"Циркийн засварын ажил цар тахлын улмаас хойшилсон" | News.MN

"Циркийн засварын ажил цар тахлын улмаас хойшилсон"

"Циркийн засварын ажил цар тахлын улмаас хойшилсон"

"Циркийн засварын ажил цар тахлын улмаас хойшилсон"

Улсдаа ганц гэгддэг циркийн барилга доторхыг нураагаад, нэг жилийн нүүр үзэж буй. Төлөвлөгөө ёсоор ирэх арванхоёрдугаар сард ашиглалтад орж, үүдээ нээх ёстой байв. Гэтэл өнөөдрийг хүртэл нурсан циркийн барилга бахь байдгаараа, нэг ч засварын ажил хийсэнгүй. Менежментийн хувьчлалд очсон цагаасаа циркийн барилга тойрсон хэл ам тасраагүй. Учир нь сүүлийн жилүүдэд циркийн урлагийг хөгжүүлэх гэхээсээ илүүтэй ашиг хонжооны төлөөх бизнесийн байгууллага болсон нь олны шүүмжлэл дагуулсан.

Улсын циркийн барилгыг 2008 онд менежментийн хувьчлалаар “Аса” групп эзэмшин Монголын үндэсний циркийг байгуулсан. Тэр цагаас хойш циркийн уран бүтээлчид Монголдоо цор ганц, олон улсын стандартад нийцсэн барилгадаа бэлтгэл сургуулилалт хийхийн тулд улсаас сард 15 сая төгрөг төлж, "Аса" циркийг түрээсэлдэг.

Хотын дарга Д.Сумъяабазар саяхан циркийн барилгын талаар ярихдаа “Энэ бол Д.Дагвадоржийн бизнес. Циркийн барилга балгас болсон гэж зохион байгуулалттай дайрч байна. Балгас болоогүй байх. Хувьчлалын асуудлыг үнэн бодитой ярих хэрэгтэй. Циркийн хамт олон өөрсдөө ирж, хувьчлалд оролцооч гэж гуйсан. Циркийг сайхан болгох гэсэн төсөл явж байна. Намайг дүүдээ аваад өгчихсөн гэж яриад байна. Түүхийг нь сайн хараарай. Газрын хулгай надад байхгүй. Гадаадын хөрөнгө оруулагчид нь ч энд анхаарч байгаа. Циркийн 80 жилийн ойд зориулсан төслүүд нь бэлэн болоод явж байна. Хууль зөрчсөн гэвэл хууль хяналтын байгууллагад хандаарай” гэж дүүгээ өмөөрөв.

 "ЦИРКЧИД 210 САЯ ТӨГРӨГИЙН ТӨСВӨӨР ТЕЛЕ КОНТЕНТ БЭЛТГЭНЭ"

МОНГОЛЫН МЭРГЭЖЛИЙН ЦИРКЧДИЙН НЭГДСЭН ХОЛБООНЫ ДЭД ЕРӨНХИИЙЛӨГЧ Т.БУД:

-Бид циркийн барилга сайхан болно гэдэгт итгэл дүүрэн хараад л суухаас өөр арга алга. Хувийн эзэмшлийн дэргэд очоод суултай биш. Бид цирктэй байхыг хичээсэн. Нэгэнт засвар хийх гэж байгаа бол их л гоё барилга барих биз. Хэрвээ тийм барилга барихгүй гэвэл төр засгаас өөр зохицуулалт хийж, циркчдийн байр сууцыг нэг тийш нь болгох хэрэгтэй.

Соёлын сайд асан С.Чулуун өмнө нь циркийн асуудлыг авч хэлэлцэхээр ярьж байсан. Одоо Ч.Номин сайдтай уран бүтээлчдийн төлөөлөл уулзаж, 80 жилийн ойн баяраараа 21 аймгаар аялан тоглолт зохион байгуулах төлөвлөгөөтэй байсан. Цар тахлын улмаас теле контент маягаар хийхээр 210 сая төгрөгийг төсөвлөсөн. Улаанбаатар чуулгын удирдлагад энэ ажлыг даатгасан учраас уран бүтээлчидтэй холбогдож, теле тоглолтоо хамтарч хийхээр ажиллаж байна.

Соёлын сайд асан С.Чулуун "Менежментийн хувьчлалын гэрээнд Улсын циркийн үйл ажиллагааг хэвийн явуулна гэж заасан. Монголын циркчид дэлхийн эхний гуравт бичигдэх өндөр ур чадвартай мөртлөө өнөөдөр уран бүтээлчид, сурагчид майханд, шороон дээр бэлтгэл хийж байна.

Соёлын яамнаас ажлын хэсэг гаргаж, энэ асуудлыг судалж байна. Улсын циркийг менежментийн хувьчлалаар авсан хүмүүстэй нь уулзах байх. Цаашид менежментийн хувьчлалын гэрээнд циркийн үйл ажиллагааг хэрхэн тусгасныг судалж, шийдвэрлэнэ” гэж мэдэгдэж байсан удаатай.

Уран бүтээлчдийн хувьд сэтгэл дундуур, циркийн барилгыг шинэчилнэ гэдэгт итгэлгүй байгаагаа хэлж байв.

УРЛАГИЙН ГАВЬЯАТ ЗҮТГЭЛТЭН, "CIRSUS MONNGOLIA KHADGAA" ЦИРКИЙН ЗАХИРАЛ Ч.ХАТАНБААТАР:

-Монголын үндэсний циркийн зүгээс 2021 оны арванхоёрдугаар сард ашиглалтад оруулна” гэж мэдэгдсэн юм билээ. Тэрнээс өөр хариулт өгөөгүй. Одоо циркийн уран бүтээлчид түүхт 80 жилийн ойд зориулан хамтран теле контент хийхээр ажиллаж байна. Энэ ажлыг салбар яамнаас дэмжиж байна.

Энэ талаар Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын дарга Б.Цэнгэлээс тодруулахад “Намайг ажлаа хүлээн авснаас хойш энэ асуудлаар албан ёсоор хандаж байгаагүй. Би ажлаа аваад жил хагас болох гэж байна. Сүүлийн өдрүүдэд циркийн барилгын асуудал ихээр яригдаж байна. Миний хувьд холбогдох мэргэжилтнээ энэ асуудлыг судлах  чиглэл өгсөн. Цаашдаа олон нийтэд мэдээлэл өгнө” гэв.

"ЦИРКИЙГ НУРААЖ ӨӨР ЗОРИУЛАЛТААР АШИГЛАХ ГЭСЭНГҮЙ"

Харин Монголын үндэсний циркийн зүгээс “Манайх засварын ажлаа бага багаар хийж байгаа. Цар тахлын нөхцөл байдлаас болоод өнгөрсөн жилийн төлөвлөгөөний дагуу явж чадаагүй. Цаашдаа циркийнхээ үйл ажиллагааг илүү сайжруулахын тулд засвар хийж буй. Тэрнээс биш нурааж өөр зориулалтаар ашиглах гэсэнгүй. Одоо өвлийн улирал эхэлж байгаа учраас засварын ажил хойшлох төлөвтэй байна. Циркийн барилгыг шинэчлэн засварласнаар бүх төрлийн арга хэмжээ зохион байгуулах боломжтой болно. Бид өөрсдөө албан ёсны мэдэгдлээ гаргаж танилцуулах болно” гэсэн хариулт өглөө.

Тэртээ 1971 онд одоогийн “Аса” циркийн барилгыг Румын улсын тусламжаар барьж, ашиглалтад оруулсан түүхтэй. Монголын циркийн барилгын зураг төслийг Монгол Улсын зөвлөх архитекторч Я.Шархүү хүрээ хүүхнүүдийн малгайнаас санаа авч дугуй хэлбэртэй байхаар гаргаж байсан гэдэг.

МОНГОЛЫН АРХИТЕКТОРУУДЫН ЭВЛЭЛИЙН ЕРӨНХИЙЛӨГЧ, ЗӨВЛӨХ АРХИТЕКТОР Э.ХҮРЭЛБААТАР:

-Тухайн цаг үедээ 1971 онд нийгмийн шаардлагаар улсын циркийн барилга байгууламжийг барьж байгуулсан. Тухайн үед Румын улсын тусламжаар барихад Монголын архитекторууд гар бие оролцож байв. Тухайлбал, гавьяат барилгачин Я.Шархүү багш хамтарч барьсан автор нь гэж явдаг. Циркийн барилга өнөөгийн цагийн шаардлага хангахгүй байгаа бол өргөтгөж шинэчилж болно. Энэ барилгыг түүхэн дурсгалт барилгын жагсаалтад оруулж, хамгаалалтад аваагүй байгаа. Гэхдээ энэ барилгыг нурааж, өөр зориулалтын ресторан, баар байгуулахыг зөвшөөрөхгүй.

Хүүхэд залуучуудын очих дуртай газрын нэг Улсын цирк нь 1971 оноос хувьчлагдах 2008 он хүртэлх хугацаанд найруулагч, туслах найруулагч, зураач, туслах зураач, оёдолчин, цахилгаанчин, мужаан,  бүжиг дэглээч, дархан гээд бүхий л мэргэжлийн хүмүүс ажилладаг байсан. Мөн 50 гаруй уран бүтээлч цалин авдаг, 80 уран бүтээлч гэрээгээр ажилладаг, 50 толгой мал, ан амьтантай, хоёр ээлжээр ажилладаг байсан тухай циркийн уран бүтээлчид хэлсэн байдаг.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
2
ХарамсалтайХарамсалтай
2
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

19 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-10-19 199.249.230.148

===== Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт — https://is.gd/f4011T

Avatar

ЗОЧИН 2021-10-19 103.111.68.3

Зохих стандартын дагуу баригдсан Монгол улсад ганцхан байгаа циркийн энэ барилгыг тухайн үед хувь хүнд зарах нь буруу байсан. Худалдаж авсан хүн нь ч гэсэн улс нийгмийнхээ төлөө ухамсар гаргаад циркийн үйл ажиллагааг нь жигд явуулах боломжийг нь хангаж ажиллах хэрэгтэй байсан юм.

Avatar

ЗОЧИН 2021-10-19 66.181.191.158

ЦИРКИЙН БАРИЛГЫГ ЦИРКИЙН ЗОРИУЛАЛТААР НЬ АШИГЛАХЫГ ШААРДАЖ БАЙНА. ӨӨР ЮУНЫ Ч ЗОРИУЛАЛТААР АШИГЛАХИЙГ ЭСЭРГҮҮЦЭЖ БАЙНА.

Avatar

Зочин 2021-10-19 202.21.127.116

Давгадоржийг уруу татаж ятгаж циркийн хувьчлалд оруулсан ЦИРКЧИД бол гамбир хочит Н. Болдбаатар, Мажигсүрэн, Намхай, алиалагч Хатанбаатар, тухайн үед циркийн даргаар ажиллаж байсан Дорж нар. Эд нараас хариуцлага нэх.

Avatar

ИРГЭН 2021-10-19 202.9.46.94

ЦИРКИЙГ НУРААЖ, ОРОДНД НЬ БАЯЧУУДЫН БААР ЦЭНГЭЭНИЙ ГАЗАР БАРИХ ЮМ ГЭСЭН ШҮҮ!!!!!!!!!!!!!!!

Avatar

Зочин 2021-10-19 202.55.188.100

Uls hurunguu butsaaj av

Avatar

хотын иргэн 2021-10-19 202.9.40.29

менежментийн хувьчлалаар авчаад бас сар бүр улсаас 15 сая төгрөгийн түрээсийн мөнгө авч байсан луйварчид байнашдээ. Долгорсүрэнгийнхний овгийн шуналууд.

Avatar

Зочин 2021-10-19 202.21.98.238

ЦАР ТАХАЛ ГАРААД ХОЁР ЖИЛ БОЛЖ БАЙГАА. ЦИРКИЙГ БАЛГАС БОЛГООД 16 ЖИЛ БОЛЖ БАЙГАА… БИТГИЙ ш** ГЭЖ ХЭЛЬЕ ДЭЭ!!!

Avatar

ДОЛГОСҮРЭНГИЙН ХӨВҮҮДЭД 2021-10-19 202.179.25.232

ДЭВТ ТЭНГИРИЙН ХӨВҮҮД МЭТ …..

Avatar

Zochin 2021-10-19 147.161.192.126

Менежментийн хувьчлал гэдэг чинь зөвхөн тухайн байранд үйл ажиллагаа явуулах эрхийг авсан гэсэн үг. Хэрэв барилга байшинд нь өөрчлөлт хийх бол төрийн өмч учраас зөвшөөрөл авсан байх ёстой.

Avatar

40.000 оршин суугч 2021-10-19 107.77.228.216

1971 он арай биш байхаа?арай хожуу бх

Avatar

Бурхан 2021-10-19 59.153.84.139

Бөх хүн тэнэг гэдгийн сонгомол жишээг харцгаа

Avatar

хммм 2021-10-19 103.229.122.106

"Циркийн засварын ажил цар тахлын улмаас хойшилсон" ч гэх шиг. Улс орон даяар ажил ундарч, амьдрал үргэлжилж байна. Наадуулдаа донгос гэж хэл. Бүх бурууг өвчинд чихэхээ л больчих. 2021 оны хавар биш шүү.

Avatar

хүннү 2021-10-19 202.179.27.129

Анхнаас нь яах гэж хувьчилсан юм. Одоо гошигоноод яах вэ дээ? Циркчид өөрснөө л "хувчилаад аваач" гэж гуйсан байна. Тэгэхээр нь Давка авчхаж, одоо юу ярих юм? бүх зүйл "вандан тас". Анхнаасаа төр засаг соёл урлагаа аваад үлдэх нь яасан юм. Турж үхэх гэж байгаа юм шиг өнгөтэй өөдтэйгээ зарж үрж идээд эцэст нь ийм байдалд орж байх юм. Сар болгон 15 саяыг түрээсэнд өгч байхаар тэр мөнгөөр нь олигтойхон том майхан аваад талбай дээр барьчих. Тэр нь амар.

Avatar

зочин 2021-10-19 202.21.100.210

Хөрөнгөтэй хүн сайхан янзлаад гаргаад ирэх байлгүйдээ. Тэгсний дараа юу юу гэж хуцацгаах болдоо бас

Avatar

zochin 2021-10-19 64.119.25.23

ЮУН ДАГВААГИЙН ӨМЧ ЭНЭ ТЭР ВЭ
МЕНЕЖМЕНТИЙН ГЭРЭЭГЭЭР АВСАН, ГЭРЭЭ БИЕЛҮҮЛЖ ЦИРК ХЭВЭЭР НЬ АЖИЛЛУУЛЖ ЧАДААГҮЙ БОЛ УЛС ӨМЧӨӨ БУЦААЖ АВАХ НЬ ЗҮЙН ХЭРЭГ
ХАРИН ДАГВАА НЭМЭЛТ ХӨРӨНГӨ ОРУУЛЖ ЦИРКИЙН ҮЛ ХӨДЛӨХ ХӨРӨНГИЙГ САЙЖРУУЛСАН БОЛ ОРУУЛСАН ЗӨРҮҮ МӨНГИЙГ НЬ ӨГӨД Л БОЛ ОО. МӨН ӨНГӨРСӨН ХУГАЦААНД ДАГВААГИЙН ОЛСОН ОРЛОГО АШГИЙГ ТООЦОЖ ҮЗЭХ НЬ ГЭМГҮЙ

Avatar

Зочин 2021-10-19 100.15.102.120

Дагваа н**ш олон жил баар ажиллуулж ашиг оллоо Сумьяабузар бас

Avatar

Зочин 2021-10-19 202.55.183.178

Энэ цирк угаасаа Румыны зураг төслөөр баригдсан, яг ийм загварын цирк дэлхийд 5 байдаг. Юун Хүрээ хүүхний малгай гэж уран сэтгэмж оруулаад бүлт шаагаад байгаам бэ?

Avatar

Хүрээхүн 2021-10-19 202.179.22.221

Бухарест хотод яг ижил загварын циркийн барилга байдаг юм билээ. Юун хүрээ хүүхний малгай энэ тэр гэж фантаз оруулдаг юм бэ?

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж