Ардчилсан хүчний холбооны чуулга уулзалт болно

Хуучирсан мэдээ: 2010.08.16-нд нийтлэгдсэн

Ардчилсан хүчний холбооны чуулга уулзалт болно

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн хэсэг гишүүдийн санаачлагаар “Монголоо шинэчилье” уриатайгаар байгуулагдаж байсан Ардчилсан хүчний холбооны салбар хороодын чуулга уулзалт энэ сарын 21-22-нд Дархан-Уул аймагт болно. Тус чуулга уулзалтад Дархан-Уул, Төв, Сэлэнгэ, Архангай, нийслэлийн Чингэлтэй, Сонгинохайрхан дүүргийн Ардчилсан хүчний холбооны салбар хороодын төлөөлөгчид оролцож, хийж хэрэгжүүлж байгаа ажлынхаа талаар танилцуулах аж. Мөн харилцан туршлагаа солилцож, Монголоо шинэчлэхэд Ардчилсан хүчний холбооны гишүүд юун дээр голлож ажиллах шаардлагатай талаар ярилцахаар болжээ. Дээрх чуулга уулзалтад УИХ-ын гишүүн, Ардчилсан хүчний холбооны ерөнхийлөгч З.Энхболд, Г.Баярсайхан нар оролцох гэнэ. Өмнө нь энэхүү чуулга уулзалтын эхлэл болгож өнгөрсөн долдугаар сард Хөвсгөл далайн эрэг дээр зохион байгуулж,  Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж оролцож, үйл ажиллагааг нь дэмжин, амжилт хүсч байсан юм.

Зохион байгуулагчдын зүгээс энэхүү чуулга уулзалтыг бүсээр хуваан хийж буй бөгөөд наймдугаар сарын 27-29-нд зүүн бүсийн чуулга уулзалт Сүхбаатар аймагт зохион болох юм байна.

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж