Мөрийтэй тоглоом зохион байгуулсан 43 сайтыг хаажээ | News.MN

Мөрийтэй тоглоом зохион байгуулсан 43 сайтыг хаажээ

Мөрийтэй тоглоом зохион байгуулсан 43 сайтыг хаажээ

Мөрийтэй тоглоом зохион байгуулсан 43 сайтыг хаажээ

Эрүүгийн цагдаагийн албанаас цахим орчиндох мөрийтэй болон гэмт хэргийн талаар мэдээлэл хийлээ. Цахим орчинд бусдыг залилах гэмт хэргийн тоо өсч байгаа талаар дэд хурандаа Б.Ганчулуун дараах тайлбарыг өглөө.


Тэрбээр, “Мөрийтэй тоглоом тоглох үйлдэлд Зөрчлийн тухай хуулиар эрүүгийн хариуцлага хүлээнэ. Сүүлийн хоёр үргэлжилж буй цар тахлын хүндрэлээс болоод цахим орчинд мөрийтэй тоглоомын хууль бус үйлдлүүд ихээр нэмэгдэж байна. Ялангуяа, мөрийтэй тоглоом зохион байгуулах зөрчлүүд дийлэнх хувийг эзэлж байна.

Тухайлбал, энэ төрлийн гэмт хэрэг 2020 онд 56 бүртгэгдэж байсан бол энэ оны эхний есөн сарын байдлаар 326 хүрлээ.

Энэ төрлийн гэмт хэргээс болоод гэр бүлийн хүчирхийлэл, салалт, хүүхэд өнчрөх, ББСБ-д байр, машинаа барьцаалан зээлэх авч мөрийнд алдах, залилан үйлдэх зэрэг үйлдлүүд гарч байна. Тодруулбал, мөрийнд мөнгөө алдаад аав, ээж, хамаатан, садангийнхаа эд хөрөнгийг залилан мэхэлж авах гэмт хэргүүд үйлдэгдэж байна. Мөн аж ахуйн нэгжийн захирал, удирдлагууд мөрийтэй тоглосноор компани дампуурах хүртэл хохирол учирсан.

Одоогоор мөрийтэй тоглоом зохион байгуулсан 43 сайтын хандах эрхийг хязгаарлаад байна. Зохион байгуулж буй этгээдүүд тоглолтод нөлөөлөх, хэн нэгний хөзрийг харах, солих, тоглогчид давуу байдал олгож хожуулсан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон. Тэгэхээр тоглож буй иргэд мөрийтэй тоглоомоос мөнгө хожно гэсэн ойлголт байхгүй” гэлээ.

Х.ДОРЖПАЛАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
БурууБуруу
3
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
2
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

7 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-10-18 103.229.123.249

huuliaa batlaad bugdiig il bolgoochoo huuchin komunizm setgehuigees salgaach

Avatar

Зочин 2021-10-18 185.220.100.253

!!!!! Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт — https://is.gd/f4011T

Avatar

Зочин 2021-10-18 202.126.90.81

Haha.internetiig haaj chadah uu.bugd gadaadiin casino ruu shuud orood l togloj bgaa shuu dee

Avatar

Зочин 2021-10-18 66.181.161.123

Bvh poker saitiig haaa luiwarchidiig olj yliig edlvvl

Avatar

ИРГЭН 2021-10-18 122.201.22.151

Хамгийн гол нь хүүхэдзалуучууд сэтгэцийн эмгэгтэй болж улс орноор дүүрэн "мэдрэл" хүмүүстэй болох аюулзаналхийлж байгаа нь эмгэнэлтэй

Avatar

зочин 2021-10-18 202.21.100.210

сугалаа бол байж л байдаг Азтай нь хожино л биз

Avatar

Зочин 2021-10-18 66.181.187.147

Бүх ТВ ийн сувгаар гарж байгаа сугалааг яах уу

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж