Европчууд 2700 жилийн өмнө шар айраг ууж, хөгцтэй бяслаг иддэг байжээ | News.MN

Европчууд 2700 жилийн өмнө шар айраг ууж, хөгцтэй бяслаг иддэг байжээ

Европчууд 2700 жилийн өмнө шар айраг ууж, хөгцтэй бяслаг иддэг байжээ

Европчууд 2700 жилийн өмнө шар айраг ууж, хөгцтэй бяслаг иддэг байжээ

Төмөр зэвсгийн үед европчуудын зоогийн цэс өнөөгийнхтэй их төстэй байжээ. Тухайлбал, эрдэмтэд тэр үеийн олдворууд дундаас хүний ялгадсыг онцлон судалсны үр дүнд тухайн үеийн хүмүүс шар айраг, хөгцтэй бяслаг зэргийг хүнсэнд өргөнөөр ашиглаж байсан болохыг тогтоожээ.

Уг нь бол хүний ялгадас байгальд хэдэн мянган жил хадгалагдан гэдэг боломжгүй зүйл. Гэхдээ хуурай агуй, цөл, хөлдүү газар гэх мэт тодорхой хэдэн орчинд бол боломжтой гэнэ. Тэгвэл эрдэмтдийн судалж үзсэн ялгадсыг Австрийн өрнөд нутаг дахь UNESCO-ийн соёлын өвд бүртгэлтэй Гальштат-Дахштайн эртний давсны уурхайгаас олсон аж.

Эрдэмтдийн мэдээлснээр тус олдвороос бяслаг хөгцрүүлдэг болон шар айраг исгэдэг хоёр мөөгөнцрийн зүйл илрүүлсэн байна. Тус уурхайн дотор агаарын хэм тогтмол целсийн 8 хэм, давсны агууламж маш өндөр тул олдвор маш сайн хадгалагдсан аж. Эх сурвалжийн мэдээлснээр бол энэ судалгаа төмөр зэвсгийн үед хүн төрөлхтөн шар айраг ууж, хөгцтэй бяслаг идэж байсан тухай анхны баталгаа гэнэ.

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-10-18 202.179.26.188

Ter ued mongoljuud Eruu Haraa Borgio uudag baisan

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж