ОУВС: Олон улсын нийт өр 88 их наяд доллар байна

Хуучирсан мэдээ: 2021.10.18-нд нийтлэгдсэн

ОУВС: Олон улсын нийт өр 88 их наяд доллар байна

ОУВС: Олон улсын нийт өр 88 их наяд доллар байна

2021 онд дэлхийн олон улсын нийт өр нийт ДНБ-ий 97.8 хувьтай тэнцэж байгааг ОУВС-аас өнгөрсөн долоо хоногт зарлалаа.

Энэ нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 0.8 хувиар буурсан хэдий ч түүхэнд байгаагүй өндөр хэвээрээ байгаа тоо юм. Ажиглагчид үүний шалтгааныг цар тахлаас үүдсэн санхүүгийн хямрал гэж үзэж буй.

Олон улсын валютын сангийн мэдээлснээр  одоогийн нийт өр 88 их наяд ам.доллар байгаа нь цаашид жилд нэг хувиар буурах төлөвтэй байгаа аж. Гэсэн ч энэ өр удтал цар тахлын өмнөх байдалдаа оролгүй, маш өндөр хэвээр байх бололтой.

Урьдчилсан тооцоогоор бол 2020 онд засгийн газрууд, санхуугийн бус корпорациуд, өрхүүдийн тавьсан нийт өр 226 их наяд ам.долларт хүрсэн нь жилийн өмнөхөөс 27 их наяд ам.доллараар илүү байв. Энэ бол түүхэнд байгаагүй хамгийн ноцтой өсөлт юм. Жишээлбэл, 2008-2009 оны дэлхийн санхүүгийн хямралын үед энэ өр 20 их наяд ам.доллараар нэмэгдэж байсан нь өнгөрсөн жилтэй харьцуулахад хамаагүй бага байж.

Энэ өрийн 90 гаруй хувийг Хятад болон бусад өндөр хөгжилтэй орнууд тавьсан бол, хөгжиж буй болон бага орлоготой орнуудын нийт өр ердөө долоон хувийг нь бүрдээлж байгаа гэнэ.

ОУВС-ийн тооцоолсноор энэ оны сүүл гэхэд цар тахлын өмнөх үеийнхтэй харьцуулахад 65-75 сая хүн ядууралд нэрвэгдсэн байх аж.

Эх сурвалж: RT

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж