Хүчилтөрөгчийн нөөц дуусч, эмнэлгүүдийн хагалгаа хойшлов уу?

Хуучирсан мэдээ: 2021.10.18-нд нийтлэгдсэн

COVID-19

Хүчилтөрөгчийн нөөц дуусч, эмнэлгүүдийн хагалгаа хойшлов уу?

Хүчилтөрөгчийн нөөц дуусч, эмнэлгүүдийн хагалгаа хойшлов уу?

Улсын томоохон эмнэлгүүдэд хүчилтөрөгчийн нөөц дууссаны улмаас төлөвлөгөөт мэс заслууд хойшлогдож буй талаар иргэд мэдээлэв. Энэ талаар УОК–ын нэгдсэн Шуурхай штабын дарга Б.Ууганбаяраас тодруулахад “Эмнэлгүүдэд хүчилтөрөгч тасалдаагүй. Энэ асуудлыг зохицуулсан байгаа” гээд мэдээлэл өгөхөөс татгалзав.

Эрүүл мэндийн яамны Эмнэлгийн тусламж үйлчилгээний газрын анхан болон лавлагаа шатлалын хэлтсийн дарга Ж.Нарангэрэлээс тодруулахад “Бид энэ асуудлыг шийдэхээр өчнөөн завгүй сууж байна” гэсэн юм.

Улаанбаатар хотод хүчилтөрөгч үйлдвэрлэгч гурван компани байдаг. Эдгээр нь өдөрт 1500 орчим баллоныг үйлдвэрлэх хүчин чадалтай. Мөн улсын хэмжээнд 16 эмнэлэг хүчилтөрөгчийн бэсрэг үйлдвэртэй. Сүүлд 10 бэсрэг үйлдвэр нэмж байгуулсан талаар албаныхан мэдээлж байв.

Энэ талаар нийслэлийн Эрүүл мэндийн газрын мэргэжилтэн Ш.Тэгшбаяраас лавлахад “Хүчилтөрөгчийн хангамж эмнэлгүүдээр тасраагүй. Сүүлийн хоёр өдөр дарааллан хүчилтөрөгчийн хэрэгцээ нь эрс нэмэгдэж, үйлдвэрийн хэвийн байдал нь алдагдсан” гэдэг хариултыг өглөө.

ЭМЯ-НЫ ЭМНЭЛГИЙН ТУСЛАМЖИЙН ЗОХИЦУУЛАХ ГАЗРЫН ДАРГА Б.БУЯНТОГТОХ:

-Хүчилтөрөгчийн хангамж тасраагүй ээ. Хамгийн гол нь цар тахлын өндөр эрсдэлтэй үед эмнэлгүүдийн төлөвлөгөөт хагалгааг хойшлуулахаас өөр аргагүй нөхцөл байдал үүсч байна. ДЭМБ-аас ийм үед амь тэнссэн үеийн тусламж үйлчилгээгээ түлхүү авахыг зөвлөж буй. Бид энэ чиглэлээр ажиллаж байна. Улсын хэмжээнд хүчилтөрөгчийн хэрэгцээт эмнэлгүүдийн дэргэд бэсрэг үйлдвэр байгуулсан. Цар тахлын халдварын ачаалалтай холбоотойгоор ганц нэг эмнэлэг дээр хүчилтөрөгчийн асуудал үүссэн.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ХахаХаха
4
БурууБуруу
2
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж