдаа Пауэлл Ерөнхийлөгч бага Жорж Бушийн үед АНУ-ын Зэвсэгт хүчний Штабуудын дарга нарын нэгдсэн хорооны даргын албан тушаал хашиж байв.

1991 онд түүний шууд удирдлага дор АНУ тэргүүтэй олон улсын эвслийн цэргүүд Иракийн дарангуйлагч Саддам Хуссейны армийг бут цохиж, Кувейтийг чөлөөлжээ. Улстөрчийн хувьд тэрбээр Бүгд Найрамдах намын гишүүд дундаа аядуу, прагматик үзэлтэн байв.

Эх сурвалж: CNN, BBC, CBS NEWS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-10-19 95.169.237.232

Нээх сэхүүн ертөнцийн эзэд шиг л даналздаг байсан ингээд л өнхөрөөд өгчиж байгаа шүү дээ 😂💩

Avatar

Зочин 2021-10-19 103.57.95.51

Цусны сийвэнгийн хорт хавдараар 84 настай хөгшин өөд болжээ. Харин суртал ухуулгын айлгах тактикын дагуу "ковидоор ийм мундаг том хүн үхлээ ш дээ…" гэж. Гэхдээ бас "вакцины бүрэн тунг хийлгэсэн байсан" гэснээрээ, нөгөө вакцин нэртэй хорлол оо миалаад л хаячихлаа….

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж