Цагаачдаас хэт хараат ОХУ-д ажиллах хүчний хомсдол үүсчээ | News.MN

Цагаачдаас хэт хараат ОХУ-д ажиллах хүчний хомсдол үүсчээ

Цагаачдаас хэт хараат ОХУ-д ажиллах хүчний хомсдол үүсчээ

Цагаачдаас хэт хараат ОХУ-д ажиллах хүчний хомсдол үүсчээ

Төв Азийн цагаач ажилчдын эсрэг төрийн бодлого болон Covid-19 цар тахлаас үүдэн ОХУ-ын хөдөлмөрийн зах зээлд ажиллах хүчний асуудал хөндөгдөж эхэлжээ. Хөдөлмөрийн зах зээлийн хямрал ОХУ-ын эдийн засагт нэлээд нөлөө үзүүлж байгаа аж. Улмаар Оросын Дотоод хэргийн яамнаас өнгөрсөн долоо хоногт Тажикистан, Узбекистаны тус бүр 150 мянган иргэнд олгосон визний “хар тамга”-ыг хүчингүй болгох шийдвэр гаргасан байна. Түүнчлэн ОХУ даяар барилгын салбарт 10 мянган ажиллах хүчийг гаднаас оруулж ирэх шаардлагатай байгааг ажил эрхлэлт, хөдөлмөрийн харилцааны яамнаас мэдээлжээ.

ОХУ нь өнгөрсөн 10 жилийн хугацаанд цагаач ажилчдын эсрэг хууль журмаа чангатгах арга хэмжээ авсан. Тухайлбал, 2013 онд танилцуулсан шинэ журмын дагуу гурван жилийн дотор хоёр ба түүнээс дээш удаа захиргааны шийтгэл хүлээсэн гадаадын иргэний ОХУ-д нэвтрэх эрхийг гурван жил хязгаарлахаар болжээ. Захиргааны шийтгэлд улаан гэрлээр зам гарах, авто зогсоолын дүрэм зөрчих, тодорхойгүй бичиг баримт авч явах зэрэг багтдаг аж. Энэ байдлаас шалтгаалан ОХУ-д цагдаа нар авлига авах хэрэг ч ихэссэн байна.

Үүний зэрэгцээ цар тахлын халдвараас шалтгаалан ОХУ болон Төв Азийн орнууд хилээ хааж, гадаадын иргэдийг хориглосон нь цагаачдын урсгалыг сааруулжээ. Төв Азийн олонх стан орнуудын хувьд ОХУ нь хөдөлмөр эрхлэх гол чиглэл юм. Улмаар ОХУ-ын хөдөлмөрийн зах зээл олон жилийн турш Төв Азийн хямд ажиллах хүчинд тулгуурлаж иржээ. Ялангуяа Оросын барилгын салбарт голдуу цагаач ажилчид ажилладаг. Өдгөө ажиллах хүчний хомсдол үүсч эхэлснээр ОХУ-ын засгийн газраас зарим хязгаарлалт, журмаа эргэн харж, өөрчилж байна.

ОХУ-ын Шадар сайд Марат Хуснуллин өнгөрсөн долдугаар сард мэдэгдэхдээ, барилгын салбарт 1.5-2 сая ажиллах хүч дутагдалтай, хомсдол үүссэнийг онцолжээ. Авито Работа гэх ажлын байр зуучлалын байгууллагаас мэдээлснээр, барилгын салбар дахь нээлттэй ажлын байрны тоо сүүлийн хоёр жилд 104 хувь, тээвэр, ложистикийн салбарт 136 хувь, бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн салбарт 127 хувиар нэмэгдсэн байна. Энэ оны дөрөвдүгээр сар гэхэд ОХУ-д гадаадын 5.5 сая иргэн оршин сууж байгаа нь 2020 онтой харьцуулахад 42 хувиар буурсан үзүүлэлт гэдгийг Оросын эдийн засаг, нийгмийн удирдлагын үндэсний академи мэдэгджээ.

Цагаач ажилчид нутаг буцсаны улмаас хөдөө аж ахуйн салбар 38 мянган ажиллах хүчний дутагдалд орсон байна. Үүнээс харвал 300 орчим цагаач иргэнд визний өршөөл үзүүллээ гээд Оросын хөдөлмөрийн зах зээлд үүссэн нөхцөл байдал сайжрахгүй нь харагдаж байна. ОХУ-д ажиллах зөвшөөрөл авахын тулд хил нэвтрэхээс 30 хоногийн өмнө долоон шат дамжлага бүхий үйл явцыг давах ёстой байдаг.

Үүнээс гадан Украинд 2014 онд үүссэн улс төрийн нөхцөл байдлаас шалтгаалан Барууны орнууд ОХУ-ын эсрэг эдийн засгийн хориг тавьсан нь рублийн ханш унахад нөлөөлсөн. Улмаар рублийн ханш суларснаас шалтгаалан ОХУ-ыг зорих цагаач ажилчдын тоо ч дагаад буурчээ. ОХУ-д жил бүр 14 сая цагаач ажилчин ирдэг гэх судалгаа бий. ОХУ-д цагаачлан ирж буй ажилчдын олонх нь хуучин Зөвлөлтийн гишүүн орнуудаас ирдэг бөгөөд нийт цагаачдын 85 хувийг бүрдүүлдэг аж.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХахаХаха
2
ГайхмаарГайхмаар
1
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

10 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-10-19 202.21.108.16

мундаг том зах зээл шүү

Avatar

Зочин 2021-10-19 62.212.239.171

** Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт — https://is.gd/f4011T

Avatar

Зочин 2021-10-19 66.181.181.235

МИШУСТИН МИХАИЛ ВЛАДИМРОВИЧ ,,,,,, ЯДУУ АМЬДАРЧ БАЙГАА ОРСУУД ЗАЛХУУ БАЙНА,ТЭД АЖИЛ ХИЙХИЙГ ХҮСЭХГҮЙ БАЙНА,,,,,

Avatar

Зочин 2021-10-19 192.82.76.24

Орост 10 сая гадаад ажилчин авч байж л хомсдол арилна. Монгол улс бас одоо гадаад ажлын хүчээр хомсдож байна. Хятад ажилчин авна гэж байхгүй болж байгаа. Чадвал узбек, киргиз, тажик ажилчин авна. Болохгүй бол лаос, камбож, вьетнам ажилчин авна. Бүр болохгүй бол танзани, нигер, чад ажилчин авна.

Avatar

Зочин 2021-10-19 202.179.2.18

Рио-г байллгаж байгаа шалтгаан нь менежмент хийж чадна гэж найдсаных, гэвч шившигтэйгээр алдаа гаргалаа. Одоо зайлуулаад чаддаг компани авчрах хэрэгтэй

Avatar

Энхээ 2021-10-19 66.181.161.72

Гадаадын бүх хөрөнгө оруулалтанд оруулах хөрөнгийн 10%барьцааг авдаг хууль батлуулья!

Avatar

Иван Дурак 2021-10-19 202.55.188.83

Чёрножопый /халтар хошногот/ гэж голдуу багууд кавказ чеченүүдээ тэгж доромжилдог юм. Харин монголчууд вьетнам хятадуудыг Чурка гэдэг юм. Тэр ярьдаг барьдаг сармагчны хувьд гэвэл монголд байсан оросууд л биднийг Эй сармагчаа! Гэж дуудаж байсныг санах юм.

Avatar

Зочин 2021-10-19 180.149.93.98

Оросууд багуудыг болон бид нарыг черножопый обезьян/ хар бөгстэй сармагчин/, говорящий обезьян /ярьдаг сармагчин/ гэж нэрлэдэг ш дээ. Нөгөө орос ахтай хүмүүс нь мэддэг болов уу

Avatar

Зочин 2021-10-19 202.21.108.202

монголчууд гадаадад гараад ажил хийхэд цөм авна даа

Avatar

Зочин 2021-10-19 202.126.89.68

ОРОСУУД ӨӨРСДӨӨ СО Д БАРИЛГА ҮЙЛДВЭРИЙН АЖИЛ ХИЙГЭЭД Л ЯВДАГ ШДЭЭ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж