Хаалттай хуралдаан: Оюутолгой далд уурхайгаа зогсоох уу?

Хуучирсан мэдээ: 2021.10.19-нд нийтлэгдсэн

Хаалттай хуралдаан: Оюутолгой далд уурхайгаа зогсоох уу?

Хаалттай хуралдаан: Оюутолгой далд уурхайгаа зогсоох уу?

Монгол ардын намын бүлэг өчигдөр 17.00 цаг хүртэл хаалттай хуралдаж, Оюутолгойн хэлэлцээрт орж буй ажлын хэсгийн тайланг сонсч, бүлгийн гишүүд мэдээлэл авчээ. Мэдээлэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт, тодруулга авч өдөржин хуралдсан юм.

Оюутолгойн зүгээс далд уурхайн олборлолт эхлэх хугацаа 22 сараар хойшлоод байсан ч “Turquose hill resources” компани “Оюутолгой”-н гүний уурхайн олборлолт 2023 оны нэгдүгээр сард эхлэх болсныг саяхан зарласан. Гэвч "Рио Тинто"-гийн зүгээс цаашид далд уурхайн бүтээн байгуулалтыг бүр зогсоох ч эрсдэл үүсээд байгааг дурджээ.

"Оюутолгой" төслийн гүний уурхайн бүтээн байгуулалт 24 сараар хойшилсон, зардлын хэмжээ нь 1,4 тэрбум ам.доллараар өссөн учраас нэмэлт санхүүжилт босгох хүсэлтэй байгаагаа Монголын талд илэрхийлсэн. Гэвч УИХ-аас гарсан ажлын хэсгээс зардлын хэтрэлтийг хүлээн зөвшөөрөхгүй, төслийн өрийг нэмэгдүүлж, энэ нь Монгол Улс ашиг хүртэхгүй, өртэй үлдэнэ. "Оюутолгой" ХХК 2013-2014 оны санхүүгийн тайланд 1080 тэрбум ам.долларын чөлөөт мөнгөн хөрөнгийн үлдэгдэлтэй байсан нь далд уурхайн бүтээн байгуулалтыг өөрийн үйл ажиллагааны орлогоороо санхүүжүүлэх боломжтой байсан гэж үзэж буй юм байна.

Оюутолгойн гэрээг сайжруулах Х.Нямбаатар сайдаар ахлуулсан ажлын хэсэг тайлангаа бүлгийн гишүүдэд танилцуулсан бөгөөд далд уурхайн бүтээн байгуулалт хойшилсон, зардал хэтэрсэн асуудалд гишүүд шүүмжлэлтэй ханджээ.

Бүлгийн гишүүдийн олонх нь үг хэлж, асуултдаа хариулт авсан бөгөөд УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн, Г.Тэмүүлэн нарын зүгээс 1,4 тэрбум ам.долларын зардлын хэтрэлтийг хүлээн зөвшөөрөхгүй, ирээдүйд төлөх Монголын талын өрийг тэглээд явах нь зүйтэй гэсэн санал гаргажээ. Мөн татварын маргаан, усны төлбөр зэргийг тооцохгүй, зардлыг нь цаашид нэмээд явах нь Монголын талд ашиггүй гэдгийг ч гишүүд хэлжээ.

ЗАСГИЙН ГАЗАР:

-Засгийн газрын зүгээс Рио Тинто, Оюутолгой компанийн талд ирээдүйд 34 хувь ногдох 22 тэрбум төгрөгийг тэглэх, тэгвэл зардлын хэмжээг нэмэхийг хүлээн зөвшөөрөх боломжтой гэсэн байр суурь илэрхийлээд байгаа аж.

УИХ:

-УИХ-ын гишүүд болон УИХ-ын зүгээс 1,4 тэрбум ам.долларын зардлын хэмжээг хүлээн зөвшөөрөхгүй, 34 хувьд ногдох 22 тэрбумыг тэглүүлэх сонирхолтой байна.

РИО ТИНТО:

-“Рио Тинто” компаниас дээрх шалтгааныг урьдчилж төлөвлөөгүй геотехникийн нөхцөлөөс үүдэлтэй гэж мэдэгдсээр ирсэн. Харин Засгийн газраас томилж, ажиллуулсан хөндлөнгийн шинжээчдийн баг үүнийг үгүйсгэж, геотехникийн нөхцөлөөс бус, илүүтэй менежментийн алдаанаас үүдсэн гэж дүгнэсэн. “Рио Тинто”-гийн зүгээс энэхүү байр суурин дээрээ хэвээр бөгөөд зардал хэтэрсэн нь геотехникийн нөхцөлөөс үүдэлтэй учраас зардлыг нэмэх, үгүй бол цаашид далд уурхайн бүтээн байгуулалтын хугацаа хойшлохыг дахин дахин онцолж буй.

Ш.ЧИМЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
24
ТэнэглэлТэнэглэл
3
БурууБуруу
2
ХахаХаха
2
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж