701,161 ширхэг хувьцаа арилжжээ | News.MN

701,161 ширхэг хувьцаа арилжжээ

701,161 ширхэг хувьцаа арилжжээ

2021 оны 10 дугаар сарын 18-ны өдөр энгийн арилжаагаар 41 хувьцаат компанийн 323,845,125 төгрөгийн үнийн дүн бүхий 701,161 ширхэг хувьцаа арилжигдсанаас 17 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 22 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 2 үнэт цаасны ханш тогтвортой байлаа. Үүнээс "Тэнгэрлиг медиа" ХК (TNGR +14.98%), "Талх чихэр ХК (TCK +12.84%),   болон "Адуун чулуун" ХК (ADL +12.45%) -ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Хасу-Мандал" ХК (HSR -14.49%), "Дархан хүнс" ХК (DHU -12.75%) болон  "Тандэм инвэст ББСБ" ХК (VIK -12.49%) хувьцаа хамгийн  их уналттай байлаа.

Хөрөнгө оруулалтын 2 сангийн нийт 57,655 ширхэг нэгж эрх 31,434,633 төгрөгөөр арилжигдсан байна.

Компанийн бондын арилжаагаар 110 ширхэг Лэнд бонд 11,000,000 төгрөгөөр арилжаалагдсан байна.

ТOP-20 индекс 0.1 хувиар буурч 40,043.54 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 4,849,384,973,796 төгрөг боллоо.

Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-10-18 185.220.100.253

!!!!!!!!!!! Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт — https://is.gd/f4011T

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж