Энэ жил 33 нас хүрч буй, Британийн дуучин Адель арваннэгдүгээр сарын 14-ний Ням гаригт CBS сувгаар "Adele One Night Only" нэртэй тусгай концерт нэг удаа тоглохоор болжээ.
Тоглолтоор дуучин бүсгүй ирэх арваннэгдүгээр сарын 19-нд худалдаанд гарах “30” цомогт багтсан дуунууд болон зарим хит дуунуудаа өргөн барих аж.
Хоёр цаг үргэлжлэх уг тусгай арга хэмжээнд Аделийн Опра Уинфритай хийсэн ярилцлагыг мөн хүргэх юм байна. Гэвч тэрбээр Covid-19-ийн нөхцөл байдалтай холбогдуулан шинэ цомгоо сурталчлах аялан тоглолтод гарахаар яарахгүй байгаа бололтой.
Эх сурвалж: ET