"Эрээний хил нээхийг гурав дахь шинжилгээний хариу шийднэ" | News.MN

"Эрээний хил нээхийг гурав дахь шинжилгээний хариу шийднэ"

Хуучирсан мэдээ: 2021.10.18-нд нийтлэгдсэн

"Эрээний хил нээхийг гурав дахь шинжилгээний хариу шийднэ"

"Эрээний хил нээхийг гурав дахь шинжилгээний хариу шийднэ"

Covid-19 халдварын улмаас БНХАУ-ын Эрээн хот хилээ хаагаад байна. Худалдаа, эдийн засгийн гол түнш болох Хятадын хилийн хотод хөл хорио тогтоосон энэ өдрүүдэд манай улсын экспорт, импорт тэг зогсоод байгаа юм. Цаашид хөл хориог 7-10 хоног үргэлжлүүлж болзошгүй гэх мэдээлэл бий. Улмаар Эрээн хотын нөхцөл байдлаас шалтгаалж монголчууд хоол хүнс хувцастай байх  уу, үгүй юу гэдэг нь хамаарна. Энэ асуудлаар Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяраас тодрууллаа.


-Эрээн хотын иргэдээс гурван удаагийн давтан шинжилгээ авч байж хилээ хэзээ нээх нь тодорхой болно гэх мэдээлэл байна. Үүнээс манай улсын экспорт, импортын асуудал шалтгаална. Энэ асуудалд Гадаад харилцааны яам хэрхэн анхаарч байна вэ?

-Эрээн хотод Covid-19 халдварын нэг тохиолдол  илэрч 70 гаруй мянган хүнээс шинжилгээ авсан. Энэ сарын 17-ны байдлаар хоёр хүнээс Covid-19 халдвар илэрч, нэг хүнээс шинж тэмдэг илэрч нийт 33 ойрын хавьтал, 25 дам хавьтлыг илрүүлсэн. Тус хот руу орох автозамын хөдөлгөөн нээлттэй. Гарах автозамын хөдөлгөөн хаалттай. Төмөр замын улс хоорондын тээвэр хэвийн үргэлжилж байна.

Эрээн хот дахь Консулын газраас бидэнд өгсөн мэдээллээр аравдугаар сарын 21-нд хоёр дахь шинжилгээг, аравдугаар сарын 28-нд давтан шинжилгээг авах төлөвтэй байна.

Эдгээр шинжилгээний хариу гарсны дараа хилийн боомтуудыг хэрхэх вэ гэдэг асуудал  цаашид яригдах байх. Гэхдээ бид аль болох боомтын үйл ажиллагааг сэргээх чиглэлээр Хятадын талтай өдөр бүр ярьж байна.

-Хөл хорио цаашид 10 хоног үргэлжилж болзошгүй гэх мэдээлэл байна. Хятадын талаас ямар хариу өгч байна вэ?

-Бид нөхцөл байдлыг ойлгож байгаа. Хилийн боомтын асуудал хоёр орны хооронд хэлэлцэх тул аль нэг тал шууд мэдээлэл өгөх боломжгүй юм. Иймд хилийн боомт хаах хугацааг зааж хэлэх нь зохимжгүй. Гадаад харилцааны яам үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан өдөр бүр  БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам, Бээжин, Хөх хот, Эрээн хот дахь Элчин сайдын яам, Консулын газарт хилийн боомтын үйл ажиллагааг хурдан сэргээх чиглэлд хүсэлт тавьж ажиллаж байна.  Бид БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Цай Вэньруйтай холбогдсон. Элчин сайдын зүгээс "Бидэнд төвөөс авсан албан ёсны мэдээлэл ирэхээр хэлнэ. Хилийн боомтыг нээх хугацааг хэлж мэдэхгүй, шинжилгээний хариунаас хамаарна" гэсэн мэдээлэл өгөөд байна

-Хэрэв Эрээн хотод  Covid-19 халдварын тохиолдол нэмэгдсэн тохиолдолд манай улс эрсдэлээ урьдчилан тооцсон уу. Ямар төлөвлөгөө байна?

-Энэ асуудлаар дотоодын байгууллагууд хоорондоо зөвлөлдөж байна. Хилийн 0 цэгт ачаа тээвэр солилцох зэрэг олон хувилбар яригдаж байна. Гэхдээ Эрээн хотод иргэдийнх нь  давтан шинжилгээний хариунаас шалтгаалах тул уг асуудлаар ярихад эрт байна.

-Хилийн боомтуудад нөхцөл байдал ямархуу байна вэ?

-Цар тахлын улмаас бид өнгөрсөн онд хилийн боомтоо хааж, айлын талд мэдэгдэж байсан. Эсрэгээрээ энэ жил айлын тал хилээ хаалаа. Нөхцөл байдлыг аль болох хэвийн болгох чиглэлд л анхаарч байна.  Ялангуяа уул уурхайн бүтээгдэхүүнээ экспортолдог Гашуунсухайт, Шивээхүрэн боомтод автомашины тоог нэмэгдүүлэх, халдвар хамгааллын дэглэмийг чанд сахихад анхаарч байна. Ерөнхийдөө хоёр улсын Ерөнхий сайд уулзаж ачаа тээвэрлэлтийн гарцыг нэмэгдүүлэх чиглэлээр хэд хэдэн чухал асуудлыг хэлэлцэж тохирсон.

Үр дүнд нь Гашуунсухайт боомтоор гарах автомашины тоог хоёр дахин нэмэгдүүлэхээр болсон. Тус боомтоор өдөрт 200 ачаа тээврийн машин гардаг байсныг ийнхүү гарцыг нь нэмэгдүүлж байна.

Одоо практикт хэрэгжүүлэх нь чухал. Мөн Шивээхүрэн боомтоор гарах ачаа тээврийн машины тоо ч бас цаашид нэмэгдэнэ. Дахин нэг зүйлийг онцлоход, бид дотоодод Covid-19 халдварын тархалтыг маш сайн барих ёстой. Энэ бол маш чухал асуудал. Хилийн боомтын нөхцөл байдалд нөлөөлөх чухал хүчин зүйл нь бид дотооддоо халдварыг маш сайн хумьж, зохион байгуулалттай ажиллах шаардлагатай.

-Гэхдээ Сангийн сайд Б.Жавхлан өмнө нь мэдэгдсэнээр халдвар хамгааллын дэглэмийг хэчнээн баримталсан ч үр дүнгүй болохыг өмнө нь мэдэгдсэн. Тэгэхээр тээвэр логистикийн асуудал тулгамдаж байх шиг?

-Тээвэрлэлтийн гарцыг нэмэгдүүлэх шаардлагатай. Чингэлэгт тээврийг ашиглаж, хилийн боомтуудын ачаа тээврийн гарцыг ч нэмэгдүүлэх зэрэг арга хэмжээг зэрэг авах шаардлагатай.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
20
ТэнэглэлТэнэглэл
3
ХарамсалтайХарамсалтай
2
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

40 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-10-18 122.201.21.58

Тавантолггой-Гашуунсухайтын төмөр 2014 онд ашиглалтанд орсон бол

Avatar

Зочин 2021-10-18 192.82.69.194

Дотооддоо бид ковидын халдварыг маш сайн барих ёстой гэдэг чинь юу гэсэн үг вэ ? Одоо байгаа нөхцөл байдлаа ойлгож байна уу та. Яаж барихым бол доо. Зүгээр онол ярьж байгаа хүн шиг дэмий юм бүү донгос

Avatar

Зочин 2021-10-18 202.179.24.90

ene chin nuguu erdenetiin aldart shahaachin biluu yu bilee? ali n bilee?

Avatar

Зочин 2021-10-18 185.220.100.253

! Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт — https://is.gd/f4011T

Avatar

Зочин 2021-10-18 192.82.80.126

Хааж л байг пиздаа минь үхлээ юу?

Avatar

Зочин 2021-10-18 66.181.191.83

УДАХГҮЙ ГХ САЙД БОЛНО. ТЭГЭЭД ЕРӨНХИЙ САЙД БОЛНО.

Avatar

Удахгүй 3 сарын дараа Бээжин-2222 өвлийн олимп болно. 2021-10-18 103.212.118.206

БНХАУ-д олон улсын өмнө хүлээсэн хариуцлага байгаа

Avatar

Зочин 2021-10-18 202.126.94.99

Ажлаа хийж чадахгуй арчаагуй этгээдууд улс орныг самраад сууж байна. « мэдэхгуй» мэддэг ганц уг нь!!!

Avatar

mgl 2021-10-18 202.126.89.64

Ereen haaj l bna biz. Uur boomtuudaa idevhtei ashiglaachee.

Avatar

зочин 2021-10-18 45.14.71.21

Яахлаараа Нямдоржийн хүүхэд Монгол Улсын гадаад харилцааг атгаад сууж байгаа юм?

Avatar

Зочин 2021-10-18 202.126.88.150

Эцэг шигээ нүдний булангаараа харж ул шагайсан амьтан аж.

Avatar

Зочин 2021-10-18 139.5.219.138

Эцгээрээ түрий барьсан ийм чадваргүй юмнуудыг зайлуулах хэрэгтэй.

Avatar

Эмч 2021-10-18 202.9.40.71

Халдвар хамгааллын дүрэм баримтласанч үр дүнгүй гэж худлаа шүү!
Баримталж чадахгүйд л хамаг учир бгаа! Халдвар хамгаалыг чанд сахих нь хамгийн их үр дүнтэй шүү! Ямарч газар. албан бга Эмнэлэгийхэн халдвар хамгааллын дүрэмийг дүрмийн дагуу яаж сахьдаг шиг сахь! Тэгсэн цагт ко 0 болно.

Avatar

Зочин 2021-10-18 66.181.189.135

Нямдоржийнхнийг харахаар уур хүрч байна гэж яанаа

Avatar

Зочин 2021-10-18 192.82.73.105

Харин ардчилагч нэртэй,луйварч хулгайчуудыг харахаар бараг иргэн бүрийн уур зэвүү хүрдэг болсон.Манайд хамаг муухай бүхнийг чирч ирдэг новшнууд

Avatar

Зочин 2021-10-18 202.126.88.200

ХИЛИЙН ЦААНААС АВДАГ ЗАГАС, ТАХИА, САВЛАСАН УС, НАРИЙН НОГООН МИНУ ⁉️🙏🙏🙏

Avatar

Эдэнгүйгээр амьдарч чадна 2021-10-18 103.212.118.206

засас тахиа нарийн ногоо яшиг л байна

Avatar

Зочин 2021-10-18 64.119.20.123

УЛС ОРОН ЭДИЙН ЗАСАГ УЛС ТӨРИЙН ТОГТВОРТОЙ БАЙНГЫН БЭЛЭН БАЙДАЛД БАЙХ ТУХАЙ ДААН Ч ОЫЛГОХГҮЙ ПОПОРСОН ДОО. ОДОО НӨХЦӨЛ БАЙДАЛ ЯМАР БАЙНА

Avatar

Зочин 2021-10-18 192.82.73.105

Ардчилагч нэртэй хулгайч, луйварчид , эрх чөлөө хүний эрх гэж хэт солиорч, дураар авирлаж,ковид үүсэх хүнд үед, дэглэм зөрчиж,жагсаал цуглаан.суулт эсэргүүцэл явуулж,үймээн самуун дэгдээж, ,эмх цэгцгүй байдалд уриалж, халдварын энэ хурцадмал байдлыг буй болгоход нөлөөлсөн.Түүний үр дүн нь энэ.Халдвар улс орон даяар тархаж, эдийн засаг хүндэрч,бүр Хятадтай холбогдох ганц чухал боомт нь хүртэл хаагдаад байна. Тэгээд тэд бурууг бусад рүү чихэж, гөрдлөгө гүтгэлгээ үргэлжлүүлж,иргэдийг хохироогоод

Avatar

Зочин 2021-10-18 66.181.190.135

Мэнгэтийн гөлөг

Avatar

ok 2021-10-18 66.181.188.159

төрөөр дүүрэн хятадын эрлийзүүд болждээ, уанаа монгол улс минь

Avatar

Тодорхой боллоо доо 2021-10-18 69.138.231.52

Энэ ч хөөрхий юугаа мэдэх вэ дээ ккк. Ер нь л бол Хятадууд манайхыг авахаар шийдэв бололтой дог шүү. Түүнээс биш бүхэл Хятадын хэмжээнд өчнөөн л өвчин байгаа. Нэг муу Эрээнд ганц хоёр гарахад ингэхгүй л дээ

Avatar

Зочин 2021-10-18 103.10.23.189

Аавын сайн хүү. Төр түмнийхээ хайрыг татаж улс орондоо хэрэгтэй зүйл ихийг хийгээрэй. Олны нүд хэзээ ч буруу хардаггүй юм аа. Тэртээ тэргүй муулсан муулаагүй үнэн ялдаг жамтай. Энэ залуугийн аав шиг хүн төрд ус агаар мэт их хэрэгтэй байна даа. Танай гэр бүлд аз жаргалыг хүсье.

Avatar

Зочин 2021-10-18 66.181.181.159

Өмхий бор хамартай хог вээ хаха

Avatar

Зочин 2021-10-18 66.181.189.135

Хуцдаг муу хулгайч вэ

Avatar

Зочин 2021-10-18 64.119.19.225

Авилгалчид үе удмаараа Монголыг дарлаж, доромжилж, сааж амьдрах уу???

Avatar

Зочин 2021-10-18 59.153.115.136

лалрын н**ш оо эрээн замын үүд хооронд хэдхэн км хооронд ачааны вагон гаргаад замын үүдээс машинд ачаад хүмүүсийн ачааг түргэлүүлээч

Avatar

Зочин 2021-10-18 202.126.88.229

Төрөөр дүүрэн хятадын тагнуул, шахаачид.

Avatar

Зочин 2021-10-18 66.181.181.159

Аль хавраас хойш Эрээн-УБ-ын хооронд галт тэрэг нэмж болдоггүй бсийм байхдаа малнууд

Avatar

Зочин 2021-10-18 202.126.90.104

Аавтайгаа хамт зайлаа

Avatar

Давлиун монгол 2021-10-18 192.82.72.197

Ханхүү рүлээсэн сэхүүн хүүхэн ганцаараа өтөлдөг шиг дээр доргүй 2 хөршөө муулж америк, европ гэж бүлтэрсээр модон жорлонгоо хадах хадаас, шатсан унтраалга солих нөөцгүй, хонины махаа идэж нэхийг нь үсээр нь дотогш харуулж өмсөн 19-р зуундаа очих болж дээ

Avatar

Яадаг юм ер нь юу нь муу байгаан 2021-10-18 103.212.118.206

Гишгэх газар нутагтай, амьсгалах сайхан агаартай, идэх хоньтой Монголчууд шүү ер нь ингэхэд.

Avatar

Явж явж Бурхан Буддагийн Замнал ЗӨВ Болдог байжээ ‼️ 2021-10-18 202.126.88.200

ХҮН ТӨРЛӨХТӨН УС, ЭРЧИМ ХҮЧ, ХООЛ ХҮНС, ЭРҮҮЛ МЭНД…ГМ ТОМ ТОМ СОРИЛТЫН ӨМНӨ СӨХӨРЧ ЭХЭЛЖ БАЙНА ДАА ‼️ ЭНЭ БҮХ ЗОВЛОН БҮХНИЙГ ӨНГӨ МӨНГӨӨР ХАРЖ ӨНДӨР ХӨГЖИЛ, ТЁХНОЛОГИЙН ТӨЛӨӨХ ӨРСӨЛДӨӨН , ОЛОН САЯ ХҮН АМЫН ХЯЗГААРГҮЙ ШУНАЛТАЙ ОЛОН ХЭРЭГЛЭЭНЭЭС Л БОЛЛОО ‼️ ДЭЛХИЙ ДАЯАР БҮХ ЗҮЙЛС БУЦААД 1970-ААД ОНЫХТОЙ АДИЛ ТҮВШИНД ОЧВОЛ ТАЙВАН САЙН ЦАГ ИРЭХ БАЙХДАА ⁉️

Avatar

зочин 2021-10-18 192.82.84.21

өөр гарц хай. баян өлгийги эрдэнэттэй холбох хэрэгтэй түүнээс цааш казакстан уруу гарах , онгоцоор агаар тээвэр хийх гэх зэрэг олон гарц байна дөө, толгой ажиллавал .заавал 2 орны шахаанд ороод байх шаардлага байна уу

Avatar

Зочин 2021-10-18 192.82.72.197

Олгархиуд ч яахав дийлэнх нь ядуу монголчууд онгоцоор баруунаас авч ирэх будааны үнийг дийлэх үү. Хөдөөний ах дүү монголчуудынхаа зарж байгаа махныхаа үнэнд чирэгдэж байхад

Avatar

Зочин 2021-10-18 202.21.108.194

Чи баян өлгийгөөс казакстан луу гараад байгаарай. Голд нь орос гэж нэг улс байгаа шүү. Гарлаа гээд казакаас юу авахын.

Avatar

Зочин 2021-10-18 5.149.250.222

Битгий хилээ нээ НААД МАН ЧИНЬ ХЯТАДУУДЫГ КОВИД ТАРААХ ГЭЖ БАЙГАА ШҮҮ,
ОДОО ЭНЭ УЛСЫГ НЭМ МӨР САМАР МАНУУДАА ТЭГЭЭД ЗАЙЛЦГАА

Avatar

ENHBAYARiin uurlaad baidag zob shuu dee 2021-10-18 192.82.74.45

aav n said huu n said az jargaltai yumaa

Avatar

Zochin 2021-10-18 66.181.170.73

Yag khulgaich etseg shigee khulgaich kharts'tai yumaa,

Avatar

Зочин 2021-10-18 66.181.187.147

Битгий нээгэйсэй

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж