Дархлаа сэргээх тун буюу вакцины нэмэлт тунд нийслэлийн иргэдийн 12.9 хувь нь хамрагджээ. Нэмэлт тунд хамрагдах иргэдийн идэвх сул байгаа тул явуулын баг ажиллуулж байгааг НЭМГ-ын дарга Б.Бямбадорж мэдээлсэн. Тухайлбал, оюутны байранд явуулын цэг ажиллуулахад СУИС-ийн оюутнууд идэвхтэй, вакцинд бүрэн хамрагдаад байгаа аж.
Өнөөдрийн байдлаар, 12 байгууллагын 942, гэрээр 1509, хөгжлийн бэрхшээлтэй 541 хүнд явуулын багийнхан вакцин хийжээ.
Улирлын томуугийн вакцины хувьд, нийт хүүхдийн 98.7 хувь нь хамрагдаад буй аж. Мөн Covid-19-өөр өвдсөн жирэмсэн эхчүүдийн тусламж, үйлчилгээнд онцгойлон анхаарч буй бөгөөд энэ сарын 15-ны байдлаар, 69 жирэмсэн эхэд халдвар илэрснээс 64-ийг нь хэвтүүлэн эмчлүүлж буй юм байна.
Улаанбаатар хотод өнөөдөр явуулын 46 баг, суурин 35 цэгт 90 багийн 339 эмч, ажилтан ажиллаж, 5428 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөжээ.
Иргэд өөрт ойр вакцины аль ч цэгт очиж дархлаажуулалтад хамрагдах боломжтой. Дархлаажуулалтын цэгүүд 09:00-17:00 цаг хүртэл ажиллана. Дархлаажуулалтын цэгийг дүүрэг тус бүрээр танилцуулж байна.
Өнөөдөр буюу 2021.10.19-нд ажиллах шинжилгээний байнгын болон явуулын цэгүүдийг танилцуулж байна.
Холбоотой мэдээ