Хятад Лаосыг холбосон төмөр зам 12 сард ашиглалтад орно | News.MN

Хятад Лаосыг холбосон төмөр зам 12 сард ашиглалтад орно

Хятад Лаосыг холбосон төмөр зам 12 сард ашиглалтад орно

Хятад Лаосыг холбосон төмөр зам 12 сард ашиглалтад орно

Хятад-Лаосын төмөр замын цахилгаан холболтын системийг Ням гаригт сүүлийн удаа амжилттай туршиж, ашиглалтад оруулав. Цахилгаан дамжуулалтыг шалгах эцсийн туршилтад Лаос дахь 400 гаруй км үргэлжлэх, төмөр замын 20 буудал газрыг хамруулсан байна.

Туршилтын үеэр тусгаарлагч болон хүчдэлийн трансформатор зэрэг техник үзүүлэлтүүд хэвийн ажиллаж, галт тэрэг жигд хурдтай явж байжээ. Төмөр замын цахилгаан инженерийн ажлыг 2020 онд эхлүүлсэн бөгөөд Ухань цахилгаанжуулалтын инженерийн групп болон Эрюан инженерийн групп хамтран гүйцэтгэжээ.

Бүтээн байгуулалтын явцад Хятадын инженер, ажилчид “Covid-19”-ийн халдвараас урдчилан сэргийлэх давхар сорилттой тулгарч байсан ч хойшлуулалгүй, халдварын тохиолдолгүйгээр цахилгаан холболтын ажлыг дуусгасан байна.

Дашрамд, Хятад, Лаос хоёр орныг холбосон төмөр зам нь БНХАУ-ын "бүс-зам" санаачилга болон Лаосын далайд гарцгүй орноос газраар хэрсэн орон болох зорилтын хүрээнд байгуулсан төсөл юм.

Зорчигч тээвэр болон ачааны галт тэрэг зорчих уг төмөр замыг байгуулахад Хятадын төлөвлөлт, техникийн хэмжүүрийг бүрэн ашиглажээ. 2016 оны арванхоёрдугаар сард эхлүүлсэн уг төмөр замыг 2021 оны арванхоёрдугаар сард хөдөлгөөнд оруулах юм.

ЭХ СУРВАЛЖ: XINHUA

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

12 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-10-18 185.220.100.253

>>>>>>>> Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт — https://is.gd/f4011T

Avatar

Зочин 2021-10-18 107.127.39.29

Гитадууд танкаа ачаад ….эзлээд авна даа

Avatar

Зочин 2021-10-18 202.21.100.210

Манайх хоёр их гүрний дунд учраас 2 ах хэнд ч алдана гэж хэзээ ч айхгүй. Хөгжүүлэхэд ч санаа зовохгүй л дээ.

Avatar

Зочин 2021-10-18 66.181.187.221

Ветнам аль эрт тасраад явчихсан, Камбож тасарч эхэлж байгаа, одоо Лаос тасрах гараан дээрээ ирчихлээ!! Ингээд тамын тогоондоо , ардчилсан баянбvрд болсон модон жорлондоо Монгол vлдвээ! Хеерхий минь.

Avatar

Зочин 2021-10-18 103.26.195.5

Одоо Лаосууд ачаа бараагаа наашаа Хятадаар дамжуулж Блядивосток хүргээд тэгээд далайгаар Ази тивээ нар зөв тойрч урдаас нь очоод Тайландуудад зарах хэрэгтэй. Шууд урагшаа Тайланд руу зарвал ямар ч ашиггүй, алдагдалд ороод дуусна.

Avatar

Зочин 2021-10-18 202.21.126.30

Владивосток

Avatar

Женкогийн онол 2021-10-18 172.90.229.225

Яанаа, ах дүү Лаос руу танк ачсан галт тэрэг очих нь дээ. Танк чинь өөрийн гинжээр биш зөвхөн галт тэргэнд ачуулж очдог болсон гэсэн биз дээ

Avatar

Зочин 2021-10-18 66.181.181.159

Хаха тэгээд бүр хурдан галт тэргээр танкууд илүү хурдан очих нь бнашдээ. Давхар Лаосчууд өрөнд ороод сүйрчээ

Avatar

Зочин 2021-10-18 202.21.110.106

Лаос бол будаа тариалалт, ХАА эрчимжсэн, Дэлхий дээрх 5хан социалист улсын нэг. 2000 оны дунд үеэс Хятад иргэд ихээр очиж суурьшснаар chinatown хүртэл бий болж байгаа. Эдийн засаг нь сэргэхэд хэцүү учраас Хятадын далбаан дор, Тайланддаа түшиглэн дээшлэх гэж үзэж л байна хөөрхийс. Үндсэрхэг үзэлтнүүд нь хүртэл Хятадаас хараат болж байгаа байдлыг хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй байдалд л байгаа байх даа. Вьентьянаас Тайландийн хилийн хот хүртэл хэдхэн км байдаг.

Avatar

Зочин 2021-10-18 103.212.119.212

loas hel hel tai heltei ijil toroliin hel l dee. iimees ted tailanduudtai sain hariltsaatai vetinamuudtai muu hariltsaatai baidag daa..

Avatar

Зочин 2021-10-18 202.179.24.97

Лаос биднийг хэрэлдэж байх зуур цахилгаан галт тэрэгний сүлжээ байгуулж байна даа.

Avatar

Зочин 2021-10-18 103.212.119.212

hujaagiin kolonn bolj bna. hyataduud horongo barij ogj ezemshinee. yahab laos bid nariig bodvol 7 say orchim hvntei uls tul uusgahgui udaan teseh baihaa.. vnegui yum gej vgui ch dee.. ashig sonirhol geopolitekiin zorilgoor l barij ogj bui daa. hyatadaas ireh daramt shahalt ni tun hetsvv l bain daa..

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж