УИХ-ын гишүүн асан Д.Лүндээжанцан шатрын спортод хүч үзэж явна. Бүгд найрамдах Грек улсын Родес хотноо аравдугаар сарын 16-наас 26-ны өдрүүдэд сонирхогчдын ДАШТ-нд оролцохоор Монгол Улсаас таван тамирчин очсоны нэг нь Д.Лүндээжанцан аж.
Тодруулбал, тэмцээний чансааны оноо 1700 хүртэлх ангилалд өсвөрийн шилдэг шатарчдын нэг Н.Содбилэгт, шатрын зүтгэлтэн, УИХ-ын гишүүн асан Д.Лүндээжанцан, 2000 хүртэлх ангилалд дэлхийн шатрын холбооны дэд мастер, өсвөрийн шилдэг шатарчид М.Мандухай болон Б.Тэнүүнболд, 2300 хүртэлх ангилалд 2019 оны сонирхогчдын дэлхийн аварга, FIDE мастер Б.Халиун нар тус, тус оролцож байна.
Энэ жилийн сонирхогчдын ДАШТ-нд Орос, Энэтхэг тэргүүтэй нийт 30 гаруй улс тамирчдаа илгээжээ.
Монголын шатрын холбооны мэдэгдэлд "Түүнчлэн энэхүү тэмцээнд оролцоход шуурхай дэмжлэг үзүүлсэн ГХЯ-ны Консулын газар болон шатрын зүтгэлтэн Д.Лүндээжанцан мөн бусад бие бүрэлдэхүүнд гүн талархал илэрхийлье!
Тэмцээнд оролцоход цар тахалтай холбоотойгоор виз авахад цаг хугацааны хүндрэл гарсан тул зарим тамирчид маань оролцож чадаагүй харамсалтай гэнэтийн зүйл тохиолдсонд холбооны зүгээс мөн уучлал хүсье. Дараагийн олон улсын тэмцээнд одоогийн удирдлагын баг аливаа алдаа гаргахгүйн төлөө хичээж ажиллах болно" гэжээ.
Холбоотой мэдээ