Хятадын армийн суртал ухуулгын кино "Marvel"-аас илүү үнэлэгдэв

Хуучирсан мэдээ: 2021.10.18-нд нийтлэгдсэн

Хятадын армийн суртал ухуулгын кино "Marvel"-аас илүү үнэлэгдэв

Хятадын армийн суртал ухуулгын кино "Marvel"-аас илүү үнэлэгдэв

Одоогийн байдлаар дэлхийн хамгийн өндөр үнэлгээтэй кино Жеймс Бондын сүүлд гарсан анги, эсвэл, Шан Чи аль нь ч биш болжээ. Харин Хятадын арми 1950-иад оны Солонгосын дайнд америк цэргүүдийг хэрхэн бут цохисон тухай өгүүлэх суртал ухуулгын шинжтэй кино хамгийн их анхаарал татаж байна.

Нээлтээ хийгээд хоёрхон долоо хонож байгаа “Чанжин нуурын тулаан” нэртэй тус кино 633 сая ам.долларын ашиг олсон бол нээлтээ хийгээд удаж байгаа Шан Чи дэлхий даяар 402 сая ам.долларын ашигтай байна.

Ийнхүү эл кино хятадын түүхэнд хамгийн өндөр ашиг олсон кино болж байна. Цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан хүнд цохилтод орсон Хятадын кино урлагийн салбарт энэ бол маш сайн мэдээ юм. Түүнчлэн өөрсдөд нь ээлтэй түүх, ёс суртахуунтай кино энэ зэрэг ашиг олсон нь Коммунист намын хувьд бүр ч сайхан мэдээ.

Харин дэлхийн хамгийн том киноны зах зээлд орохыг ихэд хичээсэн Холливудын хувьд Хятадын дотоодынх нь кино илүү ашиг олж буй нь тун онцгүй мэдээ билээ.

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ХахаХаха
5
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж