Н.Норовбанзадын “Уяхан замба тивийн нар” пянз худалдаанд гарав

Хуучирсан мэдээ: 2021.10.19-нд нийтлэгдсэн

Н.Норовбанзадын “Уяхан замба тивийн нар” пянз худалдаанд гарав

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин, Төрийн шагналт уртын дуучин Н.Норовбанзадын 90 жилийн ойд зориулан гаргасан “УЯХАН ЗАМБА ТИВИЙН НАР” пянз үндэсний тэргүүлэгч цахим худалдааны платформ shoppy.mn дээр худалдаалагдаж эхэллээ.

Уг пянз нь түүний амьд сэрүүндээ буюу 1998 онд ХБНГУ-ын Star TraxStudio Germany.Bonn бичүүлсэн мастерингийг ашиглан, Япон Улсын Wolfpack Japan үйлдвэрлэсэн болно. Пянзны бүх зохиогчийн эрхийг "Норовбанзад сан" эзэмшдэг. Уг пянз нь ердөө 400 ширхэг худалдаанд гарч байгаа юм.

Намжилын Норовбанзад бол дэлхий дахины хэмжээнд авч үзэхэд ч урлагийн ховор авьяастай нэгэн билээ. Амьд хүнд байж болох бололцооноос илүү гарсан түүний дуу хоолой, соёл иргэншлийн ханыг нэвтэлж, бид бүхний зүрх сэтгэлийн гүнд хадан цуурай хадааж яваа энэ эмэгтэйн амьдрал бол бүхэлдээ дуулахын гайхамшиг юм. Уртын дууны өөрийн гэсэн дэг сургуулийг төгс түвшинд хүргэсэн аугаа их дуучин байсан төдийгүй уртын дууг тайзны урлаг болгон хөгжүүлж, дэлхийд түгээсэн гавьяатан юм.

Н.Норовбанзадын дуулсан “Уяхан замбуу тивийн наран” уртын дууг сонссон япон хүн сансар огторгуйд дүүлэн одсон тухай бичиж байхад, Францын судлаач хязгаар үгүй тал нутагт нүүдэлчин ардын сэргэн мандлыг төсөөлж, харин наран мандаж, жаргахын адил хүмүүний амьдрал ч төрөх, төгсөх философийг агуулсан Монголын ард түмний суут бүтээлийг амилуулсан уран бүтээлчийг бишрэх нь аргагүй биз ээ. Тиймээс ч Япон улсад хэвлэгдсэн пянзыг “УЯХАН ЗАМБА ТИВИЙН НАР” хэмээсэн бөлгөө.

Уг пянз 999,000 төгрөгийн үнэтэй худалдаалагдаж байгаа бөгөөд пянз сонирхогч, цуглуулагч, уртын дууны сүр жавхлант, гайхамшгийг ойлгогчдод үнэлж боломгүй соёлын өв болж үлдэх нь гарцаагүй юм.

Пянз худалдан авах линк – https://shoppy.mn/products/norovbanzad-lp

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ЗөвЗөв
4
ХахаХаха
2
ХарамсалтайХарамсалтай
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж