Гашуунсухайт боомтын зөвлөлийн гишүүдийг шалгаж байна

Хуучирсан мэдээ: 2021.10.18-нд нийтлэгдсэн

Гашуунсухайт боомтын зөвлөлийн гишүүдийг шалгаж байна

Гашуунсухайт боомтын зөвлөлийн гишүүдийг шалгаж байна

Гашуунсухайт боомтын зөвлөлийн гишүүд С.Давааням, В.Хундага нарыг авлигын хэргээр саатуулсан талаарх мэдээллийг тодрууллаа.

Энэ талаар Монгол Улсын Ерөнхий прокурорын газрын олон нийттэй харилцах албанаас тодруулахад “Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс 2021 оны аравдугаар сарын 11-ний өдөр "Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг дэвсгэрт байрлах Гашуун-Сухайт боомтын зөвлөлд хамаарагддаг байгууллагуудын нэр бүхий албан тушаалтнууд нь нүүрс ачилтын богинын тээвэрт явж байгаа тээврийн хэрэгслүүдийг Монгол Улсын хилээр нэвтрүүлэх дэс дараалалд оруулж батлуулах нэрийн дор "бөмбөлөг" гэх шинэ нэршлийг үүсгэж аж ахуйн нэгжүүдээс хахууль авч үйлчилгээний дэс дарааллыг алдагдуулсан, өөрийн хамаарал бүхий компанийг хилээр нэвтрүүлэх зорилгоор шинжилгээний багт нөлөөлсөн байж болзошгүй" үндэслэлээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэрэг бүртгэлтийн хэрэг нээн, Нийслэлийн прокурорын газрын хяналтан дор мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна” гэв.

Саяхан талбай дээр жагсаал хийсэн тээврийн жолоочид "Цогтцэцийн авто тээврийн салбарын С.Давааням гэж нөхөр бий. Тэр хамаг гацааг хийж байгаа гэж бид харж байна. Тусгаарлагдах квотоо авчихаад бөмбөлөгтөө орж чадахгүй байна. 30-50 мянган юанийн авлига нэхэж байна. Шинэ бөмбөлөг үүсгэхэд 200 сая гэж байна. Тагнуул, цагдаа нь ажлаа хийгээд, энэ нөхдүүдийг шалгаач. Төрийн байгууллагууд тээврийн компаниудаас авлига нэхэхээ зогсоогооч” хэмээн ярьж байв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ЗөвЗөв
3
ГайхмаарГайхмаар
3
БурууБуруу
2
ХахаХаха
2
ХарамсалтайХарамсалтай
1
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж