Лондоны “ICE” бирж дээр Европ дахь хийн үнэ 1000 шоо метр тутамд 980 ам.доллар болж буурчээ.
Мөн Нидерландын “TTF” төвд ирэх арваннэгдүгээр сард нийлүүлэх хийн үнэ одоо 1000 шоо метр тутамд 983.5 ам.доллар байгаа нь өмнөх өдөртэй харьцуулахад 10 орчим хувиар буурсныг илтгэж байна.
Аравдугаар сарын 6-ны өдөр хийн үнэ түүхэн дээд үзүүлэлт тогтоож, 1000 шоо метр тутамд 1900 ам.доллард хүрч байв.
Европын хийн зах зээлийн үнийн хэлбэлзэл өндөр байгаа нь хийн агуулахууд бүрэн ажиллахгүй байгаатай холбоотой юм.
ЭХ СУРВАЛЖ: TASS
Холбоотой мэдээ