Хятад Лаосыг холбосон төмөр зам 12 сард ашиглалтад орно

Хуучирсан мэдээ: 2021.10.18-нд нийтлэгдсэн

Хятад Лаосыг холбосон төмөр зам 12 сард ашиглалтад орно

Хятад Лаосыг холбосон төмөр зам 12 сард ашиглалтад орно

Хятад-Лаосын төмөр замын цахилгаан холболтын системийг Ням гаригт сүүлийн удаа амжилттай туршиж, ашиглалтад оруулав. Цахилгаан дамжуулалтыг шалгах эцсийн туршилтад Лаос дахь 400 гаруй км үргэлжлэх, төмөр замын 20 буудал газрыг хамруулсан байна.

Туршилтын үеэр тусгаарлагч болон хүчдэлийн трансформатор зэрэг техник үзүүлэлтүүд хэвийн ажиллаж, галт тэрэг жигд хурдтай явж байжээ. Төмөр замын цахилгаан инженерийн ажлыг 2020 онд эхлүүлсэн бөгөөд Ухань цахилгаанжуулалтын инженерийн групп болон Эрюан инженерийн групп хамтран гүйцэтгэжээ.

Бүтээн байгуулалтын явцад Хятадын инженер, ажилчид “Covid-19”-ийн халдвараас урдчилан сэргийлэх давхар сорилттой тулгарч байсан ч хойшлуулалгүй, халдварын тохиолдолгүйгээр цахилгаан холболтын ажлыг дуусгасан байна.

Дашрамд, Хятад, Лаос хоёр орныг холбосон төмөр зам нь БНХАУ-ын "бүс-зам" санаачилга болон Лаосын далайд гарцгүй орноос газраар хэрсэн орон болох зорилтын хүрээнд байгуулсан төсөл юм.

Зорчигч тээвэр болон ачааны галт тэрэг зорчих уг төмөр замыг байгуулахад Хятадын төлөвлөлт, техникийн хэмжүүрийг бүрэн ашиглажээ. 2016 оны арванхоёрдугаар сард эхлүүлсэн уг төмөр замыг 2021 оны арванхоёрдугаар сард хөдөлгөөнд оруулах юм.

ЭХ СУРВАЛЖ: XINHUA

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж