Азийн шилдэг амт Сайгон үдэшлэг боллоо

Хуучирсан мэдээ: 2021.10.18-нд нийтлэгдсэн

Азийн шилдэг амт Сайгон үдэшлэг боллоо

Сайгон брэндийн Монгол Улс дахь албан ёсны дистрибютор Лэжэнд Холдинг компанийн гүйцэтгэх захирал Г.Санзайжав.

БНСВУ ба Монгол Улсын хоорондын эдийн засгийн түншлэлийг өргөтгөх зорилготой Азийн шилдэг амт Сайгон оройн зоог 2021 оны 10-р сарын 15-ы үдэш Улаанбаатар хот дахь Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын элчин сайдын яаманд болж өнгөрлөө. Оройн зоогийн үеэр 140 гаруй жилийн түүхтэй Азийн шилдэг шар айргуудын нэг Сайгон брэндийг Монгол улсад албан ёсоор танилцуулсан юм.

БНСВУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Зоан Хань Дам

БНСВУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Зоан Хань Дам үйл ажиллагааг нээж үг хэлэхдээ хоёр орны хоорондох 60 гаруй жилийн түүхтэй дипломат харилцаа цаашид эдийн засгийн салбарт өргөжин тэлэх нь хөгжиж буй хоёр орны ирээдүйд чухлыг онцолсон. БНСВУ Монгол улс хоёр төмөр замаар шууд холбогддог нь энэхүү эдийн засгийн хамтын ажиллагааг бодитой болгох нэг том боломж юм. Арга хэмжээнд Монгол Улсын төлөөлөн Гадаад харилцааны яамны Гадаад худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны газрын дэд захирал Г.Өлзий оролцсон. Тэрээр БНСВУ нь Зүүн Өмнөд Ази дахь Монгол Улсын худалдааны 2 дахь том түнш болохыг дурдсан.

Гадаад харилцааны яамны Гадаад худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны газрын дэд захирал Г. Өлзий

Азийн шилдэг амт Сайгон брэндийг Монгол Улсад албан ёсоор борлуулагч Лэжэндс холдинг компанийн гүйцэтгэх захирал Г.Санзайжав сүүлийн жилүүдэд эрчимтэй хөгжиж буй Вьетнам улсын тэргүүлэх брэндүүд Монгол Улсад орж ирснээр хэрэглэгч нарт шинэ сонголт, үнэ цэн санал болгоно гээд Монгол компаниуд цаашид Вьетнамын тэргүүлэх брэндүүдийг Монголын зах зээлд танилцуулсаар байх болно гэдэгт итгэлтэй байгаагаа дурьдсан юм.

Сайгон брэндийн Монгол Улс дахь нүүр царай дуучин АМ-С

Дэлхийн 20 гаруй улс оронд худалдаалагддаг Сайгон брэнд удаан эсгэлтийн аргаар бүтээгддэг Saigon Special, сэргэг сэтгэл татам амт бүхий Saigon Lager, Азийн шилдэг шар айргуудын нэгт тооцогддог Saigon 333, тансаг агаад шийдмэг Saigon Export гэсэн дөрвөн төрөлтэйгээр Монголын зах зээлд худалдаалагдана.

 

Аялагч Ц.Ган-Өлзий

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж