Виртуал хөрөнгө нь хүчин төгөлдөр мөрдөгдөж буй Үнэт цаасны зах зээлийн тухай хууль, Компанийн тухай хууль, Үндэсний төлбөрийн системийн тухай хуулийн хүрээнд хамрагдах хувьцаа, үнэт цаас, төгрөгтэй адил үнэ цэнэ бүхий, мөнгөн хөрөнгөөр баталгаажаагүй. Мөн Монголбанкны зөвшөөрөлтэй төлбөрийн хэрэгслийн шинжийг агуулаагүй, компанийн хөрөнгө, хувьцаа хэлбэрээр баталгаажих боломжгүй тул ирээдүйд учирч болзошгүй эрсдэл, хохирлыг төр аливаа хэлбэрээр хариуцахгүй болохыг Монголбанк, Санхүүгийн зохицуулах хорооноос албан ёсоор мэдэгдэв.
Иргэдийн койн худалдан авах замаар богино хугацаанд өндөр ашиг олох сонирхол нь өндөр эрсдэл дагуулж болзошгүй байгаа аж. Түүнчлэн Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хуулийн 4.1 дэх хэсэгт бараа, ажил, үйлчилгээний үнийг Монгол Улсын нутаг дэвсгэрт зөвхөн үндэсний мөнгөн тэмдэгтээр илэрхийлж, түүгээр төлбөр тооцоо гүйцэтгэх ба Монголбанкны албан ёсны зөвшөөрөлгүйгээр гадаад валют, тооцооны нэгжээр үнэ тогтоох, төлбөр тооцоо гүйцэтгэх, зарлан сурталчлахыг хоригложээ.
Эх сурвалж: МОНГОЛБАНК, САНХҮҮГИЙН ЗОХИЦУУЛАХ ХОРОО
Бид Монголчууд 2021-10-18 59.153.84.139
Шууд зогсоож хориглох хэрэгтэй
Зочин 2021-10-18 185.220.100.253
>>>>>>>>>> Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт — https://is.gd/f4011T
Зочин 2021-10-18 66.181.187.147
Зөвшөөрөлгүй юм бол хурдан хаагаачээ, Ардын Ганхуяг ард даатгалын хамаг мөнгөө Ардкойн биткойнд оруулсан энэ нь СЗХ -д хамаагүй юу
Зочин 2021-10-18 202.55.188.37
Terend ni oroltsohgui l baigaach dee, tegeel bolooshdee