Mining: "Оюутолгой"-н гүний уурхайг эртдээ 2025 онд нээх боломжтой | News.MN

Mining: "Оюутолгой"-н гүний уурхайг эртдээ 2025 онд нээх боломжтой

Mining: "Оюутолгой"-н гүний уурхайг эртдээ 2025 онд нээх боломжтой

Mining: "Оюутолгой"-н гүний уурхайг эртдээ 2025 онд нээх боломжтой

Канадын “Turquoise Hill Resources” компани энэ сарын 14-нд Оюутолгойн зэсийн уурхайн өргөтгөлд төлөвлөгөөнөөс гадна 1.2 тэрбум ам.доллар шаардлагатай болсон талаар зарлаж, олон улсыг гайхашруулсан билээ. Маргааш нь буюу энэ сарын 15-нд тус компанийн хувьцааны үнэ эрс унав. Бид "ДЭЛХИЙН ЭДИЙН ЗАСАГ" буландаа энэ удаа "Оюутолгой" тойрсон асуудлыг онцоллоо.

“Рио Тинто”-гийн 50.8 хувийг эзэмшдэг, Ванкуверт төвтэй тус компани ийнхүү өнгөрсөн долоо хоногт Нью-Йорк, Торонтогийн аль аль зах зээлд үнэ цэнийнхээ бараг 22 хувийг алдаж, хувьцаа нь 12.09 ам.доллар болон буурчээ.

Уурхайг өргөжүүлэхэд нийт 2.4 тэрбум ам.доллар шаардлагатай гэж долдугаар сард тооцож байсан ч өдгөө энэ тоо тооцооллоосоо давж, 3.6 тэрбум болсон байна. Иймд Оюутолгойн далд уурхайн олборлолт, ил уурхайн үйлдвэрлэлт тус тус хойшлогдон, удааширсан юм.

Далд уурхайд зарцуулах нийт төсвийг анх 2016 онд 5.3 тэрбум ам.доллар гэж баталж байсан ч одоогийн зардал 6.75 тэрбум ам.долларт хүрсэн нь асар их маргаан дагуулж байна.

Харин ил уурхайн металлын үйлдвэрлэл 2024 он хүртэл хойшилсон явдлыг компанийн зүгээс цар тахлын нөхцөл байдал, геотехникийн хүндрэлүүд, хог хаягдлын асуудал удааширсантай холбон тайлбарлаж байгаа юм.

“BMO”-ийн шинжээч Жеки Прзыбыловскигийн хэлснээр, сүүлийн ердөө гуравхан сарын хугацаанд яаж ийм их зардал гарсан нь ойлгомжгүй байгаа. Зөвшөөрөгдсөн төсвөөс хэтэрсэн явдлыг "Оюутолгой"-н ТУЗ хэлэлцэж, цаашид хөрөнгө оруулахаас татгалзвал бүх ажил зогсож болзошгүй байдалтай байна.

Тэрбээр "Бидний үзэж байгаагаар бол цаг хугацаа, төсөв, шаардлагатай санхүүжилтийг хангах ажлыг амжилттай гүйцэтгэх нь улам бүр эрсдэлтэй болж байна" гэжээ.

Харин “Turquoise Hill Resources” компанийн мэдээлснээр, энэ ажлыг цаашид хойшлуулсаар байвал шаардлагатай нэмэлт санхүүжилтийн хэмжээ улам нэмэгдсээр байх юм. Улмаар компани болон Оюутолгой аль аль нь нэмэлт санхүүжилт авах, эсвэл “Рио Тинто”-той өнгөрсөн дөрөвдүгээр сард байгуулсан гэрээний дагуу одоо буй өрийг дахин танилцуулж чадахааргүй болох эрсдэлтэй аж.

“Turquoise Hill Resources” компани  эл мэдээллийг дэлгэсэн явдал "Оюутолгой"-н асуудлын талаар, "Рио Тинто" болон түүний хөгжлийн машины ил тод байдлыг шаардсан Монголын Засгийн газарт хурцадмал байдал үүсгэж болзошгүй болоод байна. Үүний хажуугаар Их Британи, АНУ-ын санхүүгийн зохицуулагчид мөн асуудлаар “Рио Тинто“-ийн тодруулгыг шалгаж байгаа нь ажиглагчдын анхаарлыг татаж буй.

“Рио Тинто”-ийн зүгээс харин өнгөрсөн сард Оюутолгойн өртөг 1.4 тэрбум ам.доллараар хэтэрсэн, ажил удааширсан талаар хараат бус дүгнэлтийг эсэргүүцэж, төслийн хүндрэл бэрхшээлийг геологийн урьдчилан таамаглах аргагүй асуудлуудтай холбон тайлбарласан юм.

Тухайлбал, Хараат бус консалтинг группын (IGG) өнгөрсөн сард гаргасан тайланд уурхайг өргөжүүлэх ажлын өртөг асар ихээр зөрсөн нь байгаль, геологийн элдэв хүндрэл бус, муу менежментээс шалтгаалсан гэж дүгнэсэн билээ.

Тус компанийн мэдээлснээр, зэсийн үйлдвэрлэл өнгөрсөн оны гуравдугаар улирлын байдлаар 16 хувиар өсч, 41935 тонн, алтны гаралт гурав дахин өсч 130799 унц болжээ. Түүнчлэн 2021 онд зэс, алтны бүтээгдэхүүний төлөвлөгөө нь 150-180 мянган тонн, 400–480 мянган унц хэвээр байх болно гэжээ.

"Оюутолгой"-н далд уурхай ашиглалтад орсноор 2019 онд 125-150 мянган тонн байсан олборлолтыг 560 мянган тоннд хүргэх боломжтой болох юм. Одоогийн байдлаар тус далд уурхайг хамгийн эртдээ 2025 онд нээх боломжтой болж буй. Хэрэв тэгж чадвал энэ нь ойрын жилүүдэд ашиглалтад орох хамгийн шинэ зэсийн уурхай болох юм.

"Оюутолгой" сүүлийн арван жилийн хугацаанд олон мянган ажлын байр бий болгож, бараг 3 тэрбум ам.долларын татвар, хураамжийн орлого оруулсан тул Монголын хамгийн том гадаадын шууд хөрөнгө оруулалтын эх үүсвэр болж байгаа юм.

Монголын Засгийн газар "Оюутолгой" төслийн 34 хувийг эзэмшдэг бол үлдсэн хэсгийг нь “Turquoise Hill Resources” компани эзэмшдэг билээ.

Эх сурвалж: MINING

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
2
ХарамсалтайХарамсалтай
1
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

12 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-10-19 98.206.170.92

Оюутолгой"-н гүний уурхайг эртдээ 2025 онд гэсэн тухай мэдээ нь хаа байна аа

Avatar

Зочин 2021-10-19 109.70.100.24

!!!!!!!! Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт — https://is.gd/f4011T

Avatar

Зочин 2021-10-19 202.21.108.16

Рио муу түнш.

Avatar

Зочин 2021-10-19 202.126.90.14

ҮХЧИЙСЭН ХАР ХУЛГАЙЧУУД ХЭДЭН ДОЛЛАР ИЛҮҮ ГАРГААД ХЭЛ АМГҮЙ УХААД АШИГАА АВЧ ЧАДАХГҮЙ БОЛ САЙН Л БИЗ. БАЯЛАГ НЬ ГАЗАРТАА ХЭВТЭЖ БАЙГ. 1-2 ТЭРБУМ ДЭЭР СӨХӨРЧ УНАЧИХ ГЭЭД ХЭРҮҮЛ ХИЙГЭЭД МАНИУСТАЙГАА ТААРСАН ГУЙЛГАЧИН КОМПАНИ БАЙНА ЗАЙЛУУЛААЧ НААДУУЛАА. БАРУУНЫ ДЭЛХИЙН ХЭМЖЭЭНИЙ ТОМ БИЗНЕСТ 5-6 ТЭРБУМ ДОЛЛАР БОЛ МАНАЙХААР 5-6 ТЭРБУМ ТӨГРӨГНИЙ ДАЙНД Ч ХҮРЭХГҮЙ ӨЧҮҮХЭН МӨНГӨ ШД. МОНГОЛЧУУДЫН ТЭВЧЭЭРИЙГ ШАЛГААД ТУРЖ ҮХСЭН ЮМ ҮЗЭЭГҮЙ МӨНГӨ ХАРААГҮЙ ӨЛӨН ГАРУУД ГЭДГИЙГ ДЭЛХИЙД ХАРУУЛАХ ГЭЖ ЗАРЛАХ ГЭЖ Л

Avatar

Зочин 2021-10-19 103.80.210.183

ил уурхай үлдээгээд далд уурхайгаа хаа. үүцээ хадгалж байгаад монгол улс өөрсдөө ашиглая.

Avatar

arai dendvv bnaa.. 2021-10-19 103.212.119.212

il uurhaid yamarch asuudal bhgui harin tolovsonoos ih zes gargaj bgaa ch dee ene ond.dald uurhaid bol goetehnikiin hontsol ch hvndereegui ch dee. gantshan ene ih mongo oyuintolgoid orson barag hudaldaa daa. ene bol mongoliig l orond oruulah tolovolgoo l doo..

Avatar

Зочин 2021-10-19 192.82.70.33

Оюу толгойг хаах ёстой,Өөрсдөө чадна,Чаддагаар нь ухуулья.Ийм юм ярьдаг нөхөд бол эргэлзэх юмгүй гадны гар хөл,санаатай,мунхагаасаа ялгаагүй гадны гар хөл хөлсний хүүхэн нь.Эх оронч хүн гэж: хүнийхэнтэй нийлж хулгай хийдэггүй,худлаа поопорч дарга болдоггүй хүнийг сонгож чаддаг хүнийг хэлнэ.Зөв сонгосон хүн зөв ашигтай гэрээ бидэнд хийж өгнө!Сонгосон хүмүүс чинь ХУЛГАЙЧ тархитай байна.үдээсээ ч хийж чаддагүйгээ бүү март!Хариуцлагатай ухаантай байхгүй бол сөнөлөө шүү!Цэрэг ирж сөнөөдөг цаг өнгөрсө

Avatar

Onoch 2021-10-19 66.181.161.118

Риогийн гөлөг угаадас нь арвин бна уу?

Avatar

Иргэн зочин эх орончид ёстоы 2021-10-19 108.53.177.147

Гуылгачин баыахдаа таарсан үхэрнүүд юмаа

Avatar

ИРГЭН 2021-10-19 202.9.46.94

ОЮУТОЛГОЙГ ХААЧИХАА!!!!!!!!!!!!!!! АВАХ ЭЗЭН ОЛДОНО…………..

Avatar

Зочин 2021-10-19 150.129.142.223

Оросын тролл минь өмхий амаа хамхи

Avatar

зочин 2021-10-19 202.131.227.30

Монголд ашуг өгөхгүй бол хаачихсан нв дээр баялаг нь байж л байг
Хармилцан ашигтай гэрээ байгуулагдсан тохиолдолд харин ашиглаж болно
РИО ТИНТО гийнх биш МОНГОЛ улсын минь баялаг байгаа юи

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж