Э.Амартүвшин дэлхийн шилдэг баритон дуучнаар шалгарлаа | News.MN

Э.Амартүвшин дэлхийн шилдэг баритон дуучнаар шалгарлаа

Хуучирсан мэдээ: 2021.10.19-нд нийтлэгдсэн

Э.Амартүвшин дэлхийн шилдэг баритон дуучнаар шалгарлаа

Э.Амартүвшин дэлхийн шилдэг баритон дуучнаар шалгарлаа

Дэлхийн дуурийн урлагт Монгол хэмээх нэрийг цуурайтуулж яваа алтан хоолойтнуудын нэг бол Монгол Улсын Гавьяат жүжигчин Э.Амартүвшин. Тэрбээр Италийн дуурь болон симфони хөгжмийн холбооноос зохион байгуулсан "Opera star” арга хэмжээнд нэр дэвшиж, шилдэг баритон хоолойтой дуучнаар шалгарсан баярт мэдээг дуулгалаа. Эрхэм хүндтэй шагналыг 2021 оны арванхоёрдугаар сарын 29-нд Дубай хотноо гардаж авахаар болжээ.

Э.Амартүвшин нь 2004-2009 онд Соёл урлагийн их сургуулийг Гавьяат жүжигчин Ц.Ерөө багшийн удирдлагад суралцаж төгссөн бөгөөд 2009-2016 онд Дуурь бүжгийн эрдмийн театрт гоцлол дуучнаар ажиллаж байсан. Тэрбээр 25 насандаа Монгол Улсын Гавьяат жүжигчин цол тэмдгээр шагнуулсж байв.

Сүүлийн жилүүдэд гадаадад ажиллаж, амьдарч буй тэрбээр дэлхийн сонгодог урлагийн алдартай тайзнаа өөрийн дуу хоолойгоо бишрүүлж яваа юм.

Түүний гэргий Д.Туяа "Монголынхоо бүх хүмүүст бидний баярыг хуваалцаж байгаад чин сэтгэлээсээ баярлаж байна. "Oscar della lirica-2020" олон улсын шилдэг дуурийн дуучинд шагнал гардуулах ёслолын арга хэмжээ "Royal Opera House" гэрээний дагуу тоглох тоглолттой давхцаж байна. Тиймээс шагналаа хэрхэн гардан авах нь тодорхойгүй байна. Ямартаа ч энэ нэр хүндтэй шагналыг авах ялагчаар тодорсон нь нэр төрийн хэрэг билээ" гэв.

Итали улсаас олон улсын шилдэг дуурийн дуучдыг шалгаруулдаг "Oscar della lirica" олон улсын авардыг найм дахь удаагаа зохион байгуулж буй. Өнгөрсөн 2020 оны шалгаруулалт цар тахлын улмаас хойшилж, жилийн дараа шилдгүүдээ тодруулж байгаа юм.  Олон улсын шилдэг дуурийн дуучдын шалгаруулалтад Итали, Испани улсын алдартай баритон хоолойтон, дэлхийн супер одод нэр дэвшсэн байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

10 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-10-19 202.9.41.16

Энэ хүн жинхэн монгол хүн. Юун буриад болгоод сэтгэгдлээ зарим хүн бичээд байна вэ. Буриадын дуурийн театрын хөгжимчид төгөлдөр хуурчид багш нар олон чадвартай монгол хүмүүсийг сургаж дэлхийд таниулсан. Бид тэр хүмүүст баярлаж явах хэрэгтэй. муулж тэнэгтэж болохгүй. 3-хан сая хүнтэй монгол улс дуурь сонгодог бүжгээр азидаа дээрт орно. энэ бол тэдний гавьяа юмаа. Сайн үйлс хийсэн хүмүүсээ үнэлж урам өгч сурах хэрэгтэй

Avatar

Зочин 2021-10-19 206.189.46.200

ОРОС БУРИАДУУДЫН ҮХЧИХДЭГ ДУУРЬ БАЛЕТ СИМФОНИЙГ ЕВРОП ГЭЖ ЦЭЭЖЭЭ НҮДДЭГ ОРОС ФРАНЦ ИСПАНИ ИТАЛИЙН ХЯЗГААРЛАГДМАЛ ХҮРЭЭНИЙ ХЭДЭН ОРКУУД Л СОНИРХДОГ.

Avatar

Миеэд цомоо хадгалуулагч 2021-10-19 89.39.107.146

Энэ дуурь дуулаад л.Буриад байхаа. Цагдаа байж Улан Удэгийн театрт дуулж байсан гэхээр. Жирийн малчин Монголыг тосгоны Оросууд тэгж өөд татах уу?

Avatar

Зочин 2021-10-19 66.181.170.73

Үнэхээр сайхан тотортой дуучин, яах аргагүй шилдэг баритон

Avatar

OS 2021-10-19 216.38.195.77

dyyriaj

Avatar

Зочин 2021-10-19 66.181.178.244

zavaaan tsaraitai buduun gahai

Avatar

Зочин 2021-10-19 66.181.164.214

Юун бүдүүлэг хүн хаанаас гараад ир вэ. Бүгд Амартүвшингийн өмнөөс баярлаж байхаад атаархаж үхлээ юу.

Avatar

зочин 2021-10-19 202.55.188.83

Авьяас гэж агуу сайхан бахархмаар зүйл байдаг юм байна. Баяр хүргэе. Брависсимо!

Avatar

Зочин 2021-10-19 89.39.107.146

ЧИ ЦОМЫГ НЬ ХАДГАЛЖ БАЙГАА АЛДАРТ УЯАЧ МИЕЭ ЮУ?

Avatar

BI 2021-10-19 73.63.142.109

BRAVO, BRAVO

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж