“Монгол арт” галерейн сургалтын танилцуулга болон зураачдын мастер класс үзэсгэлэн энэ сарын 16-17-ны өдөр зохион байгуулжээ. Үзэсгэлэн дөрвөн хэсгээс бүрдэх бөгөөд сурагчид оролцсоноороо онцлог юм. “Монгол арт” галерейн нэг давхарт зураач Б.Батжингийн “Навчсын анир” уран бүтээлийн үзэсгэлэн дэлгэгдсэн нь хэний ч харааг булаам аж. Харин хоёрдугаар давхарт гарахад “Томужин” сургуулийн сурагчдын үзэсгэлэн угтан авна. Сурагчдын гарын доорх материал ашиглаж хийсэн онц сонирхолтой олон бүтээлийг эндээс үзэх боломжийг бүрдүүлжээ.
Гурван давхрын үзэсгэлэн үзэхээр очсон хэнийг ч түүхэн цаг хугацаагаар аялуулах болно. XX зууны хүмүүсийн аж амьдрал, нийгмийн өнгө төрөхийг та Рой Чапмэн Эндрюсын дуранд өртсөн гэрэл зургуудаар аялуулах болно.
Дөрвөн давхрын үзэсгэлэн бол өнгө төрхийн гоо сайхан, гоо зүйн өндөр ташаалд таныг хөтөлнө. “Намар” хэмээх зураач, уран бүтээлчдийн хамтарсан үзэсгэлэнгээс өөр өөр мэдрэмж, сэтгэлзүйн таашаалыг мэдэрнэ гэдэг эргэлзэхгүй байна.
Х.Доржпалам
Холбоотой мэдээ