Ганхүү зураачийн нүдээр

Хуучирсан мэдээ: 2010.08.16-нд нийтлэгдсэн

Ганхүү зураачийн нүдээр



Урчуудын эвлэлийн хорооны үзэсгэлэнгий танхимд зураач Ц.Болдбаатар, барималч Ж.Энхтүвшин нарын “Алга дарам газар” уран бүтээлийн хамтарсан үзэсгэлэн нээлт дуу хууртай содон болсон. Найзынхаа уран бүтээлийн нээлтэд “Шар айраг” хамтлагийн дуучин Г.Ганхүү ирэн ая дуугаараа бэлэг барив. Тэрбээр нээлт эхлэхээс өмнө ирчихсэн үзэсгэлэнг тойрон тэнд дэлгэсэн хөрөг зураг бүтээлүүдийг  их л нухацтай үзэж байгаа харагдсан. Учир нь энд түүний өөрийнх нь зураг байсан аж. Анх  зураач Болдбаатар түүнийг зурах санал тавихад “Би урлагийнхан дотроо  царай муутай нь, өөр царайлаг хүмүүс олон тэдэнд санал тавь” гэж байсан ч, “Чи зураач хүний нүдээр хөөрхөн” гэж хэлсэн найзынхаа үгэнд урамшин зуруулсан гэсэн шүү.

Г.Даша

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж