ОБЕГ: Гал түймэрт хоёр хүн угаартаж, нэг хүүхэд түлэгджээ | News.MN

ОБЕГ: Гал түймэрт хоёр хүн угаартаж, нэг хүүхэд түлэгджээ

ОБЕГ: Гал түймэрт хоёр хүн угаартаж, нэг хүүхэд түлэгджээ

ОБЕГ: Гал түймэрт хоёр хүн угаартаж, нэг хүүхэд түлэгджээ

Онцгой байдлын ерөнхий газарт амралтын өдрүүдэд бүртгэгдсэн мэдээллийг тоймлон хүргэе. Тус газарт иргэдээс онцгой байдлын газарт автомашин голын ус болон элсэнд суусан дуудлага мэдээллээс гадна ахуйн гал түймрийн дуудлага цөөнгүй бүртгэгджээ. Тухайлбал,

  • Баянзүрх дүүрэг 27 дугаар хорооны нутагт оршин суух иргэн Г-ийн байшин шатаж гэр бүлийн гишүүд угаартаж бэртжээ. Галын улмаас 44 настай эрэгтэй болон 38 настай эмэгтэй нар угаартсан бол 13 настай охин хоёр гар, хоёр хөл нүүр, нуруу хэвлийн хэсгээр түлэгдсэн байна. Алба хаагчид охиныг Яаралтай түргэн тусламжийн 103 төвд цаг алдалгүй шилжүүлсэн байна. Гал түймрийн дуудлага өчигдөр 23:50 цагт бүртгэгдэж алба хаагчид цаг алдалгүй очиж иргэдэд тусламж үзүүлсэн аж.
  • Онцгой байдлын алба хаагчид Өвөрхангай аймгийн  Тарагт сумын нутаг Онги голын усанд суусан автомашинаас таван иргэнийг эсэн мэнд аварчээ. Тодруулбал, Баян-Өндөр сумаас Арвайхээр сумын чиглэлд зорчиж явсан иргэний “Тоёота Пропокс” загварын суудлын автомашин усанд суусан байжээ. Аймгийн онцгой байдлын алба хаагчид 35-78 насны таван хүнийг эсэн мэнд гаргасан байна. Энэ тухай дуудлага өчигдөр 14:00 цагт аймгийн онцгой байдлын газарт бүртгэгдсэн аж.

Тэгвэл Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Яаралтай түргэн тусламжийн тасгаар өчигдөр 410 хүн тусламж авчээ. Үүний 385 нь нийслэл, 25 нь орон нутгаас болохыг тус төвөөс мэдээлэв. Тус эмнэлэгт өнөөдрийн байдлаар 348 хүн хэвтэн эмчлүүлж байгаа бол 15 нь эрчимт эмчилгээний тасагт хэвтэн эмчлүүлж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-10-18 185.220.100.253

>> Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт — https://is.gd/f4011T

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж