Эрчим хүчний үнэ металын ханшийг хөөргөдөж байна | News.MN

Эрчим хүчний үнэ металын ханшийг хөөргөдөж байна

Эрчим хүчний үнэ металын ханшийг хөөргөдөж байна

Эрчим хүчний үнэ металын ханшийг хөөргөдөж байна

Эрчим хүчний үнэ огцом өссөнөөр үйлдвэрлэл буурч, улмаар хөнгөн цагаан, зэс, цайр зэрэг металын үнэ дээд хэмжээнд хүртэл өсч байна. Мөн сүүлийн зургаан сарын хугацаанд Лондонгийн металын бирж дээр нөөц буурч, цаашид энэ байдал үргэлжлэх төлөвтэй байгаа аж.

"Газрын тос, байгалийн хийн үнийн өсөлт нь эрчим хүч их шаарддаг салбаруудуудыг үйлдвэрлэлээ бууруулахад хүргэж байна" гэж “CMC Markets UK”-ийн худалдаачдын зах зээлийн ахлах шинжээч Майкл Хевсон хэлэв.

Европт хийн жишиглэнгийн үнэ хэдхэн сарын дотор гурав дахин өссөн бол цар тахлын дараах эдийн засгийн сэргэлтээр буюу наймдугаар сарын сүүл гэхэд газрын тосны ханш 30 гаруй хувиар нэмэгдсэн байна.

Цахилгаан эрчим хүчний зардал ч огцом өсч, цайр болон бусад үндсэн метал үйлдвэрлэгч Бельгийн “Nyrstar” компани энэ долоо хоногт үйлдвэрлэлээ 50 хүртэл хувиар бууруулжээ.

Хятад улс бусад металлыг цайрдахад ашигладаг цайрын үйлдвэрлэлээ бууруулсан юм. Цайрын үнэ зөвхөн энэ долоо хоногт дөрөвний нэгээр нэмэгдэж, тонн нь 3944 ам.долларт хүрсэн нь сүүлийн 14 жилийн хугацаанд тогтоосон хамгийн дээд үзүүлэлт байв.

Мөн тээвэр, барилгын салбарт ихээр ашигладаг хөнгөн цагааны үнэ ч огцом өссөн байна. Хөнгөн цагааны үнэ энэ долоо хоногт нэг тонн нь 3215 ам.долларт хүрсэн нь 2008 онд үзүүлж байсан хамгийн дээд үзүүлэлтээс 200 ам.доллараар бага дүн аж.

Ухаалаг гар утас үйлдвэрлэхэд ашигладаг цагаан тугалгын үнэ өнгөрсөн Баасан гаригт түүхэн үзүүлэлт тогтоож, нэг тонн нь 37500 ам.долларт хүрэв. Энэ хооронд нэг тонн зэсийн үнэ 10 мянган ам.доллараас давж, тавдугаар сард нэг тонн нь 10747 ам.долларт хүрчээ.

Мөн энэ долоо хоногт никель болон хар тугалганы үнэ нэмэгдэв. “Oanda” компанийн шинжээч Эдвард Моя “AFP”-д өгсөн ярилцлагадаа "Дэлхийн эрчим хүчний хямрал олон үйлдвэрлэгчдийг гараа хумхихад хүргэж байгаа тул металын үнийн өсөлт ирэх долоо хоногт ч үргэлжилж магадгүй юм" гэжээ.

ЭХ СУРВАЛЖ: AFP

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

7 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-10-18 185.220.100.253

!!!! Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт — https://is.gd/f4011T

Avatar

Зочин 2021-10-18 115.131.7.78

Монголын тэнэг улс төрчид уул уурхайн ашигт малтмалын үнэ өснө гэж тооцоод төсвөө 18 их наяд болгож өсгөсөн байна лээ. Мөн ч мунхаг хүмүүс шүү. Алаагүй баавгайн арьсаар дээл хийж өмсөнө гэдэг үг яг тохирно тэдэнд. Хэрвээ ашигт малтмалын үнэ буурвал нөгөө төсөв нь тасарчихдаг. Яагаад дандаа тэнэгтэж баядгийг нь ойлгохгүй юм

Avatar

зочин 2021-10-18 202.21.100.210

Ногоон эрчим хүч тэртээ тэргүй зайлшгүй …. юмшүүдээ

Avatar

Зочин 2021-10-18 66.181.180.10

Дэлхий даяар ногоон эрчим хүч гэж балайрсны хариуг бүх дэлхийн жирийн ард иргэд л үүрэх нь дээ. Одоо яая гэхэв их гэгээрсэн псдаанууд болж далдагнацгаагаад хөөрөөд байсан хүмүүс. Нэг их худлаа хандлага ярьсан псдагууд. ХОХЬ ЧИНЬ… Хиа…хиа…хиа…хиаа

Avatar

Юун ногоон хөгжил 2021-10-18 103.57.94.157

Европууд оросыг гуйж, монголд бинзен үнэд орохын дохио

Avatar

Зочин 2021-10-18 103.212.119.212

manai zes tsairiin bas tomoriin hvderiin vne osoj bgaa shuu..

Avatar

Зочин 2021-10-18 115.131.7.78

Мангар хүүхдээ манайд ашигт малтмалын үнийн өсөлт нээх нөлөөгүй. Нүүрс өсөөд байхад гаргаж зарж чадахгүй байгаа биздээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж